Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин, үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус, албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга, архивын зориулалтын шүүгээ нийлүүлэх тендерийн баримт бичиг

ХэвлэхDOC Татаж авах2013.05.10

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

  

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ТЭЭВЭРЛЭХ ЗОРИУЛАЛТЫН БҮХЭЭГТЭЙ АЧААНЫ АВТОМАШИН,

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТТАЙ МИКРОАВТОБУС,

АЛБАН ТАСАЛГААНЫ БОЛОН УУЛЗАЛТЫН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА,

АРХИВЫН ЗОРИУЛАЛТЫН ШҮҮГЭЭ НИЙЛҮҮЛЭХ

ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

 

Тендер шалгаруулалт/ гэрээний нэр, дугаар:

 

Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин,үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус,албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга,архивын зориулалтын шүүгээ худалдах

 СЕХ-ХО-2013-1


ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

ГАРЧИГ

 

А.        Ерөнхий зүйл

 

1.   Тендерийн цар хүрээ

 

2.   Санхүүжилтийн эх үүсвэр

 

3.   Залилан мэхлэх болон авилгын үйлдэл

 

4.   Эрх бүхий тендерт оролцогч

 

5.   Эрх  бүхий бараа

 

6.   Түншлэл

 

Б.         Тендерийн баримт бичиг

 

7.   Тендерийн баримт бичгийн агуулга

 

8.      Тендерийн баримт бичгийг тодруулах

 

9.   Тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах

 

В.         Тендер бэлтгэх

 

10. Тендер шалгаруулалтад оролцох зардал

 

11. Тендерийн хэл

 

12. Тендерийн иж бүрдэл

 

13. Тендерийн маягт болон үнийн хуваарь

 

14. Хувилбарт тендер

 

15. Тендерийн үнэ болон үнийн хөнгөлөлт

 

16. Тендерийн валют

 

17. Тендерт оролцогч эрх бүхий эсэхийг нотлох баримт 

 

18. Тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт

 

19. Нийлүүлэх бараа нь тендерийн баримт бичигт нийцэж буйг нотлох баримт

 

20. Тендер хүчинтэй байх хугацаа

 

21. Тендерийн баталгаа

 

22. Тендер ирүүлэх хувь, тендерт гарын үсэг зурах

 

Г.         Тендер ирүүлэх

 

23. Тендерийг битүүмжлэх, бичиглэл хийх

 

24. Тендер хүлээн авах эцсийн хугацаа

 

25. Хугацаа хоцорсон тендер

 

26. Тендерт оролцогч нэг этгээд нэг тендер ирүүлэх

 

27. Тендерт нэмэлт өөрчлөлт хийх, тендерийг буцааж авах

 

Д.         Тендерийг нээх, үнэлэх

 

28. Тендерийг нээх

 

29. Нууцлал

 

30. Тендерийн тодруулга

 

31. Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцэх эсэхийг тогтоох

 

32. Алдааг залруулах

 

33. Нэг валютэд хөрвүүлэх

 

34. Дотоодын тендерт оролцогчид давуу эрхийн зөрүү тооцох

 

35. Тендерийг үнэлэх, харьцуулах

 

36. Тендерт оролцогчийн чадварыг дахин магадлах

 

37. Аливаа тендерийг сонгох, эсвэл тендерүүдээс татгалзах захиалагчийн эрх 

 

Е.         Гэрээ байгуулах эрх олгох

 

38. Гэрээ байгуулах эрх олгох шалгуур

 

39. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл

 

40. Захиалагч гэрээ байгуулах эрх олгох үед тоо хэмжээг өөрчлөх

 

41. Гэрээнд гарын үсэг зурах

 

42. Гүйцэтгэлийн баталгаа

 

 

 

 

 

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

 

А.         ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.       Тендерийн

цар хүрээ

1.1.      Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (цаашид ТШӨХ гэж товчлох)-д тодорхойлсон захиалагч (цаашид “захиалагч” гэх) нь энэ тендерийн баримт бичгийн ТШӨХ болон техникийн тодорхойлолтод заасан бараа, материал болон тоног төхөөрөмж (цаашид “бараа” гэх) худалдан авах тухай гэрээ байгуулахаар энэхүү тендер шалгаруулалтыг зохион байгуулж байна.

 

 

1.2.      Тендер шалгаруулалт нь ТШӨХ-д тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэг багцтай байна. 

 

 

1.3.      Олон багцтай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг багц тус бүрээр үнэлж зарахыг хориглоно.

 

 

1.4.      Тендерт  шалгарсан гүйцэтгэгч нь техникийн тодорхойлолтод нийцсэн барааг бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан хугацаанд, газарт хүргэх үүрэгтэй.

