Сурталчилгааны материалыг сонинд нийлтлэхийг хориглоогүй

Хэвлэх
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Хэзээ дуусах билээ?

 

Сурталчилгаа санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цаг хүртэл үргэлжилнэ. Сурталчилгааны явцад нэр дэвшигчид хууль зөрчихгүйгээр мөрийн хөтөлбөрөө сонгогч түмэндээ таниулах ёстой. Нэр дэвшигчдээс гадна нам өөрөө хийх ёстой. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн шинэлэг зүйлийг агуулснаараа онцлог. Өмнө нь манай улс 2012 он хүртэл 1993 онд батлагдсан хуулиар сонгуулиа явуулж байлаа. 1993 оны сонгуулийн хуулийн дагуу 9 удаагийн сонгууль болсон. Харин энэ удаагийнх нь хариуцлагыг чангатгасан хууль юм. Тухайлбал, өмнө нь сонгуулийн хороодод намын төлөөлөл ордог байсан бол энэ удаа төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нар орж байна. Хоёрдугаарт, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авдаггүй байсан бол энэ удаад авна. Гадаадын 39 улсад салбар комисс байгуулсан. Одоо сонгогчдоо бүртгэж байна. Ирэх 7 хоногт саналын хуудасны загварыг батлах, саналын хуудсыг хэвлүүлэх ажил руугаа орно.

 

Сонгуулийг гадаадын 1000 гаруй ажиглагч ажиглахаар болсон гэсэн үү?

 

Одоогийн байдлаар 26 улсын 29 ажиглагч ирээд байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар 300 ажиглагч богино хугацааны ажиглагч болох хүсэлтээ өгсөн. Азийн сонгуулийн байгууллагуудын холбооноос ч гэсэн ажиглахаархүсэлтээ ирүүлээд байна. Ер нь гадаад, дотоодын нийлсэн 8000 гаруй ажиглагч оролцоно. Дотоодын ажиглагч гэвэл 7000, гадаадынх гэвэл 1000 орчим юм. Мөн гадаадын нэртэй хэвлэлийн байгууллагууд ирэхээр мэдэгдсэн.

 

Сурталчилгааг сонин, цахим хуудаст гаргаж болох уу? Энэ талаар хуульд тусгаагүй байгаа?

 

Сурталчилгаа хуульд заасан зөвшөөрсөн арга хэлбэрээр явагдах ёстой. Телевиз, радиогоор сурталчилгааг хэрхэн явуулахыг хуульчилж заасан. Харин сонин хэвлэлээр яаж явуулах вэ гэдэг талаар тусгагдаагүй. Гэхдээ намууд өөрсдөө сонин хэвлэлд сурталчилгааны материалаа тараах нь нээлттэй.

 

Бие даан үйл ажиллагаа явуулж байгаа сонин хэвлэлүүд яах вэ?

 

Сонин хэвлэлүүд өөрсдөө мэдээллээ гаргаж болно. Нэр дэвшигчид сонинд төлбөртэй сурталчилгаа тавиулж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй.

 

Тэгэхээр хориглоогүй учраас нээлттэй гэж үзэж болох уу?

 

Болно.

“Зууны мэдээ” сонин. 2013.05.23, № 132. Д.Гэрэл

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.