Монгол улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны график 2004

ХэвлэхDOC Татаж авах

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэр

Хугацаа

Хуулийн

хуанлийн

1

Сонгууль зарлах

Санал авах өдрөөс 75-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал сонгуулийг товлон зарлана (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг), (УИХ-ын 2004 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 9 дүгээр тогтоол)

2004.04.12

2

Санал авах өдөр

Сонгогчдын саналыг  ажлын бус, баяр ёслолын бус өдөр авна (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2004.06.27

3

Сонгуулийн тойрог байгуулах

Санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал сонгуулийн тойргийг байгуулна (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг), (УИХ-ын 1996 оны 17 дугаар тогтоол)

2004.04.17

4

Сонгуулийн хэсэг байгуулах

Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 65 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)

2004.04.22

Онцгой тохиолдолд сонгуулийн хэсэг нэмж байгуулах

Санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хэсгийг нэмж байгуулж болно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)

2004.06.22 хүртэл

5

Сонгуулийн тойргийн хороог байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хороог санал авах өдрөөс 60 хоногийн өмнө байгуулна (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2004.04.27

6

Тойргийн салбар хороог байгуулах

Сонгуулийн тойргийн хороо салбар хороог санал авах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулна (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2004.05.02

7

Сонгуулийн хэсгийн хороог байгуулах

Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэсгийн хороог санал авах өдрөөс 50 хоногийн өмнө байгуулна (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)

2004.05.07

8

Нам, эвсэл сон-гуульд оролцохоо илэрхийлэх

Нам, эвсэл санал авах өдрөөс 65 хоногийн өмнө сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж албан ёсоор бүртгүүлнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг)

2004.04.22-ноос өмнө

9

Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх

Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 15 хоногийн дараа эхэлнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2004.04.27

10

Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах

Нэр дэвшүүлэх ажлыг 20 хоногийн хугацаанд явуулж дуусгана (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2004.05.17

11

Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох

Нэр дэвшигчийг Сонгуулийн тойргийн хороо сонгууль зарласнаас хойш 45 хоногийн дотор бүртгэж, үнэмлэх олгоно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг)

2004.05.27

12

Нэр дэвшигчдийг нийтэд мэдээлэх

Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш Сонгуулийн тойргийн хороо ажлын 3 өдрийн дотор, Сонгуулийн ерөнхий хороо ажлын 6 өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэн нийтэд мэдээлнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2004.05.31-ний дотор,

2004.06.03-ны

дотор

13

Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргаснаа тойргийн хороонд мэдэгдэх

Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргаснаа санал авах өдрөөс 21 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороонд мэдэгдэнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг)

2004.06.06-наас өмнө

14

Нөхөн нэр дэвшүүлэх

Нам, эвсэл нөхөн нэр дэвшүүлсэн бол санал авах өдрөөс 18 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлж болно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 28 дугаар зүйл)

2004.06.09-нөөс өмнө

 

15

Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж хэсгийн хороонд өгөх

Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу СЕХ-ноос баталсан маягтаар 2 хувь үйлдэж санал авах өдрөөс 50 хоногийн өмнө хэсгийн хороонд өгнө (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг)

2004.05.07

16

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд нэгтгэх

Хэсгийн хороо санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө нэрийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хорооны баталсан маягтын дагуу 2 хувь нэгтгэнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг)

2004.05.12

17

Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж  танилцуулах

Хэсгийн хороо санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө нэрийн жагсаалтыг ил тавьж сонгогчид чөлөөтэй танилцах бололцоо олгоно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг)

2004.06.12-ноос өмнө,

2004.06.20-ноос өмнө

 

18

Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа явуулах, нэр дэвшигч сонгогчтойгоо уулзалт хийх

Санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)

2004.06.25-ны 24.00 цаг хүртэл

19

Олон нийтийн санал асуулга явуулах

Санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглоно (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)

2004.06.20 хүртэл

20

Намуудын авсан суудлын тоо, УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэ-рийн жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, нийтэд мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Монгол улсын Ерөнхийлөгчид айлтгаж нийтэд мэдээлнэ (Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг)

2004.07.12-ны дотор

21

Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

УИХ-ын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж товлон зарлана. Анхдугаар чуулганаар УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрнө (Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг)

2004.07.27-ны дотор





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.