Энд дарна уу


Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай ажлын дэлгэрэнгүй тайлан

Хэвлэх2013.11.06
 Авлигатай тэмцэх газраас 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/1935 тоот албан бичгээр тус Хороонд ирүүлсэн “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны авлигын эсрэг төлөвлөгөөг боловсруулан тус Хорооны даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар захирамжаар баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллалаа. Уг төлөвлөгөөг тус Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 61 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны авлигын эсрэг төлөвлөгөөнд дараах 13 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 46 шалгуур үзүүлэлтүүдийг удирдлага болгон төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхээр ажилласан болно. Тухайлбал;

 

1.Хүний нөөцийн ил тод, байдлыг хангах, олон нийтийг түүнтэй харилцах боломжоор хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

- Сонгон шалгаруулалт явуулах талаар цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх

- Байгууллагын хүний нөөцийн стратегийг боловсруулж, батлах, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг боловсруулж, батлан цахим хуудсанд байршуулсан байх

- Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2013 онд сул орон тооны сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөөгүй тул цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сул орон тооны тухай зарлаж, нийтэд мэдээлсэн зүйлгүй болно.

-Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай”  10 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014-2020 онд хэрэгжүүлэх хүний нөөцийн хөтөлбөр”-ийг цахим хуудсандаа байршуулсан болно.

-Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилгоор уг үйл ажиллагаанд баримтлан ажиллаж буй Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг Хорооны цахим хуудсанд байршуулсан болно. Мөн Хорооны Ажлын албаны ажилтнууд болон тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын 2012 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тооцож гаргасан нэгтгэлийг тайланд хавсаргав. Авлигатай тэмцэх газраас томилогдсон судалгааны баг тус Хорооны албан хаагчдын 2012 онд хийж гүйцэтгэсэн ажлын илтгэх хуудас болон үр дүнгийн гэрээнүүдтэй танилцах боломжтой юм.

 

2.Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж, мөрдүүлсэн байх

- Албан хаагчдын хариуцсан ажил, үүргийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

-Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус Хорооны Ажлын албаны бүтэц, орон тоог шинээр баталж, Захиргаа, санхүүгийн хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтэстэй байхаар зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан тус Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилд томилох, цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалын хавсралтаар Ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, Хорооны цахим хуудсанд байршуулсан болно. Мөн шинээр батлагдсан орон тоог үндэслэн 3 хэлтсийн нийт 11 албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан болно. /Ажлын байрны тодорхойлолтуудыг тайланд хавсаргав./

 

3.Албан хаагчдын давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Хууль тогтоомжоор зөвшөөрсөн давхар ажил эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргаж, албан хаагчдад танилцуулах

- Давхар ажил эрхлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангуулах

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтын талаар 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулжХорооны Ажлын албаны албан хаагчдад танилцуулсан болно.

-Авлигатай тэмцэх газрын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/2869 тоот албан бичгийн дагуу Хорооны ажилтан, албан хаагчдаас давхар ажил эрхлэлтийн судалгаа авч 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтэст хүргүүлсэн байна.

 

4.Байгууллагын удирдлагаас гаргаж байгаа шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг цахим хуудсанд байршуулсан байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2012 онд Улсын Их Хурлын болон аймаг, нийсэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдуулан журам, заавар, загвар, маягт, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдуулан журам, заавар, загвар, маягтыг тус тус баталж тухай бүр Хорооны цахим хуудсанд байршуулсан болно.

 

5.УИХ-аар хэлэлцэгдэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцлөөр хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Хууль, бусад шийдвэрийн төслүүдийн талаар иргэдээс санал хүлээж авах механизм /цахим хуудсаар, санал асуулга гм/ бүрдүүлсэн байх

-Хууль, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байх

-Иргэд, ТББ-ын саналыг судалж, төсөлд тусгахаар ажилласан байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Тус Хорооны www.gec.gov.mn цахим хуудасны “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” цэсээр дамжуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг тус Хорооны и-мэйл хаягаар хүлээн авч, хариу өгөх боломжийг бүрдүүлсэн.

-УИХ-ын 2012 оны сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр тус Хорооноос хуульд заасны дагуу батлах шаардлагатай эрх зүйн актуудын төслүүдийг цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал, хүсэлт авах нөхцлийг бүрдүүлж ажилласан. Эдгээр төслүүдийг тухайн үед нь Хорооны хуралдаанаар хэлэлцэн батлсаны дараа Хорооны цахим хуудаснаас авч, оронд нь батлагдсан эрх зүйн актуудыг байршуулсан болно.

