Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам

ХэвлэхDOC Татаж авах2013.10.05

                                                                        СЕХ-ны Ажлын албаны даргын

                                                            2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн

                                                             10 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн

хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Сонгуулийн Ерөнхий Хороо /цаашид “Хороо” гэх/-ны  хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

1.2. Хороо үйл ажиллагааныхаа тэргүүлэх зорилтуудыг тодорхойлж, түүнийг хангахад чиглэгдсэн 6 жилийг хамарсан хөтөлбөртэй байна.

 

1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Хорооны жил бүрийн төсөвт тусгана.

 

Хоёр. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах

2.1. Хорооны Захиргаа, санхүүгийн хэлтэс хөтөлбөрийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

 

2.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, биелэлтийг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллана.

 

2.3. Хөтөлбөртэй холбогдсон мэдээллээр Хорооны нийт ажилтнуудыг хангах, тэдний санал, зөвлөмжийг тусгах ажлыг зохион байгуулна.

 

2.4. Захиргаа, санхүүгийн хэлтэс хөтөлбөрийн хэрэгжилт болон үр дүнтэй уялдуулан хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, шийдвэрлүүлж болно.

 

Гурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх

 

3.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэж,  үнэлгээний дүнг төсвийн ерөнхий менежерт тайлагнана.

 

3.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно. Үүнд:

 

3.2.1. Байгууллагын тэргүүлэх зорилтын биелэлт хангагдаж байгаа эсэх;

3.2.2. Хорооны Хүний нөөцийн удирдлагын иж бүрэн зохицуулалтын  механизм бүрдэн хэрэгжиж, төлөвшсөн эсэх;

3.2.3. Хүний нөөцийн менежментийн ур чадвар бэхэжсэн эсэх;

3.2.4. Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн хандлага, техник, программ хангамж нэвтэрсэн эсэх;

3.2.5. Хорооны боловсон хүчний бодлого иж бүрэн  тодорхойлогдсон эсэх;

3.2.6. Хүний нөөцийн хуваарилалт сайжирч, боловсон хүчин мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн эсэх;

3.2.7. Хорооны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө  сайжирсан эсэх;

3.2.8. Нийт албан хаагчдын мэдлэг чадвар  дээшилж, цомхон  бөгөөд  гадаад, дотоод  орчны өөрчлөлт, шаардлагад нийцэж чаддаг  болсон эсэх;

3.2.9. Хүний нөөцийн бодлого болон гадаад хамтын ажиллагааны уялдаа холбоо  хангагдсан эсэх;

3.2.10. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт албан хаагчид сэтгэл хангалуун байгаа эсэх;

3.2.11. Хөтөлбөр тасралтгүй хэрэгжих нөхцөл бололцоогоор хангагдсан эсэх;

3.2.12. Үндсэнзорилтуудынбиелэлтхангагдсанэсэх;

 

 

 

---оОо---





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.