АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

ХэвлэхDOC Татаж авах



 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 09 дүгээр                                                                                                    Улаанбаатар

сарын 14-ний өдөр                                                                                                            хот

 

 

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 

 

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

           

            1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынсонгуулийн үндсэн зарчим, хэлбэр, журмыг тодорхойлж, уг сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн

                        Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай

                        хууль тогтоомж

 

2.1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, Иргэний хуулийн[3] 15.1-д заасанэрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;

3.1.2.“сонгогч” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн[4] 25.1-д заасны дагуу засаг захиргааны нэгждээ 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд ийнхүү оршин суух бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.3.“нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж бүртгүүлэн нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг;

3.1.4.“төлөөлөгч” гэж аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг.

           

4 дүгээр зүйл.Аймаг, сум, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын сонгууль,

төлөөлөгчдийг сонгох зарчим

 

4.1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “сонгууль” гэх/ нь тухайн аймаг, сум, дүүрэгт байнга оршин сууж байгаа иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагаа өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.

 

4.2.Сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөл зүйлтэй байна.

 

4.3.“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9.3-т зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг хэлнэ.

 

4.4.Ээлжит сонгуулийг энэ хуулийн 4.3-т заасан хугацаанд заавал явуулах бөгөөд энэ хуулийн 8.4-т заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд энэ хуулийн 4.3-т заасан хугацааг өөрчлөхийг хориглоно.

 

4.5.“Ээлжит бус сонгууль” гэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15.1-д заасны дагуу аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ.

 

4.6.“Нөхөн сонгууль” гэж төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ.

 

4.7.“Дахин сонгууль” гэж ээлжит, ээлжит бус сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцсоны дараа шинээр аймаг, сум, дүүргийн нийт нутаг дэвсгэрт, эсхүл ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн сум, баг, хороонд хүчингүйд тооцсоны дараа тухайн сум, баг, хороонд явагдах сонгуулийг хэлнэ.

 

4.8.Сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.2-10.4-т заасан тооны төлөөлөгчийг сонгоно.

 

4.9.Сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явуулна.

 

4.10.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.2-т заасан тооны аймгийн Хурлын төлөөлөгчийг сонгоход дараах зарчмыг баримтална:

4.10.1.аймгийн төвийн сумын баг тус бүрээс нэг төлөөлөгчийг;

4.10.2.аймгийн төвийн сумаас бусад сум тус бүрээс нэг төлөөлөгчийг;

4.10.3.энэ хуулийн 4.10.1, 4.10.2-т заасан төлөөлөгчдөөс бусад төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох.

 

4.11.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан тооны сумын Хурлын төлөөлөгчийг сонгоход дараах зарчмыг баримтална:

4.11.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан сумын Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох;

/Энэ заалтад 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/

 

4.11.2.баг бүрд ногдох олон мандаттай олонх(мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог энэ хуулийн 4.11.1-д зааснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн сумын багийн нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай багаас эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтоох. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.  

/Энэ заалтад 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/ 

 

4.12.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.4-т заасан тооны дүүргийн Хурлын төлөөлөгчийг сонгоход дараах зарчмыг баримтална:

4.12.1. энэ хуульд өөрөөр заагаагүй бол хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.4-т заасан дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог гуравт хувааж тогтоох бөгөөд хэрэв ийнхүү хуваахад бутархай тоо гарвал ердийн ойролцоо бүхэл тоогоор тогтоох;

/Энэ заалтад 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/ 

4.12.2.хороо бүрд ногдох олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр сонгогдох мандатын тоог энэ хуулийн 4.12.1-д зааснаас бусад төлөөлөгчдийн тоог тухайн дүүргийн хорооны нийт тоонд хуваан бүхэл хэсгээр нь тогтоох бөгөөд ийнхүү хуваахад үлдэгдэл үлдвэл түүнийг хамгийн олон хүн амтай хорооноос эхлүүлэн дараалуулан тэдгээрт нэг нэгээр нэмж хуваарилах замаар дуустал тогтоох. Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.

/Энэ заалтад 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/

 

4.13.Аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.2-10.4-т заасныг үндэслэн өөрийн аймаг, сум, дүүрэг тус бүрийн Хурлын төлөөлөгчдийн тоог гаргах бөгөөд уг мэдээллийг тухайн аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд байгуулагдсан өдөр нь хүргүүлж, нийтэд мэдээлнэ.

 

4.14.Энэ хуулийн 4.13-т заасны дагуу гаргасан аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог тухайн ээлжит сонгуулийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

5 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим

 

5.1.Сонгуулийн үндсэн зарчим ньсонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ.

 

5.2.Сонгогч шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөөгаргана.

 

5.3.Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

 

5.4.Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

 

5.5.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох, эсхүл 14 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

5.6.Энэ хуулийн 5.3, 5.4-т заасныг зөрчсөн нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

6 дугаар зүйл.Иргэний сонгох, сонгогдох эрх

 

6.1.Тухайн аймаг, сум, дүүрэгт байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий иргэнүндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.

 

6.2.Аймгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн аймагт, сумын Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн суманд, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн шатны Хуралд сонгогдох эрхтэй.

 

6.3.Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/-ий сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

 

6.4.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ялэдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

 

6.5.“Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж Иргэний хуулийн 18.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[5] 141-143дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.

 

6.6.“Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.

 

6.7.Энэ хуулийн 6.3-т заасныг зөрчсөн этгээдэд энэ хуулийн 5.5, 5.6-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

7 дугаар зүйл.Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх

 

7.1.Тухайн аймаг, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.

 

7.2.Энэ хуулийн 6.2-т заасаниргэн төлөөлөгчид нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.

 

7.3.Аймаг, сумын Хуралд давхар нэр дэвшүүлэхийг хориглоно.

 

8 дугаар зүйл.Санал авах өдөр

 

8.1.Аймаг, сум, дүүргийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байна.

 

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан санал авах өдөр бүх нийтээр амарна.

 

8.3.Санал авах өдөр согтууруулах ундаа худалдах, түүнчлэн гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга түр зогсоох тухай шийдвэр гаргаж, биелэлтэд нь хяналт тавина.

 

8.4.Монгол Улсын Үндсэн хуулийнХорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасанонцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.

 

8.5.Энэ хуулийн 8.4-т заасны дагуу ээлжит сонгуулийг хойшлуулсан бол хойшлуулах болсон онцгой нөхцөл арилсны дараа 30 хоногийн дотор ээлжит сонгуулийг Улсын Их Хурал товлон зарлана.

 

8.6.Аймаг, сум, дүүргийн Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол аймгийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурал, сум, дүүргийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид тус тус 30 хоногийн дотор товлон зарлана.

 

8.7.Энэ хуулийн 8.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

9 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагаанд

баримтлах зарчим

 

9.1.Сонгууль зохион байгуулахтөрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан,сонгуульд оролцогч нам, эвсэл болон бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

9.1.1.хууль дээдлэх;

9.1.2.нээлттэй, ил тод байдлыг хангах;

9.1.3.шударга ёсыг сахих;

9.1.4.маргааныг шуурхай, үндэслэлтэй, шударга шийдвэрлэх;

9.1.5.сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хуулийн хариуцлага зайлшгүй хүлээлгэх.

 

9.2.Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан сонгуулийн хороодоос энэ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр батлан гаргасан шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд албан ёсоор мэдээлсэн байна.

 

9.3.Сонгууль зохион байгуулах ажлын ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар өгөхөд хамаарахгүй.

 

9.4.Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.

 

9.5.Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг,зорилт бүхий төрийн бус байгууллага нь сонгуулийн хороод болон сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, түүнд эрхээ хэрэгжүүлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх, сонгуулийн үйл явцыг ажиглах зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад туслалцаа үзүүлэх эрхтэй.

 

9.6.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны

эдийн засгийн баталгаа

 

10.1.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.сонгуулийн тухай хууль тогтоомж, түүнийг сурталчилсан материал хэвлэх, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл, сонгуулийн техник хэрэгслийн сэлбэг, техник, тоног төхөөрөмж, тэдгээрийг худалдан авах, саналын хайрцаг хийх болон тэдгээрийг тээвэрлэх, хүргэх зардал;

10.1.2.сонгуулийн тухай хууль тогтоомж, заавар, гарын авлагыг хэвлэх, тэдгээрийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо /цаашид “сонгуулийн хороод” гэх/,сонгогч, шаардлагатай бусад этгээдэд хүргэх, сурталчлах, тайлбарлан таниулах, сонгогчдыг бусад мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

10.1.3.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;                 

10.1.4.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.1.5.нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт болон түүний зарцуулалтыг хянахад гарах зардал;

10.1.6.дахин санал хураах, ээлжит бус,нөхөн болон дахинсонгууль явуулах зардал;

10.1.7.саналын хуудас, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэх, тээвэрлэх, хүргэх зардал;

10.1.8.сонгогчийн бүртгэл, сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд техник хэрэгсэл, программ хангамж ашиглах, түрээслэх, тэдгээрийг хадгалах, хамгаалах, засвар үйлчилгээ хийх, хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх, татан авах зардал;

10.1.9.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

 

10.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 10.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлнэ.

 

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан зардлын тооцоог Улсын Их Хурал хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

 

10.4.Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

10.4.1.нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, түүнчлэн сонгуулийн хорооны гишүүний болон ажиглагчийн үнэмлэх, бие даан нэр дэвшигчийг дэмжигч-сонгогчдын гарын үсэг зуруулах маягт, сонгуулийн дүн мэдээний маягт, сонгуулийн хорооны албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлэх, тээвэрлэх, хүргэх зардал;

10.4.2.сонгуулийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;

10.4.3.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтынзардал;

10.4.4.сонгууль зохион байгуулахтай холбогдуулж хууль тогтоомжид заасны дагуу тухайн аймаг, сум, дүүргийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, дүрэм, журмыг хэвлүүлэх, хүргүүлэх, сурталчлах зардал;

10.4.5.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тухайн сонгуулийн хороонд ажилласан хугацааны мөнгөнурамшуулал, хоолны зардал; 

10.4.6.сонгуулийг зохион байгуулахтай холбогдон гарах бусад зардал.

 

10.5.Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал болон цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

10.6.Аймаг, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 10.4-т заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог боловсруулж аймаг, сум, дүүргийн Хуралд хүргүүлнэ.