-2013 онд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай гэсэн Улсын Их Хурлын 2 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Эдгээр тогтоолын төслийг тухайн үед нь Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудсанд байршуулж байсан.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 14-т сонгууль зохион байгуулж явуулах зардлын хэмжээг 17,9 тэр бум төгрөг байхаар хуульчлан тогтоосон байдаг. Иймд батлагдсан хуульд санал авч сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгах боломжгүй байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгүүдэд сонгуулийн санал авах өдрийн товыг хуульчлан заасан байдаг. Харин санал авах өдрийг УИХ-аас товлон зарладаг журамтай болно.

 

6.Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулсан байх

-Эдгээр төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлсэн байх

-Саналыг судалж, төсөлд тусгахаар ажилласан байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-УИХ-ын 2012 оны сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр тус Хорооноос хуульд заасны дагуу батлах шаардлагатай эрх зүйн актуудын төслүүдийг цахим хуудсандаа байршуулж, иргэдээс санал, хүсэлт авах нөхцлийг бүрдүүлж ажилласан. Эдгээр төслүүдийг тухайн үед нь Хорооны хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсаны дараа Хорооны цахим хуудаснаас авч, оронд нь батлагдсан эрх зүйн актуудыг байршуулсан болно. Тухайлбал, тус Хорооноос 2012, 2013 онд сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдуулан батлах шаардлагатай дүрэм, журам, заавар, загвар, маягт болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг сонгуулийн үеэр цахимд хуудсандаа байршуулж байсан.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3/3122 тоот албан бичгээр Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан “Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам батлах тухай” 2012 оны 63/421 дүгээр тогтоол/тушаал болон Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан “Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам батлах тухай” 2012 оны 143/836 дугаар тогтоол/тушаалыг тус тус захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдсэн болно. Тухайн үед уг хоёр журмын төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг тусгах зорилгоор цахим хуудсандаа байршуулж байсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн үеэр эдгээр төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлж ажилласан. Тус Хорооны www.gec.gov.mn цахим хуудасны “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” цэсээр дамжуулан иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг тус Хорооны и-мэйл хаягаар хүлээн авах, иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлд тодорхой хариу өгөх, харилцан санал солилцох боломжтой юм.

 

7.Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Өргөдөл, гомдол, санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх /утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, факс, цахим, бичгээр, амаар гм/

-Үйлчилгээ, захидал харилцаа хариуцсан албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

-Бусад этгээдээс шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар цахим хуудсаар мэдээлэх

-Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн талаар цахим хуудсаар мэдээлэх

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Тус Хорооны цахим хуудсанд “Өргөдөл, гомдол, санал хүсэлт” гэсэн иргэдээс санал хүсэлт, өргөдөл, гомдлыг онлайнаар хүлээн авах, хариу өгөх боломж бүхий цэсийг шинэчлэн ажиллаж байна. Мөн иргэдийг хүлээн авч уулзах хуваарь гарган, өргөдөл, гомдол хариуцсан ажилтны нэр, албан тушаал, утас, факс зэрэг мэдээллийг Хорооны цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан болно. Түүнчлэн иргэдийн санал хүсэлтийг авах зорилгоор санал хүсэлтийн хайрцаг ажиллуулж байна.

-Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тушаалаар “Иргэдээс Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баталж, мөрдөн ажиллаж байна.

Тус Хороонд 2013 онд иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг Хорооны цахим хуудсанд мэдээлсэн. Сонгуулийн Ерөнхий Хороонд 2013 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар нийт 37 өргөдөл, гомдол ирснээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өргөдөл гомдол 11, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой 9, бусад асуудлаар нийт 17, бусад байгууллагаас шийдвэрлүүлэхээр тус Хороонд шилжүүлсэн 2 өргөдөл гомдол ирсэн байна. Эдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг цаг хугацаанд нь өгч шийдвэрлэсэн болно. Сонгуулийн Ерөнхий Хороонд 2013 онд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг тайланд хасаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт, “энэ хуульд заасан захиргааны зөрлийг цагдаагийн байгууллага шалгах ба сум, сум дундын дүүргийн шүүхийн шүүгч хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар тус  Хороонд ирүүлсэн өргөдөл гомдлын тоо эрс багассан байна.     

 

8.Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг тус тус цахим хуудсанд байршуулсан байх

-Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

-Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

-Тухайн жилийн төсөвт орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсанд байршуулсан байх, шинэчлэх

-Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг цахим хуудсанд нээлттэй байршуулсан байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нээлттэй, ил байдлыг хангах зорилгоор тус Хорооны цахим хуудсанд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны төсвийн хуваарь, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн хагас жилийн болон урьдчилсан тайлан, 2012 оны төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан /дэлгэрэнгүй/, Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны санхүүгийн тайланд хийсэн Аудитын дүгнэлт /бүрэн эхээр нь/ зэрэг мэдээллийг тус тус байршуулсан болно. Эдгээр мэдээллийг тайланд хавсаргав.

-Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараауг мэдээллийг цахим хуудсандаа байршуулах болно.

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээд байхгүй болно.

-Тус Хороонд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр байхгүй болно.

 

9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

-Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулсан байх

-Тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх мэдээллийг ил тод мэдээлэх

-Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсанд байршуулсан байх

-Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх

-Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх

-Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

-Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг санхүүгжилтийн эх үүсвэрээр нь урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын гэж ангилан дэлгэрэнгүй байдлаартус Хорооны мэдээллийн самбарт болон цахим хуудсанд байршуулсан болно.

-Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 5 багц бүхий “Сонгуулийн автоматжуулах техниз хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин, үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус, албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга, архивын зориулалтын шүүгээ нийлүүлэх” СЕХ-ХО-2013-1 дугаартай нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг хуулийн хугацаанд зохион байгуулж явуулсан билээ. Эдгээр 5 багцын 3 дугаар багцад нэг ч тендер шалгараагүй болно. Иймд тус Хорооноос холбогдох хуульд заасны дагуу уг тендерийн зөвхөн 3 дугаар багцад 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан боловч Засгийн Газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” 324 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоогоод байсан. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц уг тендерийн ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудал шийдвэрлэгдэх болно. Иймд энэ багцад ирүүлсэн тендер шалгаруулалтын мэдээллийг тухайн үед нь цахим хуудас болон мэдээллийн самбартаа мэдээлэх болно. Харин энэ тендерийн 4 багцад шалгарсан болон шалгараагүй компаниудад хүргүүлсэн мэдэгдэл, шалгаруулсан үндэслэл бүхий мэдээллийг багц тус бүрээр цахим хуудсандаа байршуулсан болно. Мөн энэ тендерийн баримт бичгийг сонинд тавигдсан урилгын хамт бүрэн эхээр нь цахим хуудсандаа байршуулсан.

-СЕХ-ны 2013 оны 1-3 дугаар улирлын бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тайланг Хорооны цахим хуудаст байршуулсан.

-Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчилгүй болно.

-Тус Хорооны 2013 оны худалдан авах ажиллагаанд аудитын шалгалт хийгдэж, шалгалтын дүнгийн талаарх тайлан, дүгнэлт гармагц холбогдох мэдээллийг цахим хуудсандаа байршуулах болно.

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдана авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 05 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд  “Тендерийн зөвлөх төв” ТББ-ын тэргүүн Л.Ариунжаргал, Нийгмийн хариуцлага хөгжлийн төлөө түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Цэцгээ нарыг томилон ажиллуулсан болно.

 

10.Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар харилцах албан тушаалтантай байх

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Эрх бүхий албан тушаалтныг томилсон байх

-Гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусгасан байх

-Гүйцэтгэх чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт тусгасан байх

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

-Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны даргын 2008 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар Ажлын албаны ажилтан П.Наранбатыг томилж, ажиллуулж байгаа болно.

-Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа П.Наранбатын шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 8 дахь үндсэн зорилтод “Хорооны Ажлын албаны албан хаагчдын ХАСХОМ-ыг бүртгэж хадгалах, Хорооны дарга, нарийн бичгийн даргын ХАСХОМ болон сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх” гэж тусгасан.

-Авлигатай тэмцэх газраас 2013 оны 01 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 110 байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгэх, тайлан мэдээ гаргах тухай нэгдсэн сургалтад хамрагдсан болно. Уг сургалтын үр дүнд Хорооны албан хаагчдын 2012 оны ХАСХОМ-ийг анх удаа цахим хэлбэрээр мэдүүлэх ажлыг зохион байгуулсан.

-Авлигатай тэмцэх газраас 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго болон агуулга, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдсон сургалт семинарыг тус Хорооны удирдлага болон Ажлын албаны нийт албан хаагчдад зориулсан сургалтыг хамтран зохион байгуулсан.

 

11.Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх

 

Шалгуур үзүүлэлт:

 

- Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, баталсан байх

- Төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтоосон хугацаанд тайлагнасан байх

- Төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг тусгайлан төлөвлөж, санхүүжүүлсэн байдал

- Албан хаагчдад авлигын эсрэг сургалт, мэдээллийг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах

- Авлигын эсрэг үйл ажиллагаанд салбарын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, арга зүйн удирдлагаар хангах

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 13 дугаар захирамжаар тус Хорооны 2013 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 61 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно.

-Авлигатай тэмцэх газрын 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Аргачлал хүргүүлэх тухай” 01/1935 тоот албан бичгээр ирүүлсэн “Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны авлигын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байгаа болно.

-Тус Хорооны ХАСХОМ бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд 2013 онд эрх бүхий албан тушаалтнаар ажилласаны нэмэгдэл хөлс олгохоор төсөвлөж нэмэгдэл хөлсийг сар бүр олгож ирсэн. Мөн Хорооны үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах зорилгоор “Мэдээллийн самбар”, түүнчлэн иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах харилцан санал солилцох зорилгоор санал, хүсэлтийн хайрцаг зэргийг хийлгэхээр тус тус төсөвлөж, энэ онд нийт авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1,473,210 төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

-Хорооны нийт албан хаагчдад 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдсон сургалтыг зохион байгуулж, гарын авлага тараасан болно. Хорооны Ажлын албаны даргын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны “Сургалт зохион байгуулах хүсэлт тавих тухай” 304 тоот албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газраас тус Хорооны байранд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго болон агуулга, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахтай холбогдсон сургалт семинарыг тус Хорооны Ажлын албаны нийт албан хаагчдад зориулж явуулав.

-Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар энэ онд Сонгуулийн Ерөнхий Хороо 2013 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон зарим гишүүдийн ХОМ болон 2012 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн ХОМ болон аймаг, дүүрэгт 2013 явагдсан ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн ХОМ-ийг тус тус тойргийн хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос хүлээн авч тухай бүр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн болно. Холбогдох албан бичгүүдийг хавсаргав.

 

12.Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцлийг хангах

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит хэлбэрээр сурталчлах /мэдээллийн самбар, цахим хуудас, яриа таниулга, теле сурталчилгаа, сонсгол, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг, хэвлэмэл материал гм/

-Авлигатай тэмцэх газраас бэлтгэн хүргүүлсэн сурталчилгааны материалыг иргэд, байгууллагад түгээн ажилласан байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Хорооны нийт албан хаагчдыг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Авлигын эсрэг эрх зүйн баримт бичгийн эмхтгэл, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан гарын авлагаар хангаж ажилласан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актуудыг тус Хорооны цахим хуудсанд байршуулсан болно. Мөн Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд холбогдох баннерыг байрлуулсан.

-Авлигатай тэмцэх газраас тус Хороонд бэлтгэн ирүүлсэн авлигын эсрэг сурталчилгааны зурагт хуудас, наалт зэргийг Хорооны ажлын байранд байрлуулсан болно.

 

13.Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх зэрэг болно.

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар хүргүүлсэн мэдэгдлийн биелэлт, зохион байгуулсан арга хэмжээний үр дүн

-Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулахаар хүргүүлсэн албан бичгийн биелэлт

-Авлигатай тэмцэх газраас авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байгууллагын дотоод үйл ажиллагаанд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгосон байдал

-Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын биелэлт

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мэдэгдэл тус Хороонд ирүүлээгүй болно.

-Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцож, арга хэмжээ авахуулах тухай албан бичиг тус Хороонд ирүүлээгүй болно.

-Авлигатай тэмцэх газраас авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэж үзэж тус Хорооны дотоод үйл ажиллагаанд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг өөрчилсөн буюу хүчингүй болгосон зүйлгүй болно.

-2013 онд тус Хорооны албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан зүйлгүй болно.

 

14.Бусад

 

Шалгуур үзүүлэлт:

 

-Хорооны үйл ажиллагааг нээлттэй ил тод болгох

 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүн:

 

-Хорооны цахим хуудыг шинэчилж, мэдээлэл авахад хялбар, ойлгомжтой байдлаар засан сайжруулсан. Мөн Хорооны үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоход чиглэсэн “Ил тод байдал” цэсийг цахим хуудсандаа шинээр үүсгэж, байгууллагын төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, намуудын сонгуулийн зардал, авлигын эсрэг хууль тогтоомжтой холбогдсон мэдээллүүдийг тус бүрт нь багцлан байршуулаад байна. Түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, харилцан санал солилцох боломжтой шинэчилсэн цэс үүсгэж, мэдээллийн самбар болон санал хүсэлтийн хайрцгийг ажиллуулж байна.

Үүнээс гадна 2013 онд Хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг нийтэд ил тод танилцуулах боломжтой Хорооны хуралдааны мэдээллийг байршуулсан.

-Авлигатай тэмцэх газрын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03/8468 тоот “Хамтран ажиллах тухай” албан бичгийн дагуу Хорооны цахим хуудсанд www.meduuleg.iaac.mnцахим хуудас руу холбогдох баннерыг шинээр хийж байршуулсан болно. Мөн Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжүүдийг тухай бүрт нь хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

 

Тайлан бичсэн:                                           Сонгуулийн Ерөнхий Хорооны

Эрх бүхий албан тушаалтан

                                                                                                П.Наранбат


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.