Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны график 1997

ХэвлэхDOC Татаж авах

Үйл ажиллагааны хэлбэр

Хуульд заасан хугацаа

1997 хуанлийн сар, өдөр

1.

Санал хураалт явуулах

Улсын Их Хурлын 20 дугаар тогтоол

1997.5.18

2.

Сонгууль зарлах


Санал хураах өдрөөс 75-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
 /9 дүгээр зүйл/

1997.3.4

3.

Сонгуулийн хэсэг байгуулах

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 70 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана.
 /10 дугаар зүйлийн 1/

1997.3.8-ны дотор

 

-         онцгой тохиолдолд сон гуулийн хэсэг нэмж бай гуулах

 

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 5 хоногийн өмнө байгуулж болно.
 /10 дугаар зүйлийн 1/

1997.5.12

4.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал хураах өдрөөс 65 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
/13 дугаар зүйлийн 1/

1997.3.13

5.

Нутаг дэвсгэрийн салбар хороо байгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 60 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
/14 дүгээр зүйлийн 1/

1997.3.18

6.

Сонгуулийн хэсгийн хорообайгуулах

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулж нийтэд мэдээлнэ.
 /15 дугаар зүйлийн 1/

1997.3.23

7.

Нэр дэвшүүлэх ажлыг эхлэх

Сонгууль зарласнаас хойш 7 хоногийн дараа эхэлнэ.
/20 дугаар зүйл/

1997.3.11-нээс

8.

Нэр дэвшүүлэх ажлыг дуусгах

Нэр дэвшүүлэх ажил эхэлснээс хойш 15 хоногийн хугацаанд дуусгана.
/20 дугаар зүйл/

1997.3.25

9.

Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох

Сонгуулийн ерөнхий хороонэр дэвшигчийг сонгууль зарласнаас хойш 25 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно.
/23 дугаар зүйлийн 2/

1997.3.28

10.

Нэр дэвшигчийг нийтэд мэдээлэх

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
 /23 дугаар зүйлийн 4/

1997.4.1

 

11.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хороонд өгөх

Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга санал хураах өдрөөс 50 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө.
/17 дугаар зүйлийн 3/

1997.3.28

12.

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж, сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
 /17 дугаар зүйлийн 4/

1997.4.2

13.

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ил тавьж сонгогчдод танилцуулах

Санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
/17 дугаар зүйлийн 4/

1997.5.2

14.

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх

Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.
/Хуулийн 24 дүгээр зүйлийн 2/

1997.4.26

15.

Нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацааны өмнө нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж болно.
/25 дугаар зүйл/

1997.4.29

16.

Олон нийтийн санал асуулгын дүнг нийтлэхийг хориглох


Санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно.
 /28 дугаар зүйлийн 2/

1997.5.10-ны 24 цаг хүртэл

17.


Сонгуулийн сурталчилгаа явуулах
 /ухуулга, сурталчилгаа, уулзалт/

Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.
/28 дугаар зүйлийн 2/

1997.5.16-ны 24 цаг хүртэл

18.

Санал авах байр, хугацааг зарлан мэдээлэх

Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
/30 дугаар зүйлийн 1/

1997.5.4-нөөс

19.

Саналын хуудас хүргүүлэх

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
/31 дүгээр зүйлийн 1/

1997.5.12

20.


Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг гаргах

Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан нийт буюу хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.
/35 дугаар зүйлийн 3/

1997.5.21-ний дотор

21.


Дүнг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг 3 хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ.
/36 дугаар зүйлийн 2/

1997.5.23-ны дотор

22.

Сонгуулийн ерөнхий хороо анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг Улсын Их Хуралдөргөн мэдүүлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/41 дүгээр зүйлийн 1/

1997.6.17





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.