 

10.7.Энэ хуулийн 10.6-д заасан зардлын тооцоог аймаг, сум, дүүргийн Хурал хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ.

 

10.8.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 10.4.1-д заасан сонгуулийн баримт бичгийн загварыгбатлах ба хууль тогтоомж, дүрэм, журам, гарын авлага, материал, тамга, тэмдэг, лац, бусад шаардлагатай хэрэгслийг холбогдох сонгуулийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

 

10.9.Сонгуулийн хорооны ажиллах, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

 

10.10.Сонгуулийн хороог ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

 

10.11.Энэ хуулийн 10.1-д заасан зардлын гүйцэтгэлд төрийн аудитын төв байгууллага, энэ хуулийн 10.4-т заасан зардлын гүйцэтгэлд орон нутгийн аудитын байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.

 

10.12.Энэ хуулийн 10.9, 10.10-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 10.9-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөртус тус торгоно.

 

ХОЁРДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

11 дүгээр зүйл.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хуваарь

 

11.1.Сонгуулийн нутаг дэвсгэр нь тухайнаймаг, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэр байна.

 

11.2.Сонгогчдын саналыг авах зорилгоор сонгуулийн нутаг дэвсгэр нь хэсэгт хуваагдана.

 

12 дугаар зүйл.Хэсэг байгуулах

 

12.1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн хэсгийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг сум, дүүргийн сонгогчдод зарлана.

 

12.2.Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна.

 

12.3.Баг, хороог бусад баг, хороотой нийлүүлж хэсэг байгуулахыг хориглоно.

 

12.4.Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 12.1-д заасны дагуу байгуулсан хэсгийн мэдээллийг аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагад гурав хоногийн дотор хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллага нь хүлээн авсан мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрийн хэмжээнд нэгтгэн тав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

ГУРАВДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ, БҮРЭН ЭРХ

 

13 дугаар зүйл.Сонгуулийн байгууллага

 

13.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.

 

13.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо байна.

 

13.3.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо нь аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийг зохион байгуулна.

 

13.4.Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.5-д заасны дагуу сонгуулийн хороодод сонгуулийг зохион байгуулж явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

 

13.5.Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн төв нь сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдох зохион байгуулалт үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулна.

 

13.6.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.

 

13.7.Энэ хуулийн 13.6-д заасныг баримтлан сонгуулийн хороодыг дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дор дурдсан журмаар байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ:

13.7.1.аймаг, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнөаймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид дийлэнх олонхын саналаар;

13.7.2.сумын сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороо;

13.7.3.хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороо.

 

13.8.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хорооны бүрэн эрх, үүрэг байгуулагдсан өдрөөс эхэлж, тэдгээрийг татан буулгах тухай шийдвэр гаргах хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

 

             13.9.Сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл,төрийн улс төрийн албан тушаалтан болонтөлөөлөгчид нэр дэвшигч нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглоно.

 

13.10.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах болон аливаа бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно.

 

13.11.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн нь Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

 

13.12.Сонгуулийн хороодоос сонгууль зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч болон бусад этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

 

13.13.Сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолддээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

 

13.14.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага нь сонгууль зохион байгуулахад энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож сонгуулийн зохих шатны хорооноос тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, тэдгээрийн ажилд туслах үүрэгтэй.

 

13.15.Энэ хуулийн 13.12-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч болон бусад этгээдийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,энэ хуулийн 13.14-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

13.16.Энэ хуулийн 13.10-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

13.17.Энэ хуулийн 13.14-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчид холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

 

14 дүгээр зүйл.Аймгийн сонгуулийн хорооны бүрэн эрх

 

14.1.Аймгийн сонгуулийн хороо аймгийн нутаг дэвсгэрийнхэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

14.1.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нийтээр сахин биелүүлэх нөхцөлийг хангах;

14.1.3.сонгуультай холбогдсон асуудлаар сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодынүйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

14.1.4.сонгууль зохион байгуулах асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

14.1.5.аймгийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

14.1.6.аймгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

14.1.7.сонгуулийн ажилд зориулан улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах сумын сонгуулийн хороо, хэсгийн хороододхуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

14.1.8.сонгууль зохион байгуулах асуудлаар аймгийн нутаг дэвсгэр дэх зохих шатны төрийн байгууллагын удирдах албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

14.1.9.сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодыншийдвэр, үйл ажиллагааны талаар гарсан өргөдөл, гомдлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэж бичгээр хариу өгөх;

14.1.10.Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид заасны дагуу ирүүлсэн техник хэрэгсэл, бусад зүйлийг сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодод хуваарилах;

14.1.11.холбогдох баримт материалыг хэвлүүлэх, сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодод хуваарилах;

14.1.12.аймгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах;

14.1.13.аймгийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийн нэрийн жагсаалтаас хасах;

14.1.14.аймгийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, аймгийн Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулж, аймгийн Хуралд өргөн мэдүүлэх, аймаг, сумын Хурлын сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх;

14.1.15.дахин санал хураах, нөхөн болон дахин сонгууль явуулах ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

14.1.16.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлжаймгийн Хурлын архивт хүлээлгэн өгөх;

14.1.17.сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа, үүргийг биелүүлэх;

14.1.18.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

14.2.Аймгийн сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

 

14.3.Аймгийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нь хамтарч дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

 

15 дугаар зүйл.Сумын сонгуулийн хорооны бүрэн эрх

 

15.1.Сумын сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 14.1.1-14.1.4, 14.1.7-14.1.9, 14.1.15-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.сумын Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

15.1.2.сумын Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

15.1.3.сумын Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах;

15.1.4.сумын Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийн нэрийн жагсаалтаас хасах;

15.1.5.аймаг, сумын Хурлын сонгуульд оролцогч нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг бүртгэх, үнэмлэх олгох;

15.1.6.энэ хуулийн 10.1.1, 14.1.10, 14.1.11-д заасан материал, тамга, тэмдэг, лац, үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудас зэргийг хэсгийн хороодод хуваарилах;

15.1.7.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн сумын Хурлын сонгуулийн дүн гаргах, аймгийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэн аймгийн сонгуулийн хороонд хүргэх;

15.1.8.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлжаймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

15.1.9.сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн сонгуулийн хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа,үүргийг биелүүлэх;

15.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

15.2.Сумын сонгуулийн хороо нь харьяалаххэсгийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

 

16 дугаар зүйл.Дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрх

 

16.1.Дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 14.1.1-14.1.4, 14.1.7-14.1.9, 14.1.15-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.дүүргийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

16.1.2.дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

16.1.3.дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийг энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах;

16.1.4.дүүргийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийн нэрийн жагсаалтаас хасах;

16.1.5.дүүргийн Хурлын сонгуульд оролцогч нам, эвслийн сонгууль  эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг бүртгэх, үнэмлэх олгох;

16.1.6.энэ хуулийн 10.1.1, 14.1.10, 14.1.11-д заасан материал, тамга, тэмдэг, лац, үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудас зэргийг хэсгийн хороодод хуваарилах;

16.1.7.санал хураалтын дүнгийн тухай харьяалах хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн дүүргийн Хурлын сонгуулийн дүн гаргах, дүүргийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх;

16.1.8.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлждүүргийн Хурлын архивт хүлээлгэн өгөх;

16.1.9.сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа,үүргийг биелүүлэх;

16.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

16.2.Дүүргийн сонгуулийн хороо нь харьяалаххэсгийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

 

17 дугаар зүйл.Хэсгийн хорооны эрх, үүрэг

 

17.1.Хэсгийн хороо дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

17.1.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

17.1.2.эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгааиргэнсонгогчдыннэрийн жагсаалтад орсон бол улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;

17.1.3.сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн мэдээлэл нь тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй зөрсөн тохиолдолдзөрчлийг арилгуулахаар улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэх;

17.1.4.санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмж зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах, тоолох ажлыг зохион байгуулах;

17.1.5.санал хураалтын дүнг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй хүргэх;

17.1.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

17.1.7.сонгууль зохион байгуулах болон санал авах, санал тоолохтой холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах;

17.1.8.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.1.9.хуульд заасан бусад эрх, үүрэг.

 

 

18 дугаар зүйл.Сонгуулийн хороодын ажлын

зохион байгуулалт

 

18.1.Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээасуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

 

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

18.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно.

 

18.4.Энэ хуулийн 18.1-д заасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

 

18.5.Сонгуулийн хороод нь ажлын өдрийн 09.00-18.00 цагийн хооронд ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллана. Энэ тохиолдолд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хамтран бичгээр захирамж гаргана.

 

18.6.Бүрэн эрхийнхээ хүрээн дэх асуудлыг шийдвэрлэх сонгуулийн хорооны хуралдааны хуваарийг долоо хоногоор сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гаргаж, өөрийн ажлын байрны мэдээллийн самбарт нээлттэй тавина.  

 

18.7.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 18.5, 18.6-д заасан хугацаанд сонгуулийн хорооны ажил, сонгуулийн хорооны хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзах, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга тухайн сонгуулийн хорооны тогтоолд гарын үсэг зурахаас татгалзахыг тус тус хориглоно.

 

18.8.Хэрэв сонгуулийн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар сонгуулийн хорооны ажил, хуралдаанд ирэх боломжгүй бол энэ тухай шалтгаанаа хуралдаан болохоос өмнө сонгуулийн хороонд бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.

 

18.9.Энэ хуулийн 18.7-д заасан зөрчил гаргасан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаа энэ хуулийн 18.8-д хугацаанд мэдэгдээгүй бол түүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс тухайн шатны сонгуулийн хороо хасна.  

 

18.10.Энэ хуулийн 18.9-д заасны дагуу сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасагдсан бол сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөр хүнийг тухайн сонгуулийн хороог байгуулсан байгууллага нь нэн даруй нөхөн томилох ба дарга, нарийн бичгийн дарга сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасагдсан бол гишүүдээс тухайн шатны сонгуулийн хороо олонхын саналаар өөрөө сонгоно. 

 

            18.11.Сонгуулийн хороо байгуулагдсан өдрөөсөө хойш тав хоногийн дотор хуралдааныхаа дэгийг тогтоон батлах бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгаж, түүнийгээ мөрдөн ажиллана.

