Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг, хугацааны график 2001

ХэвлэхDOC Татаж авах

Д/д

Үйл ажиллагааны хэлбэр

Хуульд заасан хугацаа

Хуанлийн сар, өдөр

1.

Санал хураалт явуулах өдөр

УИХ-ын 22 дугаар тогтоол


2001.05.20

2.

Сонгууль зарлах

Санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана. 
/9 дүгээр зүйл/

2001.03.20

3.

Сонгуулийн хэсэг байгуулах

Сум, дүүргийн ИТХТ санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана.
 /10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2001.03.25-ны дотор

 

-         онцгой тохиолдолд сонгуулийн хэсэг нэмж байгуулах

Сум, дүүргийн ИТХТ санал хураах өдрөөс 5 хоногийн өмнө байгуулж болно.
 /10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2001.05.15

4.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог байгуулах

СЕХ санал хураах өдрөөс 50 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
/13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2001.03.31

5.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороог байгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 45 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
/14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

2001.04.05

6.

Сонгуулийн хэсгийн хороог байгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 40 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
 /15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

2001.04.10

7.

Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх

Сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлнэ.
/20 дугаар зүйл/

2001.03.25-наас эхэлнэ.

8.

Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах

Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш 5 хоногийн хугацаанд дуусгана.
/20 дугаар зүйл/

2001.03.30

9.

Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох

Нэр дэвшигчийг СЕХ сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно.
/23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2001.04.02-ны дотор

10.

Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх

СЕХ нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
 /23 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2001.04.05-ны дотор

 

11.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хороонд өгөх

Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө 2 хувь үйлдэж сонгуулийн хэсгийн хороонд өгнө.
/17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/

2001.04.20

12.

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-ноос баталсан маягтын дагуу 2 хувь үйлдэж, сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурна.
 /17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2001.04.20

13.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ил тавьж сонгогчдод танилцуулах

Санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
/17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг/

2001.05.13-наас өмнө

14.

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа СЕХ-нд мэдэгдэх

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.
/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

2001.04.29

15.

Нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн
24 дүгээр зүйлд заасан хугацааны өмнө нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд хамтарсан намууд санал хураах өдрөөс
18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж
СЕХ-нд бүртгүүлж болно.
/25 дугаар зүйл/

2001.05.02

16.

Олон нийтийн санал асуулгын дүнг нийтлэхийг хориглох

Санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно.
 /28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2001.05.12-ны 24 цаг хүртэл

17.


Сонгуулийн сурталчилгаа явуулах /ухуулга, сурталчилгаа, уулзалт/

Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс
24 цагийн өмнө зогсооно.
 /28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2001.05.18-ны 24 цаг хүртэл

18.

Санал авах байр, хугацааг зарлан мэдээлэх


Сонгогчийн санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
/30 дугаар зүйлийн 1/

2001.05.06-наас

19.

Саналын хуудас хүргүүлэх


Саналын хуудсыг СЕХ-ноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
 /31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

2001.05.14

20.


Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг гаргах

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо саналын хайрцгаас гарсан нийт буюу хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.
/35 дугаар зүйлийн 3/

2001.05.23-ны дотор

21.


Дүнг СЕХ-нд мэдэгдэх

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг 3 хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, СЕХ-нд 2 хоногийн дотор мэдээлнэ.
/36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/

2001.05.25-ны дотор

22.

СЕХ анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор СЕХ-ны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

2001.06.20-ны дотор





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.