Сонгуулийн хуулийг хүлээлгүй бэлтгэлээ хангахаар болсон

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжаваас дараахь асуултад хариу авлаа.

 

Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байна уу? Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар ямар ажил амжуулав?

 

Бэлтгэлийг хуулийн хугацаанд хангаж дуусгана. СЕХ-ны хувьд сонгуулийн бэлтгэлийг хэдийд хангах ёстой, тэр хугацаанд нь хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна.

 

Өнгөрсөн хавар танай Хорооноос мэдээлэл хийхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар батлахаас асуудал шалтгаална. УИХ-аас шийдэл хүлээж байна гэж мэдэгдэж байсан шүү дээ?

 

Хуулийн шийдлийг хүлээж ажлаа хойшлуулж байсан нь үнэн. Долдугаар сар буюу хаврын чуулганы төгсгөл хүртэл харсан. Одоо бол бидний шийдвэр өөрчлөгдсөн. Сонгуулийн тогтолцоо ямар байдлаар батлагдах, түүнтэй холбоотойгноор саналын хуудас ямар хэлбэртэй болохоос үл хамаарч ажиллаж болох технологийг сонгох шийдвэр гаргасан.

 

Сонгуулийн автомат технологийг хаанаас оруулж ирэх вэ? Хичнээн компаниас сонгон шалгаруулалт хийж байгаа вэ?

 

Тэр талаар одоо хэлэх боломжгүй. Яагаад гэвэл сонгон шалгаруулалтын ажил явж байна. Туршилтууд хийгдээд дууссан. Одоо шинэ технологи сонгох ажлын хэсэг дүгнэлт гаргах ёстой. Түүний дараа Хорооны хуралдаанаар хэлэлцэж байж технологио сонгоно. Тендер дүгнэхээс өмнө зарлаж болдоггүй биз дээ?

           

Байнгын хорооны ажлын хэсгийн хурал дээр гишүүд сонгуулийн шинэ технологийг ашиглах мэргэжилтнүүдийн асуудлыг хөндсөн байсан. Энэ талаар бэлтгэл ажил хийсэн үү?

           

Мэдээллийн технологийн талаар зохих шатны мэдлэгтэй хүмүүсийг сонгуулиар дайчилна. Төрийн байгууллагынхан, сургууль, оюутнууд гээд. Тэднийг дайчилж, сургаж байж авна. Сурсан гэсэн эрхийн үнэмлэх олгож байж сонгуулийн техниктэй харьцах эрхийг нь өгнө. Тэр бол мэдээж нүсэр ажил болно.

 

Зарим суурин газар эрчим хүчинд холбогдоогүй байгаа. Эдгээр газарт саналыг автоматаар авах боломж бий юу?

 

Эрчим хүчний асуудлыг шийдэх боломж бүрэн бий. Санал болгож байгаа технологид ч тийм шаардлага бий. Аккумулятор, цахилгаан үүсгүүрүүд гээд эрчим хүчний асуудлыг шийдэх бололцоо байгаа.

 

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 2012 онд УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулахаар байгаа. Сонгуулийн Ерөнхий Хороо зэрэг явуулж чадах уу?

 

Хоёр тусдаа хуулиар явуулдаг шүү дээ. СЕХ-ны үүргийг хуулиас үзээрэй. Сонгуулийн Ерөнхий Хороо бол УИХ-ын сонгуулийг л зохион байгуулах үүрэгтэй. Орон нутгийн сонгуулийг Орон нутгийн сонгуулийн хороо зохион байгуулдаг. Хоёр ялгаатай субъект учраас Сонгуулийн Ерөнхий Хороо зөвхөн УИХ-ын сонгуулиа л зохион байгуулна.


            Үндэсний шуудан. 2011.09.27, № 223





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.