 

            18.12.Сонгуулийн хорооны хуралдааны дэг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

 

18.13.Сонгуулийн хороодын бүх төрлийн хуралдаан нээлттэй байх ба сонгуулийн хорооны байрны хүрэлцээ ба боломжийг харгалзан эрх бүхий этгээдээс хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах асуудлыг сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хариуцна.

 

18.14.Энэ хуулийн 18.13-т заасны дагуу сонгуулийн хороодын хуралдааныг ажиглаж байгаа ажиглагч нь сонгуулийн хорооны дотоод бүрэн эрхийн асуудалд оролцох, үг хэлэх зэргээр сонгуулийн хороодын хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

 

18.15.Сонгуулийн хороодын хуралдааны шийдвэрийг нийтэд ил тод мэдээлнэ.

 

18.16.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга хариуцна.

 

            18.17.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

18.18.Сонгуулийн хорооны дарга ньсонгуулийн хорооны нарийн бичгийн даргатай хамтран дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

 

18.19.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа /эс, үйлдэхүй/-г дээд шатны сонгуулийн хороо нь хянан шийдвэрлэнэ.

 

18.20.Сонгуулийн хороод сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж, бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

 

18.21.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу үүрэг хүлээсэн тухайн нутаг дэвсгэрийн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

 

18.22.Энэ хуулийн 18.14-т заасныг зөрчсөн ажиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 18.16-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр, энэ хуулийн 18.20-д заасан хугацаанд хариу мэдэгдээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,энэ хуулийн 18.21-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

18.23.Энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж гарын үсэг зурахаас татгалзсан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба уг зөрчил нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

 

 

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

19 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх,

                           танилцуулах, хүргүүлэх

 

19.1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулах ба уг ажилд аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагыг татан оролцуулна.

 

19.2.Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өөр хянагдсан байх ба тухайн хэсэг дэх сонгогчдын хаягийн бүртгэлийн дагуу дараалуулан бичнэ.

 

            19.3.Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 12.1-д заасны дагуу байгуулагдсан хэсэг тус бүрээр үйлдэх бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө эхлэн санал авах өдөр хүртэл Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаөөрийн цахим хуудаст байрлуулна.

 

19.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.3-т заасны дагуу өөрийнцахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган, уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр сонгуулийн хэсэг тус бүрээр үйлдэж, санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн байгууллагаар дамжууланаймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:

19.4.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;

19.4.2.сонгогчийн эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт зэрэг иргэний улсын бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;

19.4.3.нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт;

19.4.4.эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон, хорих газар ял эдэлж байгаа, гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон иргэдтэй холбогдуулан хийсэн нэмэлт тэмдэглэл.

 

19.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ хуулийн 19.3-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

 

19.6.Дор дурдсан байгууллага дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистерийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө өгнө:

19.6.1.Улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

19.6.3.хилийн цэргийн удирдах байгууллага 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг.

 

            19.7.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа тухайн иргэний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасахыг хориглох бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтаас “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэлтэйгээр үйлдэнэ.

 

             19.8.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 19.4-т заасны дагуу ирүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 17-оос доошгүй хоногийн өмнөхэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

 

19.9.Хэсгийн хороо энэ хуулийн 19.8-д заасансонгогчдыннэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн санал авах өдөр хүртэл өөрийн харьяалагдаж байгаа сум, хорооны Засаг даргын байранд болон энэ хуулийн 46.1-д заасан санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

                                  

            19.10.Энэ хуулийн 51.1.3, 51.1.4-т заасан сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө гаргаж, улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргэнэ.

 

            19.11.Ээлжит, ээлжит бус, нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо хамтран батална.

 

19.12.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.

 

            19.13.Сонгогчийг зөвхөн сонгуулийн нэг хэсэгт сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэнэ.

 

19.14.Хэсгийн хорооны албан ажлын хэрэгцээнд болон сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, энэ хуулийн 9.5-д заасан байгууллага хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

 

19.15.Энэ хуулийн 19.14-т заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, энэ хуулийн 9.5-д заасан төрийн бус байгууллагад сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим хэлбэрээр олгох бөгөөд хувилж олшруулах зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна.

 

19.16.Сонгогчдын нэрийн жагсаалт нь зөвхөн нэг үндсэн нэрийн жагсаалтаас бүрдэх бөгөөд шинээр сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, энэ хуульд заасныг зөрчин сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

19.17.Сонгогчдын нэрийн жагсаалтад тусгайлан тэмдэглэл үйлдсэний үндсэн дээр сонгогчийн хүсэлт, эмчийн магадлагаа, эрх бүхий этгээдийн тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг хэсгийн хороо гаргана. 

 

19.18.Энэ хуулийн 19.17-д заасны дагуу гаргасан сонгогчдын нэрс нь сонгогчдын нэрийн бие даасан жагсаалт болохгүй.

 

19.19.Энэ хуулийн 19.3-19.7, 19.13, 19.16-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.8, 19.9, 19.16-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 19.14-т заасныг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

            19.20.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхтэй холбогдсон энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулсан нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

 

20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон

                           гомдлыг шийдвэрлэх журам

 

20.1.Сонгогчөөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлооөөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөсулсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

 

20.2.Улсын бүртгэлийн холбогдох байгууллага нь энэ хуулийн 20.1-д заасны дагуу гомдол хүлээн авсан бол тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргах ба тухайн лавлагааг үндэслэн сонгогчийн мэдээллийг хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна.

 

20.3.Хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан энэ хуулийн 19.6-д заасан үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтаас түр хасагдсан иргэний сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан шалтгаан нь арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн санал авах өдрөөс нэгээс доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээж энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.

 

20.4.Энэ хуулийн 20.2, 20.3-т зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

 

20.5.Санал авах өдөр болон санал авах өдрийн өмнөх өдөр энэ хуулийн 20.2, 20.3-т заасан ажиллагааг хийхийг хориглоно.

 

20.6.Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

21 дүгээр зүйл.Сонгогч шилжих

 

21.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд түүнийг сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлж болохгүй.

 

21.2.Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрийг дуустал 60 хоногийн хугацаанд улсын хэмжээгээр түр зогсооно.

 

21.3.Энэ хуулийн 21.1-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 21.1, 21.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

ТАВДУГААР БYЛЭГ

НАМ, ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ

 

22 дугаар зүйл.Нам, эвсэл сонгуульд оролцохоо

 илэрхийлэх

 

22.1.Энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан нам аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульдоролцох эрхтэй.

 

22.2.Сонгуульд эвсэл байгуулж оролцохоор намуудын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэсэн бол тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагууд эвслийн гэрээ байгуулсны үндсэн дээр сонгуульд оролцох эрхтэй.

 

22.3.Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

 

22.4.Нам, эвсэл нь сонгуульд оролцох хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсаргана:

22.4.1.тухайн аймаг, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллагын сонгуульд оролцох тухай шийдвэр;

22.4.2.нам, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон бүх намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

22.4.3.тухайн аймаг, сум, дүүргийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр;

22.4.4.тухайн аймаг, сум, дүүрэг дэх нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.

 

22.5.Эвсэл нь энэ хуулийн 22.4-т зааснаас гадна тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийн гэрээний хуулбарыг ирүүлнэ.

 

23 дугаар зүйл.Намууд эвсэл байгуулах, эвслийн гэрээ

 

23.1.Тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагын саналыг үндэслэн намын төлөөллийн төв байгууллага нь тухайн аймаг, сум, дүүрэгт эвсэл байгуулж аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцох асуудлыг шийдвэрлэнэ.

 

23.2.Эвсэлд нэгдэн сонгуульд оролцох гэж байгаа нам тус бүрд энэ хуулийн 23.1 дэх хэсэг хамаарна.

 

23.3.Энэ хуулийн 23.1, 23.2-т заасан асуудлыг намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэсэн бол тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагууд хамтарч эвслийг төлөөлөх байгууллагыг байгуулна.

 

23.4.Тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийг төлөөлөх байгууллагыг байгуулахдаа тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллагууд нь дараах асуудлыг шийдвэрлэж, баталсан байвал зохино:

23.4.1.эвслийн нэр;

23.4.2.эвслийн гэрээ;

23.4.3.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдохнэр дэвшигчдийнтоо, үүнээс нэрийн жагсаалтаар нэр дэвших нэр дэвшигчдийн тоо, нэр дэвших сум, баг, хорооны нэр, дугаар;

23.4.4.нам тус бүр өөрт ногдсон тоонд багтаан нэр дэвшүүлэх хүний нэр;

23.4.5.эвслийг төлөөлөх байгууллагын бүрэлдэхүүний тоо, үүнээс тухайн намд ногдох хүний тоо, нэр.

 

23.5.Эвсэлд нэгдэн орох аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага бүр энэ хуулийн 23.4-т заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд эвслийн гэрээнд нэгдэн орсон намуудын салбар байгууллагын дарга нар гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна.

 

23.6.Энэ хуулийн 23.4.5-д заасан бүрэлдэхүүн нь тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийг төлөөлөх байгууллага болох бөгөөд эвслийг төлөөлөх байгууллагын бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр эвслийг төлөөлөх байгууллагын хуралдааныг хүчинтэйд тооцох ба хуралдаанд оролцогсдын олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

 

23.7.Эвсэл албан ёсны нэр, бэлэгдэлтэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, ястан, овгийн нэрээр болон өмнөх сонгуульдөөр намуудын эвслийн хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

 

23.8.Тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийг төлөөлөх байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.8.1.эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлах, түүнд өөрчлөлт оруулах;

23.8.2.эвслийн гэрээнд өөрчлөлт оруулах;

23.8.3.нэр дэвшигчдийн нэгдсэн дарааллыг тогтоох;

23.8.4.аймаг, сум, дүүргийн Хурлын дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга зэрэг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх;

23.8.5.нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх;

23.8.6.эвслийн гэрээг цуцлах;

23.8.7.бусад асуудал.

 

            23.9.Эвслийг төлөөлөх байгууллага нь намуудад ногдсон мандатын тоог өөрчлөх эрхгүй.

 

23.10.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль, түүний үр дүнд байгуулагдсан аймаг, сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

23.11.Эвсэлд нэгдэн орсон намууд нь ээлжит болон нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд нэг этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данс нээлгэх, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан сонгуульд оролцохыг хориглоно.

