Бүрэлдэхүүн

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА

ЧОЙНЗОНГИЙН СОДНОМЦЭРЭН

АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

  • 1981-1985 онд МУИС-ийн аспирантурт суралцаж дэд эрдэмтний зэрэг хамгаалсан
  • 1994 онд ОХУ-ын Санкт Петрбург хотын ХААИС-ийн доктрантурт суралцаж шинжлэх ухааны доктрын зэрэг хамгаалсан.
  • 2006 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож академич цол хүртсэн.
  • 1976-1985 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ауйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.
  • 1985-1999 онд ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, захирал
  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, ХААҮ-ийн сайд
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, ХХАА-н Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны дарга
  • 2009-2012 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
  • 2012.10.05-наас Сонгуулийн ерөнхий хорооны дарга



ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

ЦЭДЭН-ИШИЙН БОЛДСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР

  • 1984 онд ЗХУ-ын Иркутск хотын Улсын Их Сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн
  • 1984-1986 онд Хэнтийн аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтэст ахлах зөвлөх
  • 1986-1990 онд Улаанбаатар хотын Найрамдалын районы /хуучнаар/ АДХГЗ-ны зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч
  • 1990 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч
  • 1990-1991 онд Улаанбаатар хотын АДХ-ын Төрийн байгуулалтын хэлтэст зохион байгуулагч
  • 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хэрэг эрхлэх газрын дарга
  • 1992-2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • 2012-2015 онд “ЭСК инженеринг” ХХК-д зөвлөх
  • 2015 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх
  • 2015.02.18-наас Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга



Гишүүн

ОДОНМАЖИГИЙН АМГАЛАНБААТАР

ЭРХ ЗҮЙЧ, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ, ХУУЛЬЧ

  • 1998 онд ШУТИС-ийг инженер, технологич мэргэжлээр,
  • 2004 онд ШУТИС-ийн магистрантурыг,
  • 2008 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
  • 2010 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын мэргэжлээр,
  • 2017 онд Удирдлагын академийн магистрантурыг тус тус төгссөн. 
  • 1999-2000 онд Үндэсний архивын газрын лабораторид техникч 
  • 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны лабораторид шинжээч
  • 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ахлах байцаагч
  • 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга
  • 2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
  • 2014 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст референт
  • 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга
  • 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • 2018-2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн
  • 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн



Гишүүн

ГОЧООСҮРЭНГИЙН БАЙГАЛМАА

ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР

  • 1999 онд “Отгонтэнгэр” Их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр,
  • 2011 онд Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2002-2006 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт ахлах байцаагч
  • 2006 оноос МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх
  • 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд
  • 2016 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2017-2019 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн
  • 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн



Гишүүн

ЭРДЭНЭБИЛЭГИЙН БАТБОЛД

БИЗНЕС УДИРДЛАГЫН МАГИСТР

  • 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр,
  • 2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр Их сургуулийн магистрантурыг тус тус төгссөн.
  • 2007-2010 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч
  • 2012-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч
  • 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч
  • 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн, даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016-2018 онд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д захирлын зөвлөх
  • 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн



Гишүүн

ДУГАРДОРЖИЙН БАЯНДҮҮРЭН

ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ МАГИСТР

  • 1988 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1988-1989 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх
  • 1989-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хууль зүй, арбитрийн хэлтэст арбитрч
  • 1991-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт мэргэжилтэн
  • 1992-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн
  • 1992-2001 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга
  • 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хороонд референт, ахлах референт
  • 2006 оноос Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга
  • 2020.01.08-наас Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн



Гишүүн

БЯМБАЖАВЫН ГАНБАТ

ХУУЛЬ ЗҮЙН МАГИСТР

  • 1990 он ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй,
  • 2008 онд Английн Коммонвэйлф хуулийн коллежийн магистрантурыг тус тус төгссөн.
  • 1990-1991 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
  • 1991-1995 онд Нийслэлийн Баянгол дүүргийн ЗД-ын дэргэдэх цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
  • 1995-1996 онд Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх
  • 1996-1998 онд Сангийн яамны Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 1998-1999 онд Сангийн яамны Хуулийн хэлтэст ахлах мэргэжилтэн, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 1999-2000 онд Сангийн яамны Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн ахлах мэргэжилтэн
  • 2000-2001 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хуулийн ахлах мэргэжилтэн
  • 2001-2004 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны газрын орлогч дарга бөгөөд Хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2004-2006 онд Сангийн яамны Төрийн захиргааны газрын орлогч дарга бөгөөд Захиргаа, хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 7-10 сар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга
  • 2008-2009 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга
  • 2009-2013 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга
  • 2013-2014 онд Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төслийн эксперт
  • 2013-2016 онд Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч
  • 2-8 сар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • 2016-2018 онд Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал
  • 2018-2019 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
  • 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга
  • 2012.05.14-нөөс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн