Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментийн Хэвлэл мэдээллийн албанаас 2020 оны 6-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаар ийнхүү мэдээллэв.
Хэвлэлийн мэдээлэл
2020 оны 6 сарын 25
Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялсанаас хойш 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй парламентийн сонгуульд Монгол Улсын иргэд өөрсдийн салшгүй эрхээ эдлэн 6 дугаар сарын 24-ний өдөр саналаа өгч оролцсонд баяр хүргэе.
АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж буй стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна.
Хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын дараагийн Засгийн газартай хамтран ажиллахдаа бид таатай байх болно.
АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Майк Помпео өөрийн твиттер хуудаснаа Монгол Улсын парламентийн сонгуулийн талаар ийнхүү бичжээ:
“Монгол Улсын парламентийн сонгуулийн үеэр сонгуулийн ардчилалын үйл явцыг харахдаа туйлын их баяртай байна. Бид цаашид ч ардчилалын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байна” гэжээ