Хууль бус сурталчилгааг хориглох
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:
ХУУЛЬ БУС СУРТАЛЧИЛГААГ ХОРИГЛОХ
48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ... аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОНО:
48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлтэй үнээр худалдах;
48.1.1.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
48.1.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;
48.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;
48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;
48.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;
48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.