Нээлттэй ажлын байр (2012-02-27)

Ажлын байр: Гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтан – 1

Тавигдах шаардлага:


1.    Олон улсын харилцааны болон бусад чиглэлээр чиглэлээр их, дээд сургууль төгссөн;

2.    Дипломат ёс, ёслолын талаар мэдлэг, дадлагатай;

3.    Англи болон бусад гадаад хэлийг бүрэн төгс эзэмшсэн;

4.    Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй;

5.    Бичиг баримт боловсруулах чадвартай;

6.    Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;

7.    Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах боломжтой.



Ажлын байр: Хуульч-эрх зүйч – 2

Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан – 1

Хүний нөөцийн ажилтан – 1


Тавигдах шаардлага:


1.    Хууль, эрх зүйн болон бусад чиглэлээр их, дээд сургууль төгссөн;

2.    Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

3.    Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чадвартай;

4.    Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

5.    Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;

6.    Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах боломжтой.



Бүрдүүлэх материал:

1.    Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн, тангараг өргөсөн байх;

2.    Иргэний үнэмлэх, дипломын /нотариатаар баталгаажуулсан/ хуулбар;

3.    Төрийн албан хаагчийн анкет /3х4 хэмжээтэй цээж зураг/.

 

 

Баримт бичгийг 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

Хаяг: Сонгуулийн ерөнхий хороо

Улаанбаатар-38, Ж.Самбуугийн гудамж-11

ЗГ-ын 11 дүгээр байр, 2 дугаар давхар, Бичиг хэрэгт

Утас: 261736