 

23.12.Эвсэлд нэгдэн орсон нам эвслээс гарах бол энэ тухай намын төлөөлөх төв байгууллага нь тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийг төлөөлөх байгууллагад албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцож, эвслийг тарсан гэж үзнэ.

 

23.13.Эвсэл нэгэнт тарсан бол тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан аймаг, сум, дүүргийн Хуралд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулахыг хориглоно.

 

23.14.Анхнаасаа эвсэлд нэгдээгүй намууд нэгдэж эвсэл байгуулахыг хориглоно.

 

            24 дүгээр зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

 

24.1.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж,уг баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

24.2.Дараах тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:

24.2.1.нам, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангаагүй;

24.2.2.нам, эвслийн тухайд энэ хуулийн 22.4-т, эвслийн тухайд энэ хуулийн 22.5-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч;

24.2.3.энэ хуулийн 22.4, 22.5-д заасан баримт бичгийг энэ хуулийн 22.2-т заасан хугацаа дууссанаас хойш ирүүлсэн;

24.2.4.эвсэл байгуулах тухай шийдвэр гаргахдаа энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчсөн;

24.2.5.бүртгэсэн тухай шийдвэр гарахаас өмнө эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн.

 

24.3.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 24.2-т заасан зөрчил байхгүй бол тухайн нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж батламж олгоно.

 

ЗУРГАДУГААР БYЛЭГ

НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

 

            25 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам

 

            25.1.Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.

 

25.2.Сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж тав, хоногийн хугацаанд дуусгана.

 

25.3.Нэр дэвшигч нь энэ хуулийн 6.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

25.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

25.3.2.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

 

25.4.Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

 

25.5.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нэр дэвшвэл ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.

 

25.6.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

 

25.7.Нэр дэвшигч нь аймгийн Хурлын сонгуульд зөвхөн нэг сум, багт, сумын Хурлын сонгуульд зөвхөн нэг багт, дүүргийн Хурлын сонгуульд зөвхөн нэг хороонд нэр дэвшинэ.

 

25.8.Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

 

25.9.Энэ хуулийн 25.4-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

26 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

 

26.1.Нам, эвсэл нь сонгуульд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.2-10.4-т заасан тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг нэгдсэн нэг жагсаалтаар нэр дэвшүүлнэ.

 

26.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь сум, баг, хороонд нэр дэвшиж байгаа бол энэ хуулийн 26.1-д заасан жагсаалтад байгаа тухайн нэр дэвшигчийн нэрийн ард аль сум, баг, хороонд нэр дэвшиж байгаа талаар тусгайлан тэмдэглэж заасан байна. 

 

26.3.Нам, эвслээс нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага, эвслийн тухайд эвслийг төлөөлөх байгууллага шийдвэрлэнэ.

 

26.4.Энэ хуулийн 26.1-д заасан жагсаалт дахь дарааллыг энэ хуулийн 26.3-т заасан эрх бүхий байгууллагын хуралдаанаар нэр дэвшигч бүрийн авсан саналын тоогоор эрэмбэлэн гаргана.

 

26.5.Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

26.6.Эвслээс нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, сум, дүүрэг дэх эвслийг төлөөлөх байгууллага шийдвэрлэхдээ тухайн асуудлаар эвсэлд нэгдэн орсон намуудын урьд нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг баталгаажуулан шийдвэрлэх бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад асуудлыг энэ хуулийн 23.5-д заасан журмаар шийдвэрлэнэ.

 

26.7.Нам, эвсэлнэр дэвшүүлэхдээ энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1-26.6-д заасан журмаас гадна дор дурдсан журмыг баримтална:

26.7.1.нэр дэвшүүлэхдээ эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахгүй байх;

26.7.2.нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт намын салбар байгууллага, эвслийн тухайд эвслийг төлөөлөх байгууллагын бүрэлдэхүүний тоо, хуралдаанд оролцогсдын ирц, хувь, нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоог тусгах.

 

            27 дугаар зүйл.Бие даан нэрээ дэвшүүлэх

 

27.1.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн сум, баг, хороонд нэрээ дэвшүүлнэ.

 

27.2.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь аймгийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа бол тухайн аймгийн 200 дэмжигч-сонгогчдын, сумын Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа бол тухайн сумын 75 дэмжигч-сонгогчдын, дүүргийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа бол тухайн дүүргийн 500-аас доошгүй дэмжигч-сонгогчдын гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

 

27.3.Энэ хуулийн 27.2-т заасан маягтад дэмжигч-сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар гаргацтай, тодорхой бичсэн байна.

 

27.4.Нэр дэвшигчийг дэмжсэн дэмжигч-сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг тухайн сонгуулийн хороо сонгогчдын иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол дэмжигч-сонгогчтой уулзаж нягтлан шалгах бөгөөд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасна.

 

28 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

 

28.1.Нэр дэвшигчийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо бүртгэнэ.

 

28.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 25.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр хоногийн хугацаанд багтаан нэр дэвшигчтэй холбогдсон дараах баримт бичгийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ:

28.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;

28.2.2.нийт нэр дэвшигчийн жагсаалт;

28.2.3.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

28.2.4.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

28.2.5.энэ хуулийн 25.3.1-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

28.2.6.энэ хуулийн 25.4, 25.5-д заасан этгээдийн тухайд төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

28.2.7.нэр дэвшигчийн намтар.

 

28.3.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 28.2-т заасан хугацаанд багтаан энэ хуулийн 28.2.3-28.2.7-д заасан баримт бичиг болон дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт, нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

 

28.4.Энэ хуулийн 28.2.3, 28.2.5, 28.3-т заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

28.5.Энэ хуулийн 25.3.1-д заасан тодорхойлолтыг аймаг, нийслэлийн шүүх, энэ хуулийн 25.3.2-т заасан тодорхойлолтыг аймаг, дүүргийн цагдаагийн байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, аймаг, сум, дүүргийн сонгуулийнхороонд санал авах өдрөөс 38 хоногийн өмнө албан бичгээрирүүлнэ.

 

28.6.Аймаг, сум, дүүргийн сонгуулийнхороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

 

28.7.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын мэдээлэлүнэн зөв эсэхийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сонгогчдын нэрийн жагсаалт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй түүвэрлэн тулгах буюу шаардлагатай бол тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгах бөгөөд уг ажлыг хэсгийн хороогоор гүйцэтгүүлж болно.

 

28.8.Аймаг, сум, дүүргийн сонгуулийнхороо энэ хуулийн 28.2, 28.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

 

28.9.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

28.9.1.энэ хуулийн 25.1, 25.2-т заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй;

28.9.2.энэ хуулийн 25.3-25.8-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй;

28.9.3.энэ хуулийн 28.2, 28.3-т заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

28.9.4.сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө сонгуулийн сурталчилгаа эхлүүлсэн, энэ хуулиар зөвшөөрөөгүй сонгуулийн сурталчилгааны үйлдэл, хэлбэр ашигласан, энэ хуулиар хориглосон сурталчилгааны үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бол.

 

            28.10.Энэ хуулийн 28.9-д заасан үндэслэл байхгүй бол аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг энэ хуулийн 28.8-д заасан хугацаанд бүртгэсэн шийдвэр гаргах ба нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно.

 

            28.11.Нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гарснаас хойш тухайн нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.

 

28.12.Сумын сонгуулийн хороонэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш 24 цагийн дотор дараах мэдээллийгаймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:

            28.12.1.багт нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэр, эцэг /эх/-ийн нэр, нам, эвслээс нэр дэвшсэн бол нам, эвслийн нэр /баг тус бүрээр/;

28.12.2.тухайн сумын Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр.

 

28.13.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлнэ.

 

28.14.Энэ хуулийн 28.2, 28.3-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, эсхүл энэ хуулийн 28.9-д заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдсон бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

            28.15.Энэ хуулийн 28.9-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно.

 

            28.16.Энэ хуулийн 28.14-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

 

28.17.Энэ хуулийн 28.9-д заасан зөрчил байгааг мэдсэн боловч нуун дарагдуулсаны улмаас нэр дэвшигчийг бүртгэсэн бол гэм буруутай сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

29 дүгээр зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

 

29.1.Нам, эвслээс нэр дэвшигчнас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

 

29.2.Нам, эвсэл энэ хуулийн 29.1-д зааснаас бусад тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг хориглоно.

 

30 дугаар зүйл.Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах

 

            30.1.Нэр дэвшигч энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, зохих журмын дагуу нийтэд зарлагдсаны дараа түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, түүнчлэн нэр дэвшигчээр бүртгэхгүй байх талаар энэ хуульд заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон бол тухайн нэр дэвшигчийг анх бүртгэсэн сонгуулийн хороо нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.

 

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар маргаан гарвал энэ хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

 

            31 дүгээр зүйл.Нэр дэвшигчид туслах

 

            31.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэгсонгуулийн сурталчилгааны болон бусад ажилд ньнам, эвслийн хувьд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн хувьд түүний шадар туслагчтуслах бөгөөд эдгээр нь эрх бүхий этгээдээс олгосон үнэмлэхээ бусдад харагдахуйц газар буюу биенийхээ цээж хэсэгт зүүн, сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг явуулна.

 

            31.2.Аймаг, дүүргийн Хурлын сонгуульд сум, хорооноос нэр дэвшсэн нэр дэвшигчийн шадар туслагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна.

 

31.3.Сумын Хурлын сонгуульд багаас нэр дэвшсэн нэр дэвшигчид хоёроос дээшгүй шадар туслагч ажиллана.

 

            31.4.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг тус тус бүртгэж, үнэмлэх олгоно.

 

31.5.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчнь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.

 

31.6.Энэ хуулийн 31.2, 31.3, 31.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

31.7.Энэ хуулийн 31.6-д заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн гэм буруутай этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ хуулийн 31.2, 31.3-т заасныг зөрчиж илүү олгосон үнэмлэхийг нь хүчингүй болгоно.

 

32 дугаар зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

 

32.1.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа хийх, холбогдох байгууллагаас энэ хууль, холбогдох бусадхуульд заасан журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.

 

32.2.Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаасбусад тохиолдолд нэр дэвшигчийг анх бүртгэсэн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

 

32.3.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

 

32.4.Энэ хуулийн 32.1-д заасан эрхээ эдлэхэд нь санаатайгаар саад учруулсан иргэнийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 32.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчаас бусад албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тавдахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 32.3-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийнбайгууллага болон бусад хуулийн этгээдийгнэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

32.5.Энэ хуулийн 32.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчид холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

 

ДОЛДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

 

            33 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

 

33.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

 

33.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

 

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглоно.

 

33.4.Нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд[6] заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна.

 

33.5.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэхийг хориглоно.

 

33.6.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянуулсан байна.

 

            33.7.Энэ хуулийн 33.2, 33.3-т заасныг зөрчсөн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам, эвслийг сонгуульдоролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд уг шийдвэрийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.

 

            34 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

 

34.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч ньэнэ хуулийн 28.10-т заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана.

 

34.2.Сонгуулийн сурталчилгаа нь зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэнэ.

 

34.3.Нам, эвсэл,бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааг дараах зөвшөөрсөн арга, хэлбэрээр явуулах эрхтэй:

34.3.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод хүргэх;

34.3.2.гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

34.3.3.нам, эвсэл нь өөрийн бэлэгдэл болсон тугийг гудамж талбайд байрлуулах;

34.3.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

34.3.5.ухуулах байр ажиллуулах;

34.3.6.телевиз, радиогийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

34.3.7.цахимхуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах.

 

34.4.Сонгуулийн сурталчилгааг санал авахөдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

 

34.5.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.

 

34.6.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

34.6.1.сонгогчид мөнгө, эд зүйл төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх;

34.6.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрийг ивээн тэтгэх;

34.6.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

34.6.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;

34.6.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

 

34.7.Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

 

34.8.Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

34.8.1.энэ хуулийн 34.3-т зааснаас өөр арга, хэлбэрээр ил ба далд аргаар сонгуулийн сурталчилгаа явуулах, хийх;

34.8.2.энэ хуулийн 34.1, 34.4-т зааснаас бусад цаг хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

34.8.3.сонгогчдын саналыг татах зорилгоор энэ хуульд зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйлчилгээ зохион байгуулах, ивээн тэтгэх;

34.8.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

34.8.5.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

34.8.6.оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

34.8.7.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

34.8.8.шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах, сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой аливаа дуу, дүрсийг хэвлэх, нийтлэх, нэвтрүүлэх;

/Тайлбар:Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашиглах гэж үзэхгүй./

34.8.9.сонгогчдын саналыг татах зорилгоорөөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;

34.8.10.төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

34.8.11.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулах;

34.8.12.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах;

34.8.13.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах зэргээр мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах;

34.8.14.сонгогчийн санал татах зорилгоор энэ хуулийн 35.2-т зааснаас бусад байдлаар сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах;

34.8.15.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийнөмчийн оролцоотой хуулийн этгээд, хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага, санал авах байранд сонгуулийн сурталчилгаа явуулах.

 

            34.9.Энэ хуульд заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо цагдаагийн байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, зөрчил гаргасан этгээдэд эрх бүхий байгууллага захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн сонгуулийн хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 

34.10.Нам, эвсэл, нэр дэвшигчийг энэ хуульд заасныг зөрчиж бэлэн мөнгө, эд бараа тараасан тухай хуурамч мэдээлэл тараан нам, эвсэл, нэр дэвшигчийг гүтгэсэн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

34.11.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн нэгдсэн таних тэмдэг авч, авто машин, автобусны салхины шилний баруун доод буланд, мотоциклийн шатахуун хадгалах савны баруун талд нааж байрлуулах бөгөөд уг таних тэмдэгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

34.12.Энэ хуулийн 34.11-т заасны дагуу батлагдсан таних тэмдэггүй авто машин, автобус, мотоциклийг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

 

34.13.Сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаас өмнө эхлүүлэх, сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно.

 

34.14.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэр сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

34.15.Нэр дэвшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдсон бол түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасна.

 

 34.16.Санал хураалт болон сонгуулийн дүн гарсны дараа энэ хуулийн 34.15-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан бол тухайн нэр дэвшигчийн дараагийн нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, энэ хуульд заасан зохих журмын дагуу тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр бүртгэнэ.

 

35 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны материал

хэвлүүлэх, сонгогчдод хүргэх

 

35.1.Тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

 

35.2.Нэг хэвлэлийн хуудас гэдгийг А-4 бичгийн цаасны нэг нүүрнээс 8 дахин их гэж ойлгоно.

 

35.3.Энэ хуулийн 35.1-д заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах тухайн төрлийн хэвлэлийн материалын нийлбэрээр тооцох ба сонгогчдод тараагдсан нийт сурталчилгааны материалаас тус бүр нэг хувийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс хоёр хоногийн өмнө хүргүүлж бүртгүүлнэ.

 

35.4.Энэ хуулийн 35.1, 35.3-т заасныг зөрчсөн нэр дэвшигч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл,  бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

36 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар

                           байрлуулах

 

36.1.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар нь нам, эвслийн болон нэр дэвшигчийн гэсэн төрөлтэй байна.

 

36.2.Нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг тухайн аймаг, сум, дүүрэгт байгуулагдсан хэсэг тус бүрд хоёроос илүүгүй байхаар тооцож гудамж талбайд байрлуулна.

 

36.3.Энэ хуулийн 36.2-т заасныг зөрчсөн нэр дэвшигч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

37 дугаар зүйл.Нам, эвслийн тугийг сонгуулийн

                           сурталчилгаанд ашиглах

 

37.1.Сонгуулийн сурталчилгаанд нам, эвслийн тугийг ашиглаж болно.

37.2.Нам, эвслийн тугийг төлбөртэйгөөр байрлуулах, өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

 

37.3.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааны үед нам, эвслийн тугийг ашиглаж болно.

 

37.4.Энэ хуулийн 37.2-т заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

38 дугаар зүйл.Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх

 

38.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

 

38.2.Тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга нь нам, эвсэл, нэр дэвшигчид уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, тэгш хандах үүрэгтэй.

 

38.3.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 38.1-д заасан арга хэмжээнд зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхимыг төлбөргүйгээр ашиглуулна.

 

38.4.Энэ хуулийн 34.8.15 дахь заалт энэ хуулийн 38.3-т хамаарахгүй.

 

38.5.Энэ хуулийн 38.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад хуулийн этгээдийг нэг сарынхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 38.2, 38.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

39 дүгээр зүйл.Ухуулах байр ажиллуулах

 

39.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн хэсэг бүрд нэгээс илүүгүй ухуулах байр ажиллуулна.

 

39.2.Ухуулах байрыг дараах зорилгоор ажиллуулна:

            39.2.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан танилцуулах;

39.2.2.сонгуулийн сурталчилгааны материалыг сонгогчдод тараах, хүртээх;

39.2.3.уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах.

           

39.3.Ухуулах байрны дэргэд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны самбар нь энэ хуулийн 36.2-т заасан тоонд хамаарахгүй.

 

39.4.Энэ хуулийн 39.1-д заасныг зөрчсөн бие даан нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наймаас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд телевиз,

                           радиогийн нэвтрүүлэг ашиглах

 

40.1.Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно. 

 

40.2.Сонгуулийн сурталчилгааг агаарын долгион ашигладаг радио, телевизээр нэвтрүүлнэ.

 

40.3.Нам, эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, түүнчлэн нам, эвслийн тухайн орон нутаг дахь салбар болон төлөөлөх байгууллага нь сонгуулийн сурталчилгаагаа тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нэвтрүүлнэ. 

 

40.4.Нам нь сурталчилгаагаа нэгдсэн байдлаар радио, телевизээр нэвтрүүлэх тохиолдолд тухайн намын төв байгууллага радио, телевизтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нэвтрүүлнэ.

 

40.5.Аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг батлах бөгөөд ийнхүү батлахдаа нам, эвсэл, нэр дэвшигч бүрд тэнцүү хугацаа ногдохоор тооцсон байвал зохино.

 

40.6.Энэ хуулийн 40.5-д заасан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэхийг хориглоно.

 

40.7.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлж болох бөгөөд сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байна.

 

40.8.Радио, телевиз нь энэ хуулий 40.5-д заасны дагуу гаргасан хуваарийг мөрдөж ажиллах бөгөөд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.

 

40.9.Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн сурталчилгааны нэвтүүлгийн тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавина.

 

40.10.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизээс тогтоосон оргил цагийн сурталчилгааны төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхийг хориглоно.

 

40.11.Радио, телевиз нь нам, эвсэл нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгаа явуулах тэгш боломж, гэрээний ижил нөхцөл олгоно.

 

40.12.Телевиз, радиогоор улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.

 

40.13.Энэ хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага, бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас,

                           олон нийтэд зориулсан мессеж ашиглах

 

            41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах зорилгоор нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь бие даасан цахим хуудас ажиллуулж болно.

           

            41.2.Цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглан нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг явуулж болно.

 

            41.3.Сонгуулийн сурталчилгааны материалыг цахим шуудангаар сонгогчдод илгээж болно.

           

            41.4.Цахим хуудас болон олон нийтэд зориулсан мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.

 

            41.5.Энэ хуулийн 41.4-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.           

 

НАЙМДУГААР БYЛЭГ

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ

 

42 дугаар зүйл.Сонгуулийн зардал

 

42.1.Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум, дүүргээр тогтоосон ерөнхий хязгаарт багтаан аймаг, сум, дүүргийн Хурлын сонгуулийн сум, баг, хороонд нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид батална.

 

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнд багтаан нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч өөрөө хариуцах бөгөөд бие даан нэр дэвшигч ньсонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

 

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хэтрүүлсэн зардлыг улсын орлого болгон нөхөн төлүүлнэ.

 

            43 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс

 

43.1.Нам, эвсэл нэр дэвшигчдээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор нам, эвслийн сонгуулийн зардлын нэг дансыг банкинд нээлгэн, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

 

43.2.Нам, эвсэл нь сум, баг, хороондшууд нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг холбогдох сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор банкинднээлгэн, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон орон нутгийн төрийн аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

 

43.3.Нам, эвсэл болон нэр дэвшигч энэ хуулийн 43.1, 43.2-т зааснаас өөр сонгуулийн зардлын данс нээлгэхийг хориглоно.

