ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

 

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 5 дугаар зүйл:

“5 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тоо

5.1.Аймгийн Хурлын төлөөлөгчийг 1-3 мандаттай тойргоос, сум, нийслэл, дүүргийн Хурлын төлөөлөгчийг 3-4 мандаттай томсгосон тойргоос тус тус сонгоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д зааснаар аймгийн Хуралд хоёр, түүнээс дээш төлөөлөгч сонгох суманд олон мандаттай томсгосон тойрог байгуулна.

5.3.Сум бүрт энэ хуулийн 5.1-д заасан аймгийн Хурлын төлөөлөгчийг сонгох тойрог байна.

5.4.Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тоог Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтооно.”

2/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“8.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”

2 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн “зургаагаас доошгүй сарын өмнө байгуулж,” гэснийг “таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж,”, 40 дүгээр зүйлийн 40.4-ийн “нэг” гэснийг “тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх”, 42 дугаар зүйлийн 42.1.3-ын “нэгээс илүү” гэснийг “тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү” гэж тус тус өөрчилсүгэй.
/Энэ зүйлд 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3 дугаар зүйл.2007 онд батлагдсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 буюу “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна.” гэсэн заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаас бусад зүйл, заалтыг энэ хууль батлагдсан өдрөөс нь эхлэн тус тус дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН