Он цагийн товчоон

Хэвлэх


1992-1-13

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдав. 

1992-4-4

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль батлагдав. 

1992-4-10 

Улсын Бага Хурлаас Сонгуулийн ерөнхий хороог Улсын Их Хурлын дэргэд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав. 

1992-7-2

УИХ-ын анх дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 10 намаас болон бие даагч 293 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 95.6 хувь сонгуульд оролцов. 

1993-2-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдав. 

1993-6-6

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 2 нэр дэвшигчөрсөлдөж, 1,538 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 92.7 хувь нь саналаа өгөв.

1996-6-30

Улсын Их Хурлын 2 дахь удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 5 нам, 2 эвслээс болон бие даагч 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.15 хувь сонгуульд оролцов. 

1996-8-27

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль батлагдав. 

1996-2000

Улсын Их Хурлын сонгуулийн 17, 21, 37, 53 дугаар тойрогт нөхөнсонгууль явагдав. 

1997-5-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 3 нэр дэвшигчөрсөлдөж, 1,552 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 85.06 хувь сонгуульд оролцов.

1998-2-10

Сонгуулийн ерөнхий хороо Азийн сонгуулийн байгууллагын холбооныгишүүн болов. 

2000-7-2

Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 13 нам, 3 эвслээс болон бие даагч 602 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 82.43 хувь саналаа өгөв.

2000-2004

Улсын Их Хурлын сонгуулийн 22, 11, 36 дугаар тойрогт нөхөнсонгууль явагдав.

2001-2-1

УИХ-аас Сонгуулийн ерөнхий хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээршинэчлэн байгуулав. 

2001-2-12

Сонгуулийн ерөнхий хороо Ажлын албатай болов. 

2001-5-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 3 нэр дэвшигчөрсөлдөж, 1,584 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 82.94 хувь саналаа өгөв. 

2004-6-27

Улсын Их Хурлын 4 дэх удаагийн сонгууль явагдаж 76 тойрогт 7 намдангааараа, 3 нам эвсэл болж, мөн бие даагч нэр дэвшигчид өрсөлдөж, нийт сонгогчдын 81.94 хувь нь саналаа өгөв. 

2005-5-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөж, 631 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 74.98
хувь саналаа өгөв. 

2004-2006

Улсын Их Хурлын сонгуулийн 65, 46 дугаар тойрогт нөхөн
сонгууль явагдав. 

2005-12-29

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинээр батлагдав. 

2006-1-2

Сонгуулийн төв байгууллагын тухай хууль батлагдав. 

2006-4-27

Монгол Улсын Их Хурлын 31, 33 дугаар тогтоолоор Сонгуулийн
ерөнхий хороог 9 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулав. 

2007-1-18

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль батлагдав.

2008-6-27

Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 12 нам, эвслээс болон бие даан 45 нэр дэвшигчөрсөлдөж,сонгогчдын 76.46 хувь нь саналаа өгөв. 

2009-1-16

Монгол Улсын Их Хурлын 18, 20 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов. 

2009-5-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд 2 нэр дэвшигч өрсөлдөж, 1,698 хэсэг дээр санал хураалт явагдаж, сонгогчдын 73,59 хувь сонгуульд оролцов.

2009-10-19

Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн
сонгууль явагдав. 

2011-11-10

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль батлагдав. 

2011-12-16

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдав. 

2012-1-1

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулагдав.

2012-6-28

Монгол Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгууль явагдаж томсгосон 26 тойрогт 11 нам, 2 эвслээс болон бие даан 354 нэр дэвшигч, намын нэрийн жагсаалтаар 190 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын санал авах ажиллагааг автомат төхөөрөмжөөр авсан бөгөөд сонгогчдын 67.29 хувь нь саналаа өгөв. Мөн Монгол Улс анх удаа гадаад оронд оршин суугаа иргэдийнхээ саналыг авлаа. 

2012-09-14

Аймаг, сум, дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тухай хууль батлагдав. 

2012-10-05

Монгол Улсын Их Хурлын 41, 42 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов. 

2012-11-21

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 7 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшигчид сум, баг, хорооноос болон намын нэрийн жагсаалтаар нэр дэвшиж өрсөлдлөө. Аймгийн ИТХ-ын 295 мандатад 844 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 6990 мандатад 16543 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд анх удаа орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагааг автомат төхөөрөмжөөр авч, сонгогчдын 52,90 хувь нь саналаа өгөв. 

2012-12-21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн батлагдав. 

2013-6-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын санал авах ажиллагааг автоматжуулсан төхөөрөмжөөр явуулсан бөгөөд нийт сонгогчдын 66.50 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4242 иргэн саналаа өглөө.  

2015-2-18

Монгол Улсын Их Хурлын 39, 43 дугаар тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, нарийн бичгийн даргыг шинээр томилов. 

2015-12-25

Сонгуулийн тухай хууль батлагдав.

2016-6-29

Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгууль явагдаж, нэг мандаттай 76 тойрогт 12 нам,  3 эвслээс болон бие даагч, нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын бүртгэлийн болон санал авах ажиллагааг автоматжуулсан систем ашиглан явуулж, сонгогчдын 73.58 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.  

2016-10-19

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигчид өрсөлдлөө- Сумын ИТХ-ын 1613 мандатад 14530 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 295 мандатад 15206 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 60,44 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.  

2017-6-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагааг автоматжуулсан төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд нийт сонгогчдын 68.27 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4767 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө. 

2017-7-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явуулав.

Анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд нийт сонгогчдын 60.67 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 2676 сонгогч сонгуульд оролцож саналаа өгчээ.

2018-6-24

Зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдав. 12 аймгийн 30 суманд, 52 мандатын төлөө 90 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын нэрийн жагсаалтад 26778 сонгогч бүртгэгдсэнээс 56,0 хувь нь саналаа өглөө. 

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.