ТЕНДЕРИЙН УРИЛГА - 2013-09-06

Хэвлэх2013.09.06
Огноо:2013-09-06

Тендер шалгаруулалтын нэр: Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин,  үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус, албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга, архивын зориулалтын шүүгээ худалдан авах

 Тендер шалгаруулалтын дугаар: СЕХ-ХО-2013-1

 Сонгуулийн ерөнхий хороо эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгуулийн автоматжуулах техник хэрэгслийг тээвэрлэх зориулалтын бүхээгтэй ачааны автомашин, үйлчилгээ үзүүлэх зориулалттай микроавтобус, албан тасалгааны болон уулзалтын өрөөний тавилга, архивын зориулалтын шүүгээ худалдан авах СЕХ-ХО-2013-1 дугаартай тендерийн БАГЦ-3: “Албан тасалгааны зориулалттай иж бүрэн тавилга”-ыг  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000  төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

               БАГЦ-3: Сүүлийн 2 жилийн буюу 2011-2012 оны борлуулалтын орлогын дундаж нь 300.000.000 төгрөгөөс багагүй байна.

 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү буюу түүнээс их байна.

 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2011-2012 он

 Тендерийн хамт: Тендерт оролцогч өөрийн санал болгож буй тендерийн үнийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

              Тендерийг 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн, 1цаг 3минутад нээнэ.

 Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс,  Улаанбаатар – 38,  Ж.Самбуугийн гудамж – 11,  Засгийн газрын 11 дүгээр байр 2  давхарт 215 тоот Б.Тулга
Утас: 976-51-262116, 976-51-262127 Факс:  976-11-326975, И-мэйл: gecm@gec.gov.mn





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.