 

2.       Санхүүжил-тийн эх үүсвэр

 

2.1.      Захиалагч дээр дурдсан барааг ТШӨХ-дтодорхойлсон эх үүсвэрээрсанхүүжүүлнэ.

 

3.       Залилан мэхлэх болон авлигын үйлдэл

3.1.      Төрийн албан хаагч болон тендерт оролцогч, гэрээ хэрэгжүүлэгч бүр худалдан авах ажиллагаанд оролцожгэрээг хэрэгжүүлэхдээ ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой.

 

3.2.      Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч болон тендерт оролцогч нь Авлигын эсрэг хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан авлигал, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон талаар бодитой мэдээлэл байгаа бол холбогдох албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад зохих ёсоор мэдэгдэх үүрэгтэй.  

 

4.       Эрх бүхий тендерт оролцогч

 

4.1.      Тендерийн урилга нь сонирхосон этгээд бүрт нээлттэй. хуулийн9 дүгээр 9.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тендерт оролцогч болон  түүний түншлэлийн гишүүн бүр нь аль ч улсын харъяалалтай байж болно.

 

4.2.      Дараах тохиолдолд тендерт оролцогч (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна)-ийг эрх бүхий бус гэж үзнэ. Үүнд:

 

4.2.1.   Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа,  дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;

 

4.2.2.   Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;

 

4.2.3.   Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүтэц, зохион байгуулалт болон санхүүгийн хувьд захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг бол;

 

4.2.4.   Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;

 

4.2.5.   Тендерт оролцогч (туслан гүйцэтгэгч бүрийг оролцуулан) нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;

 

4.2.6.   Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон;

 

4.2.7.   Сүүлийн 3 жилийн хугацаанд Авлигын эсрэг хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль болон  Эрүүгийн хуульд заасан авлигын, залилан мэхлэх, зохиомол тохиролцоо хийх, айлган сүрдүүлэх үйлдлийн аль нэгэнд холбогдсон болохыг шүүх тогтоосон;

 

4.2.8.   Энэхүү тендер шалгаруулалтад оролцож байгаа хоёр буюу түүнээс дээш тооны тендерт оролцогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэг этгээд бол;

 

4.2.9.   Энэхүү тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 14 дүгээр зүйлд хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн бол;(Гэвч энэхүү заалт нь аливаа этгээдийг нэгээс дээш тендерт туслан гүйцэтгэгчээр оролцохыг, эсхүл нэг тендер шалгаруулалтад нэгээс олон багцад тендер ирүүлэхийг хязгаарлахгүй)

 

4.3.      Тендерт оролцогч 4.2.1 - 4.2.9-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай мэдэгдлийг захиалагчид бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Эдгээр нөхцөл үүссэн эсэхийг магадлах зорилгоор захиалагчаас тавьсан шаардлагын дагуу тендерт оролцогч холбогдох баримт, нотолгоог захиалагчид ирүүлнэ.

 

5.       Эрх бүхий бараа

 

5.1.      Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно. Захиалагч төлбөрийг зөвхөн ТОӨЗ-ны 1.1-д дурдсан барааг хүлээн авснаар төлнө. 

 

 

5.2.      Энэхүү зааварчилгааны 5.1-д дурдсан барааны гарал үүсэл гэдэгт тухайн барааг олборлосон, ургуулсан, бойжуулсан, эсхүл хийж бүтээсэн улс орон буюу газар нутгийг хэлнэ. Хийж бүтээсэн гэж үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл эд ангиудын дийлэнхийг угсарч, энэ эд ангиудын үндсэн шинж чанар, зориулалт, эсхүл ашиглалтын хэлбэрээс илт өөр арилжааны шинэ бараа гаргаж ирэхийг хэлнэ.

 

6.       Түншлэл

6.1.      Хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч /цаашид талуудыг хамтад нь “түншлэл”, тус бүрийг нь “түншлэлийн гишүүн” гэх/ болж тендер ирүүлэх тохиолдолд ТШӨХ-дөөрөөр заагаагүй бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

(а)   түншлэлийн бүх гишүүний хувьд тендер хүчин төгөлдөр байхаар тендерт гарын үсэг зурсан байх;

 

(б)   ТОӨЗ-ны 1.1-д заасан бараа нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг тодорхойлж хамтран ажиллах гэрээнд тодорхойлсонбайх;

 

(в)   түншлэлийн аль нэг болон бүх гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авахад тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох;

 

(г)   нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөр тооцоогзөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй харилцаж, гүйцэтгэх тухайхамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх;

 

(д)   түншлэлийн гэрээний хувийг тендерийн хамт ирүүлэх.

 


..................... үргэлжлийг хавсаргасан doc файлаас үзнэ үү,





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.