Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүн (2013)

ХэвлэхDOC Татаж авах


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр                                                 Улаанбаатар хот                                                   

                                                     Дугаар 34                                                       

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн

аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж,

бүрэлдэхүүнийг батлах тухай

                                   

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Хуульд заасан хугацаа, журмыг баримтлан сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороодыг байгуулан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт даалгасугай.

            3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болгосугай.

 

 

              ДАРГА                                                                                        Ч.СОДНОМЦЭРЭН

 

               НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                

                                                                                                         Б.АЛТАНЖАРГАЛ




Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнтэй ЭНД ДАРЖ танилцана уу.




---ooOoo---







Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.