Aлбан тасалгааны тавилга болон компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх үнийн санал авах баримт бичиг

Хэвлэх2014.03.27

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Огноо:
2014 оны 3 дугаар сарын 27

 

 

АЛБАН ТАСАЛГААНЫ ТАВИЛГА БОЛОН

КОМПЬЮТЕР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ

ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГ

 

Төслийн нэр: 

АЛБАН ТАСАЛГААНЫ ТАВИЛГА БОЛОН КОМПЬЮТЕР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ

 

Төслийн дугаар:

 

 

Харьцуулалт/ гэрээний дугаар:

 

 

СЕХ-ХО-2014-1

 

 


 

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос албан тасалгааны тавилга болон компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 09:30 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороо, Монгол улс, Улаанбаатар – 38, Ж.Самбуугийн гудамж – 11, Засгийн газрын 11 дүгээр байр, 2 давхар 205 тоот, ахлах референт Д.Бат-Эрдэнэ, утас: 51-262127, факс: 326975 хаягаар ирүүлнэ.

 

           Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2014оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагт нээнэ.

 

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Сонгуулийн ерөнхий хороо,

Монгол улс, Улаанбаатар – 38, Ж.Самбуугийн гудамж – 11,

Засгийн газрын 11 дүгээр байр, 2 давхар 205 тоот,

ахлах референт Д.Бат-Эрдэнэ, утас: 51-262127

 

 

 

 

 

Хоёр.  ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

 

1.     Эрх бүхий тендерт оролцогч ба эрх бүхий бараа

 

1.1.        Тендерт оролцогч нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай” хуулийн 14-16 дугаар зүйл буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид “ТШӨХ” гэх/-д заасан холбогдох шаардлагыг хангасан байна.

 

2.    Тендер ирүүлэх, тендерийн нээлт

 

1.         

2.         

2.1.        Захиалагч тендерүүдийг ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар, ТШӨХ-д заасан огноо, цагаас өмнө хүлээн авна.

 

2.2.        Тендерийг ТШӨХ-д заасан хугацаанд, ТШӨХ-д заасан газар нээлтийг хийнэ.

 

3.    Тендерийн иж бүрдэл

3.         

3.1.        Тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

 

(а)   Үнийн санал;

(б)   Үнийн болон нийлүүлэлтийн хуваарь;

(в)   Чадварын мэдээлэл /санхүүгийн тайлан, туршлагын мэдээлэл, гэрээ гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/ болон бусад баримт бичиг;

(г)    Үйлдвэрлэгчийн гарал үүслийн гэрчилгээ;

 

 

4.     Тогтмол үнэ

4.         

4.1.        Тендерт оролцогчийн санал болгосон үнэ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ба гэрээг хэрэгжүүлэх хугацаанд тогтмол байна. Үнийн тохируулгын нөхцөлтэйгээр ирсэн үнийн саналаас татгалзана.

 

5.     Техникийн тодорхойлолт ба арилжааны нөхцөлүүд

5.1.        Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг тендерт оролцогч батлах үүрэгтэй. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагаас зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана.

 

5.2.        Тендерт оролцогч нь энэ баримт бичигт заасан арилжааны нөхцөлүүдийг бүрэн хангасныг албан бичгээр батлан тендерийн хамт ирүүлнэ.

 

6.     Үнийн саналын хүчинтэй байх хугацаа

 

6.1.        Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

7.     Санал болгосон үнэ, түүнийг үнэлэх

7.1.        Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ.

 

7.2.        Бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан бараа нь ТШӨХ-д заасан багцаас бүрдэх ба багцад орсон нэр төрөл бүрд заавал үнийн санал ирүүлнэ.

 

7.3.        Захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын  үнийг харьцуулж хамгийн бага үнэ  санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно.

 

8.     Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл

 

8.1.        Захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг түүний тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө албан бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд гэрээнд заасны дагуу хийгдэх ажилд төлөх мөнгөн дүн буюу гэрээний үнийг заана. Гэрээний үнэ нь залруулга болон үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлтэй үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна.

 

Гурав.ТЕНДЕР шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт

 

ТОӨЗ-ны холбогдох заалт

Шалгуур үзүүлэлт

ТОӨЗ 1.1

Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан

 

Сүүлийн 2 жилийн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/;

 

Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

 

Үүнд: Үйлдвэрлэгчийн гарал үүслийн гэрчилгээ.

ТОӨЗ 2.1

Тендер хүлээн авах хаяг, эцсийн хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: Сонгуулийн ерөнхий хороо,

Монгол улс, Улаанбаатар – 38, Ж.Самбуугийн гудамж – 11,

Засгийн газрын 11 дүгээр байр, 2 давхар 205 тоот,

 

 

Огноо: 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

 

Цаг: 09 цаг 30 минут.

 

ТОӨЗ 2.1

Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: Сонгуулийн ерөнхий хороо,

Монгол улс,Улаанбаатар – 38, Ж.Самбуугийн гудамж – 11,

Засгийн газрын 11 дүгээр байр, 2 давхар 205 тоот,

 

Огноо: 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр

 

Цаг: 10 цаг 00 минут

 

ТОӨЗ 6.2

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

БАГЦ-1: Компьютер техник хэрэгсэл худалдан авах

БАГЦ-2: Албан тасалгааны тавилга худалдан авах


Гурав.  ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

1.     Барааны тодорхойлолт:

Д/д

Барааны нэр төрөл

Тоо ширхэг

Барааны техникий тодорхойлолт, үзүүлэлт, шаардлага

Нийлүүлэгчийн тодорхойлолт

БАГЦ-1

1

Компьютер

10

Үйлдвэрлэсэн он: 2012 болон түүнээс хойш. /Шинэ/

Үзүүлэлт: All-in-one Desktop,

Intel Core i5 processor /4core, 6mb, 2.9GHz/, 4GB/1*4GB/ 1600 MHz DDR3L Memory

500GB-аас 1TB Hard drive, 8xDVD+/-RW Drive,

Wireless, 20’’-23’’ WLED, 1600*900 HD + resolution with anti glare monitor,

wireless mouse and keyboard

mouse болон keyboardнь компьютертэйгээ ижил нэг фирмд үйлдвэрлэгдсэн байна.

Баталгаат хугацаа: 3 жилээс доошгүй.

 

2

Тог баригч

8

Үйлдвэрлэсэн он: 2012 болон түүнээс хойш. /Шинэ/

Үзүүлэлт:230V, 1 компьютерт холбогдож 10-20 минут тог барих хүчин чадалтай, 2-с доошгүй оролттой байх

Баталгаат хугацаа: 3 жилээс доошгүй.

 

БАГЦ-2

3

Ажлын ширээ

9

Үйлдвэрлэсэн он: 2010 оноос хойш. /Шинэ/

Үзүүлэлт: Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, төмөр хөлтэй, сүлжээний утасны оруулгатай, 1600*800*750 мм хэмжээтэй байна.

Багаж сэлбэг: Үйлдвэрлэгчийн стандартын дагуу дагалдах сэлбэгүүд, задлах, угсрах түлхүүр, багажтай байх.

Баталгаат хугацаа: 1 жилээс доошгүй.

 

 

4

Гурван шургуулгатай дугуйтай шүүгээ

9

Үйлдвэрлэсэн он: 2010 оноос хойш. /Шинэ/

Үзүүлэлт: Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, 406*472*601 мм хэмжээтэй байна.

Багаж сэлбэг: Үйлдвэрлэгчийн стандартын дагуу дагалдах сэлбэгүүд, задлах, угсрах түлхүүр, багажтай байх.

Баталгаат хугацаа: 1 жилээс доошгүй

 

5

Номын шүүгээ

7

Үйлдвэрлэсэн он: 2010 оноос хойш. /Шинэ/

Үзүүлэлт: Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, шилэн болон модон хаалгатай, дундаа хаалгагүй тасалгаатай, 797*435*2006 мм хэмжээтэй байна.

Багаж сэлбэг: Үйлдвэрлэгчийн стандартын дагуу дагалдах сэлбэгүүд, задлах, угсрах түлхүүр, багажтай байх.

Баталгаат хугацаа: 1 жилээс доошгүй.

 

6

Туслах шүүгээ

 

9

Үйлдвэрлэсэн он: 2010 оноос хойш. /Шинэ/

Үзүүлэлт: Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, гүйдэг эсхүл дэлгэгддэг модон хаалгатай, 1 тавиуртай, 430*800*750 мм хэмжээтэй байна.

Багаж сэлбэг: Үйлдвэрлэгчийн стандартын дагуу дагалдах сэлбэгүүд, задлах, угсрах түлхүүр, багажтай байх.

Баталгаат хугацаа: 1 жилээс доошгүй

 

 

 

2.     Стандарт:  ISO-9001 болон тухайн барааны гарал үүслийн улсын зохих стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлчийн найруулгыг ойлгоно.

 

3.     Баглаа, боодол:  Бараа хүргэх газар хүртэл барааг аливаа эвдрэл, гэмтэлд өртөхөөргүйгээр боож, багалсан байна.

 

4.     Бараа хүргэх газар: Сонгуулийн ерөнхий хороо, Монгол улс, Улаанбаатар – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11, Засгийнгазрын 11 дүгээрбайр, 2 давхар, 205 тоот.


 

Бараа нийлүүлэлтийн хуваарь:

 

Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь

 

Д/д

 

 

 

 

Нэр

 

 

 

Тодорхойлолт

Тоо ширхэг

Хэмжих нэгж

ТШӨХ-д заасан барааг хүргэх  эцсийн цэг

Инкотермийн нөхцөлийн дагуу тогтоосон бараа нийлүүлэх  хугацаа

Нийлүүлэх хамгийн эхний хугацаа

Нийлүүлэх эцсийн хугацаа

Нийлүүлэгчийн санал болгосон хугацаа

1

2

3

4

5

6

7

8

1

Компьютер

All-in-one Desktop, Intel Core i5 processor /4core, 6mb, 2.9GHz/, 4GB/1*4GB/ 1600 MHz DDR3L Memory

500GB-аас 1TB Hard drive, 8xDVD+/-RW Drive, 8xDVD+/-RW Drive,

Wireless, 20’’ – 23’’ WLED, 1600*900 HD + resolution with anti glare monitor,

wireless mouse and keyboard, mouse болон keyboardнь компьютертэйгээ ижил нэг фирмд үйлдвэрлэгдсэн байна.

10

ширхэг

Сонгуулийн ерөнхий хороо, Монгол улс, Улаанбаатар – 38,  Ж.Самбуугийнгудамж – 11, Засгийнгазрын 11 дүгээрбайр, 2давхар

Гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногт

Гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногт

 

2

Тог баригч

230V, 1 компьютерт холбогдож 10-20 минут тог барих хүчин чадалтай, 2-с доошгүй оролттой байх

8

ширхэг

3

Ажлын ширээ

Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, төмөр хөлтэй, сүлжээний утасны оруулгатай, 1600*800*750 мм хэмжээтэй байна.

9

ширхэг

4

Гурван шургуулгатай

дугуйтай шүүгээ

Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, 406*472*601 мм хэмжээтэй байна.

9

ширхэг

5

Номын шүүгээ

Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, шилэн болон модон хаалгатай, хаалгагүй тасалгаатай, 797*435*2006 мм хэмжээтэй байна.

7

ширхэг

6

Туслах шүүгээ

/гүйдэг хаалгатай кабинет/

Цайвар шаргал, саарал өнгө хосолсон, оффисын зориулалттай, гүйдэг эсхүл дэлгэгддэг модон хаалгатай, 1 тавиуртай, 430*800*750 мм хэмжээтэй байна.

9

ширхэг


 

Дөрөв. ЖИШИГ МАЯГТ

 

1. ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ

 

 

[огноо]

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны  дарга Ч.Содномцэрэн танаа

 

 

1.    Бид, [тендерт оролцогчийн нэр] дор дурдсан барааг [санал болгож буй нийт үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр үнийн саналын авах баримт бичгийн дагуу [тоо] хоногийн дотор нийлүүлэхээр санал болгож байна.

 

2.    Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг гэрчлэх баримтыг хавсаргав.

 

3.    Бид гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг үүгээр батламжилж байна.

