Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь 2009

ХэвлэхDOC Татаж авах

Д/д

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэр

Хугацаа

хуулийн

Хуанлийн

1

Санал хураах өдөр

Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байрт санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана

/УИХ-ын 12 дугаар тогтоол, хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2009.5.24

2

Сонгууль зарлах

Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана

 /9 дүгээр зүйл/

2009.3.25

3

Сонгуулийн хэсэг байгуулах

Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана

 /10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2009.3.30-наас өмнө

Сонгуулийн хэсэг нэмж байгуулах, шилжүүлэн байршуулах

Сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид онцгой тохиолдолд сонгуулийн хэсгийг санал хураах өдрөөс 5-аас доошгүй  хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно

 /10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2009.5.19-ноос өмнө

4

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал хураах өдрөөс 50 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ

/13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2009.4.04-нөөс өмнө

5

Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороог байгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 45 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ

/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

2009.4.09-нөөс өмнө

6

Сонгуулийн хэсгийн хороог байгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 40 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ

 /15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2009.4.14-нөөс өмнө

7

Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх

Сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлнэ

 /20 дугаар зүйл/

2009.3.30-наас

8

Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах

Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд дуусгана

 /20 дугаар зүйл/

2009.3.27-ныг дуустал

9

Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох

Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно

/23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2009.4.08-наас өмнө

10

Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ

 /23 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2009.4.11-нээс  өмнө

11

Сонгогчдын нэ-рийн жагсаалтыг сонгуулийн хэс-гийн хороонд өгөх

Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга сонгогчдын нэрийн жагсаалтыг 2 хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө

 /17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

2009.04.19-нөөс өмнө

12

Сонгуулийн хэс-гийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу 2 хувь үйлдэж, сонгуулийн хэсгийн хорооны дарга

гарын үсгээ зурна

/17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2009.04.24-нөөс өмнө

13

Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тавьж ыанилцуулах

Санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно

/17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2009.5.09-нөөс болон

2009.5.17-ноос өмнө

14

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа СЕХ-нд мэдэгдэх

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй

/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

2009.5.28-наас өмнө

15

Нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацааны өмнө нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж болно /25 дугаар зүйл/

2009.5.25-наас өмнө

16

Олон нийтийн санал асуулгын дүнг нийтлэхийг хориглох

Санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно

 /28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2009.5.17-ны

00 цагаас хойш

17

Сонгуулийн сурталчилгаа явуулах /ухуулга, сурталчилгаа, уулзалт/

Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно

/28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2009.5.23-ны

00 цагаас хойш

18

Санал авах байр, хугацааг зарлан мэдээлэх

Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ

 /30 дугаар зүйлийн 1/

2009.5.10-наас

19

Саналын хуудас хүргүүлэх

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн Хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ

 /31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг

2009.5.19-нөөс өмнө

20

Санал тоолох, дүнг хүргүүлэх

Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа сонгуулийн нутаг дэвсгэрийн буюу түүний салбар хороонд нэн даруй хүргүүлнэ

/35 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2009.5.27-ны дотор

21

Санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг 3 хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ

/ 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2009.5.27-ны дотор

2009.5.29-ны дотор

22

Анхан шатны сон-гуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх

Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ

/41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

2009.6.24-ны дотор





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.