Орон Нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь 2008

ХэвлэхDOC Татаж авах

Хийх ажил

Хуульд заасан хугацаа

Хуанлийн

он, сар, өдөр

1

Санал авах

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг Ням гариг байна.

/Хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2008.10.12

2

Сонгууль зарлах

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

/Хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2008.9.11

3

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах

Санал авах өдрөөс 28-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.

/Хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт/

2008.9.14-нөөс өмнө

4

Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах

Санал авах өдрөөс 26-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.

/Хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт/

2008.9.16-наас өмнө

5

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

Санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд албан бичгээр илэрхийлж, бүртгүүлнэ

/Хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/

2008.9.17-ноос өмнө

6

Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх

Нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхлүүлнэ.

/Хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/

2008.9.17-ноос

7

Нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргах

Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуулийн 21.5,   21.6-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногт багтаан бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

/Хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2008.9.19-ний дотор

8

Хэсгийн хороог байгуулах

Санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.

/Хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт/

2008.9.22-ноос өмнө

9

Нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах

Нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана.

/Хуулийн 20 дугаар зүйлийн 41 дэх хэсэг/

2008.9.23-ны дотор

10

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх

Баг, хорооны Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрт нь байнга оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ.

/Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2008.9.27-ноос өмнө

11

Нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 3 хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

/Хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/

2008.9.26-ны дотор

12

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэж дуусгах

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 12-оос доошгүй хоногийн өмнө нэгтгэж хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

/Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2008.9.30-наас өмнө

13

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

/Хуулийн 25 дугаар зүйлийн 7 дахь хэсэг/

2008.9.29-ний дотор

14

Нэр дэвшигчийг татан гаргах, нөхөн нэр дэвшүүлэх

Энэ хуулийн 26.4-т заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж, санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

/Хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2008.10.02-ноос өмнө

15

Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж нийтэд танилцуулах

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө хэсгийн байранд ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

/Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2008.10.02-ноос

16

Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг ирүүлэх

Сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын 3 өдрийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

/Хуулийн 25 дугаар зүйлийн 13 дахь хэсэг/

2008.10.02-ны дотор

17

Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг мэдээлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор тухайн орон нутгийн Хурлын сонгуульд нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн гаргаж харъяалах нутаг дэвсгэрийнхээ нийт сонгогчдод мэдээлнэ.

/Хуулийн 25 дугаар зүйлийн 14 дэх хэсэг/

2008.10.04-ний дотор

18

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.

/Хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

2008.10.10-ны 00 цагаас өмнө

19

Орон нутгийн Хурлын сонгуулийн дүнг мэдээлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг 7 хоногт багтаан хэлэлцэж, Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон олон нийтэд 7 хоногийн дотор мэдээлнэ.

/Хуулийн 43 дугаар зүйлийн 7 дахь хэсэг/

2008.10.19-ний дотор





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.