 

43.4.Энэ хуулийн 43.1, 43.2-т заасан дансанд нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна.

 

43.5.Сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

43.6.Энэ хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ба энэ хуулийн 43.1, 43.2-т заасан данснаас гадуур өгсөн, энэ хуулийн 43.3-т заасныг зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж, улсын орлого болгоно.

 

43.7.Энэ хуулийн 43.3, 43.4-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.

 

44 дүгээр зүйл.Сонгуулийн хандив

 

44.1.Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөгхүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно.

 

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан хандивын хэмжээг энэ хуулийн 43.1, 43.2-т заасан дансанд төвлөрүүлсэн хөрөнгийн нийлбэрээр тооцно.

 

44.3.Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг түүний эрх бүхий албан тушаалтан гаргана.

 

            44.4.Мөнгөн хандивыг зөвхөн энэ хуулийн 43.1, 43.2-тзаасан дансаар дамжуулж өгнө.

44.5.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, энэ хуулийн 44.1-д заасан хандивын дүнд оруулан тооцно.

44.6.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийнхандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд тусгана.

 

44.7.Дараах этгээдээс хандив авахыг хориглоно:

44.7.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;

44.7.2.олон улсын байгууллага;

44.7.3.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

44.7.4.гадаад улсын иргэн;

44.7.5.харьяалалгүй хүн;

44.7.6.энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан сонгуулийн зардлын дансыг нээсэн өдөр арван найман нас хүрээгүй иргэн;

44.7.7.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

44.7.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;

44.7.9.үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага.

 

44.8.Сонгууль зохион байгуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

 

44.9.Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгөх бөгөөд энэ тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 18.3-т заасан хандивыг нам, эвсэлд давхардуулан өгөхийг хориглоно.

 

44.10.Энэ хуулийн 44.1, 44.3, 44.4, 44.9-д заасныг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 44.6-44.8-д заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 44.6-д заасныг зөрчсөн бие даан нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр, энэ хуулийн 44.7.3, 44.7.7-44.7.9-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 44.8-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

44.11.Энэ хуулийн 44.1-д заасан хэмжээнээс илүү гарсан, түүнчлэн энэ хуулийн 44.7-д заасан этгээдээс авсан хандивыг хурааж, улсын орлого болгоно.

 

44.12.Энэ хуулийн 44.7-д заасан этгээдээс хандив авч зарцуулсан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.

 

45 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан гаргах

 

45.1.Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Монголбанк батална.

45.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь санал хурааж дууссан өдрөөс хойш 15 хоногт багтаан өөрийн сонгуулийн зардлын тайлангаа нам, эвсэлдээ гаргаж өгөх бөгөөд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг санал хураалт дууссан өдрөөс хойш 20 хоногийн дотор гаргаж аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

 

45.3.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч энэ хуулийн 45.2-т заасан сонгуулийн зардлын тайлан /цаашид “зардлын тайлан” гэх/-д аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.

 

45.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

45.4.1.сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн орлого, нийт хандивын хэмжээ;

45.4.2.сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн орлогын эх үүсвэр, түүний дотор хандивын төрөл, хэмжээ;

45.4.3.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр;

45.4.4.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр;

45.4.5.зарлагын ангилал, гүйцэтгэл;

45.4.6.үлдэгдлийн хэмжээ, байршил.

 

45.5.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 45.2-т заасны дагуу холбогдох сонгуулийн хороонд ирүүлнэ.

 

45.6.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо зардлын тайланг хянаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

 

45.7.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллагаар шалгуулж, дүгнэлт гаргуулна.

 

45.8.Энэ хуулийн 45 дугаар зүйлд заасныг зөрчсөн нам, эвслийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, банкны захирлыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

ЕСДYГЭЭР БYЛЭГ

САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДҮН ГАРГАХ,

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ

 

46 дугаар зүйл.Санал авах газар, хугацаа

 

46.1.Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

 

46.2.Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

 

46.3.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай дараах зүйлсийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон зааврын дагуу санал авах өдрөөс арав хоногийн өмнө эхэлж тав хоногийн хугацаанд багтаан хариуцаж бэлэн болгох үүрэг хүлээнэ:

                        46.3.1.санал авах байр;

46.3.2. 300 сонгогч тутамд нэг байхаар тооцсон сонгогчоос саналаа нууцаар өгөх бүхээг;

46.3.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагаар санал өгч байгаа сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг;

46.3.4.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг;

46.3.5.сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал тоолох төхөөрөмжийн бүхээг;

46.3.6.сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагч нарт үзүүлэх дэлгэц;

46.3.7.хууль тогтоомжид заасан бусад зүйл.

 

46.4.Хэсгийн хорооны байр болон санал авах байрыг бэлтгэх заавар, энэ хуулийн 46.3.2-46.3.5-д заасан саналын хайрцаг, бүхээгний хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

46.5.Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

46.6.Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.

 

46.7.Хэсгийн хороо санал авах өдрөөс 14 хоногийн өмнөхэсэг дэх санал авах байрны дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг баталж, энэ хуулийн 46.2-т заасны дагуу нийтэд зарлан мэдээлэх ба ингэхдээ нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байхаар сум, дүүргийн Засаг даргатай хамтран зохион байгуулж болно.

 

46.8.Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхболомжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөдсанал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

 

46.9.Санал авах байрыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.

 

46.10.Энэ хуулийн 46.3-т заасныг зөрчсөн Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 46.5-д заасныг зөрчсөн нам, эвсэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

47 дугаар зүйл.Саналын хуудас

 

47.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнггаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

47.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэдхялбар, ойлгомжтой байх;

47.1.2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх.

 

47.2.Саналын хуудас нь тусгай нууцлалтай, нэгдсэн таних нууц тэмдэгтэй байна.

 

47.3.Аймаг, сумын Хурлын сонгуулийн саналын хуудас нь нэг саналын хуудасны нэг талд дээрээс доош дараалсан байна.

 

47.4.Энэ хуулийн 47.3-т заасны дагуу нэг саналын хуудасны нэг талд дараалуулан бичигдсан саналын хуудсыг хоёр тусдаа саналын хуудаст тооцно.

 

47.5.Дүүргийн Хурлын сонгуулийн саналын хуудас нь нэг саналын хуудас байна.

 

47.6.Саналын хуудас нь сум, баг, хороонд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 

47.7.Саналын хуудсыг хэвлүүлэх, хэсгийн хороодод санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцах бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн хувьд туслалцаа үзүүлнэ.

 

47.8.Саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хорооны гурваас доошгүй гишүүн хариуцан ажиллана.

 

47.9.Саналын хуудасны сум, баг, хороонд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэгт тухайн нэр дэвшигчийн өөрийн нэрийг том үсгээр, эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг жижиг үсгээр дараалуулан бичнэ.

 

47.10.Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд бичихдээ тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.

 

47.11.Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчийн нэрийн дараа, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

 

47.12.Саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэгтнам, эвслийн нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намыг эхэнд нь бичих замаар дараалалд оруулан бичнэ.

 

47.13.Эвслийг энэ хуулийн 47.12-т заасан дараалалд оруулахдаа эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудаас хамгийн анх Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын бүртгэлийн он, сар, өдрийг баримтална.

 

47.14.Саналын хуудасны загвар, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, хэвлүүлэх саналын хуудсын тоог аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо батална.

 

47.15.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн гарын үсэг зурна.

 

47.16.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, аль нэг гишүүн энэ хуулийн 47.15-д заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгөх үүрэг хүлээнэ.

 

47.17.Энэ хуулийн 47.15-д заасны дагуу сонгуулийн хорооны бүрэлдэхүүний олонх нь гарын үсэг зурсан тохиолдолд сонгуулийн хороо саналын хуудсыг хүлээн авсанд тооцно.

 

48 дугаар зүйл.Санал авах ажиллагаа

 

48.1.Санал авах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан дараах ажиллагааг дор дурдсан дарааллын дагуу гүйцэтгэнэ:

48.1.1.тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчдын тоог зарлах;

48.1.2.саналын хуудасны индекс дугаарыг зарлах;

48.1.3.хүлээн авсан, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад сонгогч саналаа буруу тэмдэглэсэн үндэслэлээр энэ хуульд заасны дагуу дахин нэг саналын хуудас ашиглаж саналаа гаргасны улмаас хүчингүй болгосон саналын хуудасны тоог зарлах;

48.1.4.санал тоолох төхөөрөмж, санал авах бүх хайрцгийг нээж харуулах, битүүмжлэх, лацдах;

48.1.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх.

 

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн тухай хэсгийн хороо тэмдэглэл хөтөлж, хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.

 

48.3.Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааны дараа энэ хуулийн 48.2-т заасны дагуу гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно.

 

48.4.Сонгуулийн ажиглагч энэ хуулийн 48.2-т заасан тэмдэглэлтэй танилцсан тухайгаа гарын үсэг зуран тэмдэглүүлж болно.

 

48.5.Хэсгийн хороо энэ хуулийн 48.1-48.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал авах ажиллагааг эхлүүлнэ.

 

48.6.Санал өгөхөөр санал авах байранд ирсэн сонгогч нь санал авах байранд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанд иргэний үнэмлэх, хурууны хээ /биеийн давхцахгүй өгөгдөл/-гээ шалгуулах ба тухайн ажилтан нь сонгогчийн иргэний үнэмлэх, хурууны хээг иргэний бүртгэлийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлтэй тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

 

48.7.Сонгогч энэ хуулийн 48.6-д заасны дагуу сонгогчийн бүртгэлийн хуудас авсан бол уг бүртгэлийн хуудсыг, иргэний үнэмлэхийн хамт хэсгийн хороонд үзүүлэн саналын хуудас авна.

 

48.8.Саналын хуудас олгохдоо хэсгийн хороо нь тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалттай сонгогчийн иргэний үнэмлэх, сонгогчийн бүртгэлийн хуудсыг харьцуулан шалгах ба саналын хуудас авсан сонгогчоор сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. 

 

48.9.Санал авах ажиллагаанд ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцах эрхтэй.

 

48.10.Санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээдбайхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

 

48.11.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө:

48.11.1.санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн гэр бүлийн гишүүн;

48.11.2.тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн.

 

48.12.Энэ хуулийн 48.1, 48.2, 48.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 48.6-д заасныг зөрчсөн ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 48.10-т заасныг зөрчсөн нэр дэвшигч, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

49 дүгээр зүйл.Сонгуулийг ажиглах

 

49.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулна.

 

49.2.Энэ хуулийн 9.5-д заасан байгууллага ажиглагч томилж, сонгуулийг ажиглах эрхтэй.

 

49.3.Ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

 

49.4.Нэр дэвшигч, баг, хороо, сумын Засаг дарга, түүний ажлын албаны ажилтан ажиглагч байхыг хориглоно.

 

49.5.Нэр дэвшигчийн шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хороодын байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

49.6.Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглахад гадаад улсын иргэн ажиглагч байж болно.

 

49.7.Энэ хуулийн 49.6-д заасны дагуу сонгууль ажиглах журмыг энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

49.8.Ажиглагчийг бүртгүүлэхдээ ажиглагчийг томилсон этгээд нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ:

49.8.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

49.8.2.ажиглагчаар бүртгэх, ажиглагчийн үнэмлэх олгохыг хүссэн хүсэлт;

49.8.3.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу бөглөсөн ажиглагчийн анкет;

49.8.4.ажиглагчаар томилогдсон этгээдийн нэг хувь цээж зураг.

 

49.9.Энэ хуулийн 49.8-д заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.

 

49.10.Хэсгийн хороо ажиглагчийг бүртгэх, ажиглагчийн үнэмлэх олгох асуудлыг дор дурдсан журмын дагуу шийдвэрлэнэ:

49.10.1.ажиглагчаар томилогдсон этгээд нь энэ хуулийн 49.3, 49.4-т заасан шаардлагыг хангасан бол ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэх олгох тухай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгох;

49.10.2.Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан загварын дагуу олшруулсан ажиглагчийн үнэмлэхийг бичиж, олгох.

 

            49.11.Ажиглагч зөвхөн хөндлөнгөөс ажиглалт явуулах бөгөөд дараах эрх эдэлнэ:

49.11.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

                        49.11.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;

                  49.11.3.санал тоолох ажлыг ажиглах;

49.11.4.бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;

49.11.5.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;

49.11.6.санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

49.11.7.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;

49.11.8.санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;

49.11.9.дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баталгаажуулах;

 

 49.11.10.хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, хорооны хуралдааныг ажиглах;

49.11.11.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх;

49.11.12.саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авах;

49.11.13.хууль тогтоомжид заасан бусад.

 

49.12.Ажиглагч энэ хуулийн 49.11-д заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авч, сонгуулийн хороо, санал авах байрнаас гаргана.

 

49.13.Ажиглагч энэ хуулийн 49.12-т заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг томилсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.

 

49.14.Ажиглагч томилох эрх бүхий этгээд нь нэг хэсэгт дөрөв хүртэл ажиглагчийг томилох эрхтэй бөгөөд ийнхүү томилогдсон бүх ажиглагч нь хуульд заасан бүх эрхийг адил тэнцүү эдэлнэ.

 

49.15.Хэсгийн хороо санал авах байрны хэмжээнээс шалтгаалж нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон бүх ажиглагч санал авах өдөр санал авах байранд ажиглалт хийх боломжгүй бол хоёроос доошгүй ажиглагчийг санал авах байранд ээлжлэн ажиглалт хийх боломжоор хангах үүрэгтэй.

 

49.16.Хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдээс томилогдсон ажиглагч хэсгийн хороонд бүртгүүлэх, ажиглагчийн үнэмлэхээ авахад болон эрхээ эдлэхэд нь хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

 

49.17.Энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ажиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

49.18.Ажиглагч хууль зөрчсөний улмаас ажиглагчийн үнэмлэхээ хураалгасан нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

50 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх

 

50.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа биечлэн өгнө.

 

50.2.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

50.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүлөөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх;

50.2.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

50.2.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэгүйлдэл хийх;

50.2.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

50.2.5.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүлөгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

 

50.3.Сонгогч нь саналын хуудсанд саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээг хийнэ. 

 

50.4.Сонгогч нь сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэхөөрийн дэмжиж байгаа,саналын хуудсын зааварт заасан мандатын тоотой тэнцүү тоонынэр дэвшигчийг тус тус сонгож, тэмдэглэнэ.

 

50.5.Сонгогч нь сонгуульд оролцож байгаа нам, эвслийн нэрийг бичсэнхэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийг тус тус сонгож, тэмдэглэнэ.

 

50.6.Сонгогч нь саналаа санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэнэ.

 

50.7.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

 

50.8.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байрнаас гарна.  

 

50.9.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж, саналын хуудсанд зааснаас өөр, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.

 

50.10.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.

 

50.11.Хэсгийн хороо энэ хуулийн 50.9, 50.10-т заасны дагуу хураалгасан саналын хуудсын баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

 

50.12.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

 

50.13.Санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн төвийн мэдээллийн технологийн даамал хариуцах бөгөөд уг ажилтан хэвийн ажиллаж байгаа санал тоолох төхөөрөмжөөс дөрвөн метрээс багагүй зайд байрлаж, санал тоолох төхөөрөмж гацсан, ажиллахгүй тохиолдолд санал тоолох төхөөрөмжийн дэргэд ирэн засвар, үйлчилгээг хийнэ.

 

50.14.Санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/ нь зориулалтын бүхээгтэй байх бөгөөд бүхээгийн хэлбэр, хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

 

50.15.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.

 

50.16.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч энэ хуулийн 50.15-д заасан итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

 

50.17.Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

 

50.18.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

 

50.19.Энэ хуулийн 50.11, 50.15-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,энэ хуулийн 50.18-д заасныг зөрчсөн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

50.20.Энэ хуулийн 50.2-т заасныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.

 

51 дүгээр зүйл.Сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын

                            хайрцгаар санал өгөх

 

51.1.Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна:

51.1.1.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;

51.1.2.нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;

51.1.3.захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;

51.1.4.байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.

 

51.2.Энэ хуулийн 51.1-д заасан хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөдхэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

 

51.3.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

 

51.4.Энэ хуулийн 51.2-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

 

51.5.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ.

 

51.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд санал авах өдрийн 07.00 цагт задалж энэ хуульд заасан журмын дагуу саналын хуудсыг санал авах төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

 

51.7.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогч саналаа гаргаж тэмдэглэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

51.8.Энэ хуулийн 51.3, 51.4, 51.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

52дугаар.Санал тоолох

 

52.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал авах өдрийн 22.00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

 

52.2.Санал тоолохоос өмнө хэсгийн хороо дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

52.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаагаргасан сонгогчийн тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

52.2.2.санал авахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.

 

52.3.Хэсгийн хороо энэ хуулийн 52.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал тоолно.

 

52.4.Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн мэдээ нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.

 

52.5.Санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана:

52.5.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;

52.5.2.санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо;

52.5.3.хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;

52.5.4.нэр дэвшигч болон нам, эвсэл бүрийн авсан саналын тоо;

52.5.5.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийг сонгуульдоролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нам, эвслийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нам, эвсэлд өгсөн саналын тоо;

52.5.6.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульдоролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн саналын тоо.

 

52.6.Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороохүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.

 

52.7.Санал хураалт дуусмагц аймаг, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар хоёр хэсгийг сонгож, эдгээр хэсгийн хорооны санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороо гараар тоолж хяналтын тооллого хийнэ.

 

52.8.Хяналтын тооллого ил тод байх бөгөөд уг тооллогыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн[7] 23.1, 23.2-т заасны дагуу байгуулагдсан Хяналтын хэсэг ажиглагчдыг байлцуулан хийнэ.

 

52.9.Саналын хуудас тоолох үед энэ хуулийн 52.6-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, саналын хуудас тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.

 

52.10.Санал авахад зарцуулсан саналын хуудасны тоог санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-өөсгарсан болон хураагдсан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана.

 

52.11.Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолуулах, санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.

 

52.12.Хэсгийн хороо энэ хуулийн 52.4-т заасан тухайн хэсгийн санал хураалтын дүнг уншиж сонсгосны дараа уг баримтан дээр хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зуран нэг хувийг сум, дүүргийн сонгуулийн хороонд, нэг хувийг аймгийн сонгуулийн хороонд нэн даруй ирүүлнэ.

 

52.13.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-өөс гарсан саналын хуудас болон энэ хуульд заасны дагуу хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сумын сонгуулийн хороо нь хүлээж авсан баримт бичгийг аймгийн сонгуулийн хороонд нэн даруй ирүүлнэ.

 

52.14.Битүүмжилсэн саналын хуудсыг аймаг, нийслэлийн архивт нууцын журмаар архивын тухай хууль тогтоомжид заасны дагуу хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа боодлыг хууль, журамд зааснаас бусад тохиолдолд задлах, устгахыг хориглоно.

 

52.15.Энэ хуулийн 52.1-52.11-д заасан санал тоолох журам зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 52.14-т заасныг зөрчсөн архивын албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

52.16.Энэ хуулийн 52.14-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээсэн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд хэрэв зөрчил нь ноцтой бол зохих сонгуулийн хороо нь хуулийн хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

 

53 дугаар зүйл.Санал болон саналын хуудсыг

хүчингүйд тооцох

 

53.1.Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:

53.1.1.саналын хуудас хэвлэгдсэний дараа хуульд заасан үндэслэлээр нэрийн жагсаалтаас хасагдсан нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөөөгсөн санал;

53.1.2.тухайн сум, баг, хороонд ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөөөгсөн санал;

53.1.3.нэгээс илүүнам, эвслийн төлөөөгсөн санал.

 

53.2.Сонгогч нэр дэвшигч, эсхүл нам, эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолно.

 

53.3.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн бол тухайн саналын хуудсыг хүчингүйд тооцно.

 

53.4.Сонгогчийн санал хүчингүй болсон нь саналын хуудсыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

54 дүгээр зүйл.Сонгуулийндүн гаргах, мэдээлэх

 

54.1.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуулийн 52.5-д заасан үзүүлэлтээр нэгтгэн, тухайн аймаг, сум, дүүргийн санал хураалтын эцсийн дүнг нэгтгэн гаргана.

