Монгол улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны график 2008

ХэвлэхDOC Татаж авах

Хийгдэх ажил

Хугацаа

хуулийн

хуанлийн

1

Санал авах өдөр

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг байна. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2008.6.29

2

Сонгууль зарлах

Санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.14

3

Тойргийн хороо байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө байгуулж, нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.20-ноос өмнө

4

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх

Санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг)

2008.5.20-ноос өмнө

5

Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан шийдвэр гаргана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2008.5.25-наас өмнө

6

Сонгуулийн хэсэг байгуулах

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэсгийг санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.25-наас өмнө

7

Нэр дэвшүүлэх ажиллагааг эхлэх

Сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхлүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.25-наас

8

Салбар хороо байгуулах

Тойргийн хороо суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.30-аас өмнө

9

Хэсгийн хороо байгуулах

Нийслэлд тойргийн хороо, аймагт салбар хороо санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө  байгуулна. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.30-аас өмнө

10

Нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгах

Нэр дэвшүүлэх ажиллагааг 7 хоногийн хугацаанд явуулж дуусгана. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.5.31-ний дотор

11

Нэр дэвшигчийн баримт бичгийг    тойргийн хороонд ирүүлэх

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногийн хугацаанд багтаан тойргийн хороонд баримт бичгийг хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2008.6.05-ны дотор

 

12

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд   хүргүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)

2008.6.04-нөөс өмнө

 

13

Саналын хуудасны загвар, тоог батлах

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоог санал авах өдрөөс 21 хоногийн өмнө батална. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)

2008.6.08-наас өмнө

14

Сонгогчдын нэрийн жагсаалтыг

нэгтгэх

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж, санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь нэгтгэнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дүгаар зүйлийн 4 дэх хэсэг)

2008.6.09-нөөс өмнө

15

Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг 

шийдвэрлэх

Тойргийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 4 хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9 дэх хэсэг)

2008.6.10-наас өмнө

 

16

Нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай 

шийдвэрээ ирүүлэх

Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын 3 өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 15 дахь хэсэг)

2008.6.13-наас өмнө

17

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавих

Санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг)

2008.6.14-нөөс өмнө

 

18

Нэр дэвшигчдийг татан гаргах

Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тойргийн хороонд ирүүлээгүй бол өөр хүний нэрийг дэвшүүлэх эрхгүй. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг)

2008.6.19-нөөс өмнө

 

19

Нөхөн нэр   

дэвшүүлэх

Нам, эвсэл, нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлсэн бол санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороонд бүртгүүлж болно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дүгаар зүйлийн 1 дэх хэсэг)

2008.6.19-нөөс өмнө

 

20

Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд

мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо нь тойргийн хороодоос ирүүлсэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 6 өдрийн дотор тойрог, улсын хэмжээгээр нэгтгэж, нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 16 дахь хэсэг)

2008.6.21-ээс өмнө

 

21

Санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг зогсоох

Санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараахыг хориглоно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн 2 дахь заалт)

2008.6.21-нээс

22

Саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлэх

 Саналын хуудсыг санал авах өдрөөс 5 хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг)

2008.6.24-нөөс өмнө

23

Сонгогч урьдчилан битүүмжлэн санал өгөх

Хэсгийн хороо саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах өдөр хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл хэсгийн хороонд ирж, саналаа нууцаар өгч, дугтуйнд хийж битүүмжлэн үлдээж болно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 14 дэх хэсэг)

2008.6.24-нөөс

 

24

Сонгуулийн сурталчилгааг зогсоох

Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)

2008.6.28-ны 00.00 цагаас өмнө

25

Сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд

мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлнэ. (Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)

2008.7.15-наас өмнө





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.