Сонгуулийн мөрийн хөтөлбөр
Сонгуульд оролцох нам, эвсэл нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог.
Харин сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай