Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж, дүнгээ гаргалаа
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий Хорооны архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулж дүнгээ гаргалаа.Үзлэгийг "Улсын үзлэг явуулах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу явуулж Улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110 тоот дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд үзлэгийн явцад гарсан зөрчил, дугтагдлуудын талаар тодорхой дурьдаж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өгөв.
Дээрх үзлэгээр Сонгуулийн Ерөнхий Хороо нь 94.8% буюу “А”үнэлгээтэй шалгагдлаа