НАМ, ХАМТАРСАН НАМУУДААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

/2013.05.03-ны өдрөөс 2013.05.12-ны өдрийг дуустал хугацаанд явагдана/

НАМ, ХАМТАРСАН НАМУУДААС НЭР ДЭВШИГЧИЙН БАРИМТ БИЧГИЙГ ИРҮҮЛЭХ

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн дотор буюу 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ.

1. Намын төлөөллийн төв байгууллага, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, тэмдэглэл

2. Нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл

3. Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

4. Өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг

5. Өр төлбөргүй болох тухай Улсын дээд шүүхийн тодорхойлолт

6. Ялгүй тухай Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

7. Төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт

8. Сонгуулийн мөрийн хөтөлбөр

9. Төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/

10. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

11. Нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлэгийн дүгнэлт

12. Нэр дэвшигчийн намтар

13.Намын дүрэм болон нэр дэвшүүлэх асуудлаар намын дотоодод мөрдөх журам

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.