 

54.2.Энэ хуулийн 54.1-д заасны дагуу санал хураалтын эцсийн нэгтгэсэн дүнд дараах нам, эвсэл, нэр дэвшигчдийг оруулахгүй:

54.2.1.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр бүртгэл нь хүчингүй болсон болон нэрийн жагсаалтаас хасагдсан нам, эвсэл;

54.2.2.саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр бүртгэл нь хүчингүй болсон болон нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигч;

54.2.3.нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь энэ хуулийн 54.2.1-д заасан нам, эвсэл бол тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигч.

 

54.3.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь эрэмбэлэн дараалалд оруулансум, баг, хороо тус бүрээр жагсаалт /цаашид ““А” жагсаалт” гэх/-ыг гаргана.

 

54.4.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо“А” жагсаалтыг үндэслэн тухайн сум, баг, хороонд хамгийн олонсанал авсан, мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

 

54.5.Энэ хуулийн 54.3-т заасан “А” жагсаалт дахь хамгийн олон хувийн санал авсан нэр дэвшигчийг тухайн сум, баг, хороонд ногдох мандатын тоогоор таслахад тухайн таслагаа дахь мандатад хуваарилагдах нэр дэвшигчдийн авсан саналын тоо нь тэнцсэн тохиолдолд тэдгээр нэр дэвшигчдийг дахин санал хураалтад оруулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

 

54.6.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналын тоог үндэслэн сонгуулийн дүнг аймаг, сум, дүүргийн хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна:

54.6.1.нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын тав ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ““Б” жагсаалт” гэх/-ыг гаргах;

54.6.2.энэ хуулийн 54.6.1-д заасан таван хувийн босгыг даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг хувь тэнцүүлэн хуваан “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцох;

54.6.3.“Б” жагсаалтад орсон нам, эвслийн энэ хуулийн 54.6.2-т заасан саналын хувиудын нийлбэрийг тухайн шатны Хурлын энэ хуулийн 4.10.3, 4.11.1, 4.12.1-д заасан төлөөлөгчдийн тоонд хувааж нэг суудалд ногдох хувийг тооцох;

54.6.4.“Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн энэ хуулийн 54.6.2-т заасан саналын хувийг энэ хуулийн 54.6.3-т заасан нэг суудалд ногдох хувьд хувааж, тухайн шатны Хурлын энэ хуулийн 4.10.3, 4.11.1, 4.12.1-д заасан төлөөлөгчдийн суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах;

/Тайлбар: Их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нам, эвслийн авсан саналын хувьд ногдох суудлын тоог бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгтэй нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудалүлдвэл хамгийн их үлдэгдэл буюу бутархай хэсэгтэй нам, эвслээс нь эхлэн нэг нэгээрсуудлыг нэмж хуваарилах замаар бүх суудлыг хуваарилж дуусгахыг ойлгоно./

54.6.5.энэ хуулийн 26.4-т заасан нэр дэвшигчдийн жагсаалтын эхнээс уг нам, эвсэлд энэ хуулийн 54.6.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох. Хэрэв тухайн дараалалд байгаа нэр дэвшигч нь сум, баг, хорооноос сонгогдсон байвал түүний дараагийн хүнийг сонгогдсонд тооцох.

 

            54.7.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 54.4, 54.5, 54.6.5-д заасны дагуу тухайн шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно.

 

54.8.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ.

 

54.9.Хэсгийн санал хураалтын дүн болон нийт нэгтгэсэн санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал авсанөдрөөс хойш долоо хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

АРАВДУГААР БYЛЭГ

САНАЛ ХУРААЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ,

ДАХИН САНАЛ ХУРААХ, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ,

ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ НӨХӨН СОНГОХ

 

55 дугаар зүйл.Хэсэгт явуулсан санал хураалтыг

хүчингүйд тооцох, дахин санал хураах

 

55.1.Сум, дүүргийн сонгуулийнхороо дор дурдсан тохиолдолд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцно:

55.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан;

55.1.2.санал авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн;

55.1.3.сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн буюу сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, санал хураалтын дүнг гажуудуулахад хүргэсэн;

55.1.4.сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн нь тухайн сум, баг, хорооны сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол;

/Тайлбар:Санал хураалтын явцад гарсан тухайн зөрчлийн дүн нь сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байвал уг зөрчлийг ноцтой гэж үзнэ./

55.1.5.сум, баг, хороонд тухайн сум, баг, хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй бол уг сум, баг, хорооны 50-аас дээш хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд.

/Тайлбар:Сонгогчдын нэрийн жагсаалтад түр хасагдсан тухай тэмдэглэл хийгдсэн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн тоонд оруулан тооцохгүй./

 

55.2.Сум, дүүргийн сонгуулийнхороо хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

 

55.3.Дахин санал хураалт явуулах шийдвэрийг сум, дүүргийн сонгуулийн хороо гаргах бөгөөд уг шийдвэрт санал авах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.

 

55.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын хайрцагт саналаа өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

 

55.5.Дахин санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

 

55.6.Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирсэн хувиар хүчинтэйд тооцно.

 

55.7.Энэ хуулийн 55.2-т заасан дахин санал хураалт явуулах болон саналын хуудасны нөөц хүрэлцэхгүйгээс бусад тохиолдолд дахин санал хураалт явуулахад сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэнэ.

 

55.8.Энэ хуулийн 55 дугаар зүйлд заасныг зөрчсөн нэр дэвшигчийн шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

56 дугаар зүйл.Сум, баг, хороонд явуулсан сонгуулийг

хүчингүйдтооцох, дахин сонгууль явуулах

 

56.1.Энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал аймаг, дүүргийн сонгуулийн хороо сум, баг, хороонд явуулсан сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шийдвэр гаргана.

 

56.2.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор явуулна.

 

56.3.Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийг баримтлан зохион байгуулна.

 

57 дугаар зүйл.Төлөөлөгчийн оронгарсан суудлыг нөхөх

                           болонтөлөөлөгчийг нөхөн сонгох

 

57.1.Сум, баг, хорооноос сонгогдсон Хурлын төлөөлөгч нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.

         

57.2.Энэ хуулийн 54.6.5-д заасны дагуу сонгогдсонтөлөөлөгч нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг төлөөлөгчөөс эгүүлэн татсан бол төлөөлөгчийн орон гарсан суудалд нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтын тухайн нам, эвслийн дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг төлөөлөгчөөр нөхөн сонгогдсонд тооцох бөгөөд тухайн жагсаалтад нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явуулна.

 

57.3.Төлөөлөгч нас барсан тохиолдолд тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид уулөдрөөс хойш 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлана.

 

57.4.Төлөөлөгч нас барснаас бусад энэ хуулийн 57.1, 57.2-т заасан нөхцөл байдал үүссэний улмаас нөхөн сонгууль явуулах бол тухайн шатныХурлын Тэргүүлэгчидуг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан дор дурдсан байдлаар зохион байгуулна:

57.4.1.хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороог 20 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах;

57.4.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах;

57.4.3.энэ хуулийн 57.4.2-т заасан хугацаанаас хойш тав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх;

57.4.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуульд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 12 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх;

57.4.5.хэсгийн хороо энэ хуулийн 57.4.4-т заасны дагуу хүлээн авсан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнөөөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох.

 

57.5.Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн үед орон гарсан бол нөхөн сонгууль явуулахгүй.

 

57.6.Нөхөн сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

АРВАН НЭГДYГЭЭР БYЛЭГ

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ, МАРГААН

ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ, ЖУРАМ

 

58 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид

хүлээлгэх хариуцлага

 

58.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

 

58.2.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд[8] заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

58.3.Сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эдийн болон эдийн бус хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

58.4.Энэ хуульд заасан зөрчил гаргаж захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

59 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн

тухай гомдол, маргааныг шийдвэрлэх

харьяалал

 

59.1.Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана.

 

59.2.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгах ба сум, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч хянан шийдвэрлэнэ.

 

59.3.Энэ хуулийн 59.2-т заасны дагуу хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэрт Захиргааны хариуцлагын тухай хуульд[9] заасны дагуу давж заалдах шатны шүүх шийдвэрлэнэ. 

 

59.4.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал уг асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд[10] заасны дагуу шалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.

 

59.5.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж захиргааны шийтгэл хүлээсэн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасагдсанд тооцно.

 

59.6.Сонгуулийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар гаргасан хэсгийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар сум, дүүргийн сонгуулийн хороонд, сумын сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны талаар аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд гомдол хүлээн авсан сонгуулийн хороо хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

 

59.7.Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд[11] заасны дагуу шийдвэрлэнэ.

 

59.8.Шүүх сонгуулийн хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг хориглоно.

 

59.9.Энэ хуулийн 59.7-д заасан хугацаа хэтэрсэн бол Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

 

59.10.Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн маргааны онцлог байдлыг харгалзан түргэн, шуурхай шийдвэрлэнэ. 

 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

БУСАД АСУУДАЛ

 

60 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах

 

60.1.Сонгуульд сонгуулийн хороодын ажлыг хөнгөвчилж автоматжуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хянан нягтлах, сонгуулийн явцын мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргах, санал тоолох ажиллагаанд хүний хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг арилгах, ажиглагчид ил тод болгох зорилгоор хэсгийн хороод сонгуулийн автоматжуулсан системийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэглэнэ.

 

61 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

61.1.Энэ хуулийн 19.4.4-т заасан гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон иргэдтэй холбогдсон хэсэг, 19.6.3 дахь заалтыг тус тус 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

61.2.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                         З.ЭНХБОЛД



[1]Монгол Улсын Yндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[3]Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[4]Иргэний бүртгэлийн тухай хууль  -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 49 дугаарт нийтлэгдсэн.

[5]Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхууль -“Төрийнмэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаартнийтлэгдсэн.

[6]Төсвийн тогтвортой байдлын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

[7]Сонгуулийн автоматжуулсан системийн тухай -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

 

[8]Эрүүгийн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.

[9] Захиргааны хариуцлагын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн.

[10]Эрүүгийн байцаан шийтгэх хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[11]Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 3 дугаарт нийтлэгдсэн.


Өнөөдөр
Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare
  • Санал асуулга

    Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохиромжтой вэ?




    Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.