 

 

Нэр төрөл

Тодорхойлолт

Барааны гарал үүслийн улс

Тоо ширхэг

Нэгж үнэ

Нийт дүн

НӨАТ болон бусад албан татвар

Бүгд дүн

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тендерийн нийт үнэ

 

 

 

 

Баталгаат засварын хугацаа:

 

Санал болгож буй бусад нөхцөл:

 

Тендерт оролцогчийн нэр:

 

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

 

Албан тушаал, нэр:

 

Хаяг:


2. Нэгдсэн хүснэгт:  өмнө болон Одоо

хэрэгжиж буй гэрээ

 

 

Тендерт оролцогч хэрэгжүүлсэн болон одоо гүйцэтгэж буй бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ.

 

Уг мэдээлэл нь гэрээ хэрэгжүүлэх чадавхигүй болсон эсхүл ажил дуусгавар болсон гэрчилгээ буюу ажил хүлээлцсэн актаа хүлээн авч байгаа гэрээний хувьд хамаарахгүй.

 

Гэрээний нэр

Захиалагч, холбоо барих хаяг/утас/факс

Гэрээний үнийн дүн

Гэрээний эхлэх хугацаа

Гэрээний дуусах хугацаа

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

бусад.

 

 

 

 

 


Тав.  ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

 

 

1.    Шалгах болон турших

 

1.1.        Техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор захиалагч эсхүл түүний төлөөлөгч барааг шалгах, турших эрхтэй. Гэрээний тусгай нөхцөл (ГТН)-д, эсхүл техникийн тодорхойлолтод захиалагч ямар шалгалт, туршилтыг хэзээ, хаана хийхийг заана.

 

2.    Барааны нийлүүлэлт ба баримт бичгийн бүрдүүлэлт

2.1.        Нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэн байх ба холбогдох стандартыг заагаагүй бол тухайн барааны гарал үүслийн улсын зохих стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлчийн найруулгыг ойлгоно. Нийлүүлэгч ГТН-д заасан бол түүний дагуу тээврийн болон бусад баримт бичгийг бэлтгэж бүрдүүлнэ.

 

3.    Оюуны өмчийн эрх

3.1.        Бараа, эсхүл түүний эд ангийг өмчлөх, ашиглахад патент, худалдааны тэмдэг, зураг төслийн эрх гэх мэт оюуны өмчийн эрхийг захиалагч болон нийлүүлэгч зөрчсөн хэмээн гуравдагч этгээдийн нэхэмжилсэн гомдлыг нийлүүлэгч барагдуулж, холбогдон гарах зардлыг хариуцна.

 

4.    Бараа хүргэх, тээврийн баримт бичиг ирүүлэх

 

4.1.        Гэрээнд хэрэглэсэн үнэ болон бусад худалдааны нэр томьёог Инкотермс (INCOTERMS) буюу Парис хот дахь Олон улсын худалдааны танхимаас боловсруулж гаргасан сүүлийн хувилбарт тодорхойлсон утгаар ойлгоно.

 

5.    Баталгаат засварын хугацаа

 

5.1.        Үйлдвэрлэгчийн тухайн бараанд олгодог баталгаат засварын хугацаа багц-1-д 3-аас доошгүй жил, багц-2-д 1 жил байна.

 

6.    Гэрээнд өөрчлөлт оруулах

 

6.1.        Гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны нэр төрөл, үзүүлэлтийг өөрчлөхгүй.

 

7.    Төлбөр

7.1.        Захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шуурхай хийнэ.

 

8.    Бараа нийлүүлэх хуваарь

 

8.1.        Нийлүүлэгч барааг хүргэхдээ техникийн тодорхойлолтод заасан бараа нийлүүлэлтийн хуваарийг мөрдөнө.

 

9.    Алданги оногдуулах

9.1.        Захиалагч нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг тэр хэмжээгээр бууруулна. Алдангийн нийт дүн ГТН-д заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй.

 

10.  Үүргээ биелүүлээгүй-гээс гэрээг цуцлах

 

10.1.      Нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гэрээг цуцалж, захиалагчид учирсан аливаа хохирлыг нийлүүлэгч барагдуулна.

 

11.  Маргааныг шийдвэрлэх

11.1.      Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргана.

