Мэндчилгээ

Хэвлэх

Монгол Улсад байнгын ажиллагаатай, бие даасан, хараат бус сонгуулийн байгууллага байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ өдрүүдэд туулж ирсэн ардчилсан сонгуулийн түүхэн замналаа эргэн харж бодитой үнэлэхийн сацуу түүнийг боловсронгуй болгох, сонгуулийн ардчиллыг дэлхий нийтийн жишгийн дагуу хөгжүүлэх нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрхэм зорилт билээ.


Энэхүү 20 жилийн түүхэн замнал нь Монгол Улсын төрийн сонгуулийн түүхэнд онцгой байр суурь эзлэх болно. Манай иргэд сонгогчид энэ хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагаа 6 удаа, Монгол төрийн тэргүүнээ 5 удаа сонгож орон нутгийн бүх шатны сонгуульд идэвхтэй оролцлоо. Эдгээр сонгуулийг хуулийн хүрээнд шударга явуулах, нээлттэй, ил тод болгох, иргэдэд төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ бүрэн эдлэх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо эрхэмлэн ажиллалаа.


Сонгуулийг ардчилсан зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн зохион байгуулах улмаар сонгуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох явдал нэн чухал зорилт байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.


Монгол Улсын сонгуулийн эрх зүйн суурь үндэс, зарчмыг тодорхойлж өгөхийн хамт  гадаад улсад байгаа Монгол иргэдийнхээ саналыг авах, сонгогчийн санал авах, тоолох ажиллагаанд орчин үеийн автоматжуулсан системийн техник, технологи ашиглах зэрэг сонгуулийн түүхэнд бичигдэх шинэчлэлийн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сонгуулийн шинэчлэл, арга туршлага нь олон улсад зохих ёсоор үнэлэгдэж байна.


Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа төлөвшиж, түүний эрх, үүрэг ялангуяа хараат бус, бие даасан байдал нь эрх зүйн хувьд баталгаажлаа.


Сонгуулийг шударга, нээлттэй болгоход төрийн төдийгүй олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоо, хувь нэмэр, эрх үүрэг ихээхэн өргөжлөө. Манай байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, сонгуулийг улам нээлттэй, ил тод болгох, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, тэднийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж ирлээ.


Монгол Улсад сонгуулийн түүхийг хамт бичилцэж буй бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байсан, сонгууль зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг бүх хүмүүс, байгууллага, хамт олон, нийт сонгогч түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.


               МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ                                                              Ч.СОДНОМЦЭРЭН

                    ДАРГА                                                                             



САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.