Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь 2013

ХэвлэхDOC Татаж авах


 

2013.04.14

Д/д

Хэрэгжүүлэх

үйл ажиллагаа

Хугацаа

хуулийн

хуанлийн

1

Сонгууль зарлах

Санал авах өдрөөс 65-аасдоошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

/Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг/

/УИХ-ын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн

25 дугаар тогтоол/

2013.04.22

2

Сонгуулийн хэсэг байгуулах, хэсэг тусгаарлах, нэгтгэх, шинээр  байгуулах

Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ... хэсгийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

/Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг/

2013.02.01-нээс өмнө

Онцгой нөхцөлийн улмаас нэгэнт байгуулагдсан хэсгийн сонгогчдыг зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах, хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэж болно.

/Хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг/

2013.06.12-ноос өмнө

3

Сонгогчдын нэрийн жагсаалтыг гарган цахим хуудаст байрлуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага …. сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний .... мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон .... хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

/ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг/

2013.03.01-нээс өмнө

4

Зардлын дээд хэмжээг тогтоох

Сонгуулийн Ерөнхий Хороо нэг нэр дэвшигч, намаас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг сонгуулийн жилийн гуравдугаар сарын нэгний дотор тус тус тогтооно.

/ Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг/

2013.03.01-нээс өмнө

5

Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.

/ Хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг/

2013.04.22-ноос

2013.06.26-ныг дуустал

6

Гадаад улсад байгааиргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссыг байгуулах

Сонгуулийн Ерөнхий Хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн ... гадаад улсад байгааиргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссыг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.

/ Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг/

2013.04.30-наас өмнө

7

Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх

...Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, 10  хоногийн хугацаанд дуусгана.

/ Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг/

2013.05.03-наас эхлэн

8

Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах

2013.05.12-ныг дуустал

9

Гадаад улсад байгааиргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг байгуулах

Комисс гадаад улсад байгааиргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс40-өөс доошгүй хоногийн өмнө Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

/ Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг/

2013.05.05-наас өмнө

10

Улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх

Улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэн энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 25 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

/Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг/

2013.05.05-наас 2013.05.29-нийг дуустал

11

Аймаг, нийслэлийн сонгуулийн  хороог байгуулах

Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ... байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

/ Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг/

2013.05.07-ноос өмнө

12

Радио, телевизээр явуулах төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь батлах

Сонгуулийн Ерөнхий Хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө батална.

/ Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэг/

2013.05.12-ноос өмнө

13

Сум, дүүргийн сонгуулийн  хороог байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүрэгт сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ... байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

/ Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг/

2013.05.12-ноос өмнө

14

Нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэх

Нэр дэвшүүлсэн нам ... нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн дотор нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ.

/ Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг/

2013.05.13-наас

2013.05.17-ныг дуустал

15

Эрх бүхий байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Дор дурдсан байгууллага дараах иргэний ... мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад сонгуулийн жилийн тавдугаар сарын 15-ны өдрөөс өмнө хүргүүлнэ:

- Улсын дээд шүүхэрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

- шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих газарт ял эдэлж байх сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

- хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг;

- хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага санал авах өдөр өөрийн харъяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

- батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг.

/ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг/

2013.05.15-наас өмнө

16

Хэсгийн хороог байгуулах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ... байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

/ Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг/

2013.05.17-ноос өмнө

17

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх

Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

/ Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг/

2013.05.18-наас 2013.05.20-ныг дуустал

18

Нэр дэвшигчид үнэмлэх олгох

Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэсэн нэр дэвшигчид Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно.

/ Хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэг/

2013.05.22

19

Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгааг эхлүүлэх

Нэр дэвшигч нь ... нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана.

/ Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг/

2013.05.22-ноос эхлэн

20

Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх

27.9.Сонгуулийн Ерөнхий Хороо ... нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

/ Хуулийн 27 дугаар зүйлийн 27.9 дэх хэсэг/

2013.05.23-ны дотор

21

Сонгуулийн зардлын данс нээлгэх, мэдэгдэх, нийтэд зарлах

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш тав хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж, Сонгуулийн Ерөнхий Хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

/ Хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг/

2013.05.25-ны дотор

22

Нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх

Намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн Ерөнхий Хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж, ... бүртгүүлж болох бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо энэ тухай нийтэд мэдээлнэ.

/ Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг/

2013.05.27

23

Гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг дуусгавар болгох, Комисст хүргүүлэх

Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэх ажиллагааг энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс 15 хоногийн өмнө дуусгавар болгож, бүртгэлийг хоёр хоногийн дотор Комисст хүргүүлнэ.

/ Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг/

2013.05.29-нд дуусгавар болгож,

2013.06.01-нээс өмнө

24

Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ... цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад хуульд заасан өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

/ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг/

2013.06.01-нээс өмнө

25

Гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Комисс нийт салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн хоёр хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.     /Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг/

2013.06.01-нээс 2013.06.02-ныг дуустал

26

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо ... хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс  20-оос доошгүй хоногийн өмнө холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

/ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг/

2013.06.06-наас өмнө

27

Салбар комисс сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавих, цахим хуудаст байрлуулах

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 21.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах бөгөөд уг жагсаалтыг салбар комисс энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

/Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэг/

2013.06.09-нөөс өмнө

28

Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг салбар комисст хүргүүлэх

Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст энэ хуулийн 8.4-т заасан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.           /Хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг/

2013.06.11-нээс өмнө

29

Санал авах өдөр, цаг, байрыг зарлан мэдээлэх

Хэсгийн хороо санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршлыг баталж, энэ тухай болон сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

/ Хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.6 дахь хэсэг/

2013.06.12-ноос эхлэн

30

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “гадаад улсад байгаа иргэд” гэх/-ээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болно.

/Хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг/

/УИХ-ын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн

25 дугаар тогтоол/

2013.06.14

2013.06.15

2013.06.16

31

Сонгогч СНЖ-тад бүртгэгдсэн эсэхээ шалгасан байх,

СНЖ-д холбоотой гомдол гаргах

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

/ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг/

2013.06.16-наас өмнө

Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

/ Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг/

32

Сонгогчийн шилжилтийг зогсоох

Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө зогсоож, сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно.

/ Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг/

2013.06.16-наас эхлэн

33

Санал асуулга явуулахыг болон санал асуулгын дүнг нийтлэхийг хориглох

Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

/ Хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг/

2013.06.19-нөөс

34

Саналын хуудас хүргүүлэх

Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.

/ Хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг/

2013.06.23-наас өмнө

35

Санал авах байрыг хамгаалалтад авах

Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

/ Хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг/

Саналын хуудас хүлээн авсан өдрөөс

36

Ажиглагчийн баримт бичгийг хүргүүлэх

Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, холбогдох баримт бичгийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнөхэсгийн хороонд хүргүүлнэ.

/ Хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэг/

2013.06.23-наас өмнө

37

Сурталчилгааны хэвлэмэл материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх

Нэр дэвшигч сонгогчдод тараасан нийт сурталчилгааны материалаас тус бүр нэгийг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж бүртгүүлнэ.

/ Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг/

2013.06.24-нөөс өмнө

38

Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авахөдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

/ Хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг/

2013.06.25-ны

00.00 цагаас өмнө

39

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах

Сонгогчийн саналыг ... зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр09.00-20.00 цагийн хооронд авна.

/ Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг/

2013.6.25

40

Санал авах өдөр

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөрбайна.

/ Хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг/

/УИХ-ын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн

25 дугаар тогтоол/

2013.6.26

41

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо санал хураалтын дүнг нэгтгэн  гаргах

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо .. сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын санал хураалтын дүнг  үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн авсан саналын тоог гурав хоногийн дотор нэгтгэн гаргана.

/ Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг/

2013.06.29-ний дотор

42

Санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий

хороонд мэдээлэх

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий Хороонд хоёр хоногийн дотор мэдээлнэ.

/ Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг/

2013.07.01-ний дотор

43

Анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх

... Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/ Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг/

2013.07.06-ны дотор

 Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 4-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн зүйтэй гэж үзэн дэмжсэн болно.

 

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.