 

 


Зургаа.  ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ

 

 

1.     Шалгах болон турших

      (ГЕН – 1)

 

 

 

1.1.      Нийлүүлэгч нь бүх барааны ажиллагааг захиалагчийн ажлын байранд шалган туршиж, захиалагчид хүлээлгэн өгнө.

2.     Барааны нийлүүлэлт  ба баримт бичгийн бүрдүүлэлт (ГЕН – 2)

2.1.      Нийлүүлэгчийн бүрдүүлэх тээврийн болон бусад баримт бичгүүд:

 

1)  нийлүүлэгчийн барааны нэр, тоо ширхэг, нэгж болон нийт үнийг заасан нэхэмжлэхийн хувь;

2)  барааг хүргэсэн тухай баримт, төмөр замын болон тээврийн баримт;

3)  үйлдвэрлэгчийн буюу нийлүүлэгчийн баталгаат засварын гэрчилгээ;

4)  үйлдвэрийн буюу эрх бүхий байгууллагын шалгалтын гэрчилгээ;

5)  барааны гарал үүслийн гэрчилгээ.

                                                                                                                                                          

Энд жагсаасан баримт бичгийг бараа хүрэлцэн ирэхээс өмнө захиалагчид өгсөн байна. Баримт бичгийг энэ хугацаанд захиалагчид өгч чадаагүйгээс гарах зардлыг нийлүүлэгч хариуцна.

 

3.    Баталгаат засвар

      (ГЕН-5)

4.       

5.       

5.1.      Баталгаат засварын тусгай шаардлага.

 

[Гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйл нь баталгаат засварын тухай нийтлэг заалтыг агуулна. Энэхүү нийтлэг заалтыг өөрчлөх шаардлага гарвал энд тусгана.]

 

4.    Төлбөр

(ГЕН – 7)

6.       

7.       

7.1.      Гэрээний ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийг дараах байдлаар дэлгэрүүлнэ. Үүнд:

 

 

Гэрээний үнийн дүнгийн 100 хувийг барааг хүлээн авсан акт болон гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн төлнө.

 

5.    Алданги оногдуулах (ГЕН - 9)[1]

 

8.       

9.       

9.1.      Алданги оногдуулах хувь: 0.5

 

Алдангийн нийт дүн: 10

 

 


Долоо. ГЭРЭЭНИЙ МАЯГТ[2]

 

 

 

                                      БАТЛАВ.                                          

 

 

ЗАХИАЛАГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

 

НИЙЛҮҮЛЭГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

 

 

 [Тендер шалгаруулалт/гэрээний нэр] гэрээ.

 

Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]

 

 

 

 

............................... хот/аймаг

 

 

            Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид “захиалагч” гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр] (цаашид “нийлүүлэгч” гэх)  дараах зүйлийг харилцан тохиролцож  _____ оны ___ сарын ____-ны өдөр энэхүү  ГЭРЭЭГ  (цаашид “гэрээ” гэх) байгуулав.

 

1.    Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.

 

2.    Захиалагч нь [гэрээний нэр, дугаар]-г (цаашид “бараа” гэх) [гэрээний үнийг тоогоор болон үсгээр] (цаашид “гэрээний үнэ” гэх) нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.

 

3.    Захиалагч нь барааны нийлүүлэлтийг ____________ төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

 

4.    Нийлүүлэгч нь _____________________________________________________ нэр төрлийн барааг _____ оны __ дугаар сарын ___-наас _____ оны __ дугаар сарын ___-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.

 

5.    Дор дурдсан баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно (цаашид “гэрээний баримт бичиг” гэх). Үүнд:

 

                Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;

                Бусад шаардлагатай баримт бичиг[3];

                Үнийн санал;

                Гэрээний тусгай нөхцөл;

                Гэрээний ерөнхий нөхцөл;

                Техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь;

                Санхүүжилтийн хуваарь.

 

Гэрээ нь энд дурдсан барааны нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.

 

6.    Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хүлээнэ.

 

7.    Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг, хүлээнэ.

 

8.    Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр буюу шуудан, телекс, цахилгаан болон факсаар харилцана.

 

 

 

     ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 

 

      НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 



 

[2]       Гэрээ байгуулах үед үүнийг хасна.

[3]       Хоёр тал харилцан тохиролцож гэрээний нөхцөлд оруулсан зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүд.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.