СЕХ-ны шинэ удирдлагууд намаасаа татгалзлаа

Хэвлэх

Тэд төрийн албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм. Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар ажлаа аваад удаагүй байгаа билээ. Тэд өчигдөр Төрийн ордны Соёмбо танхимд  төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон юм. СЕХ-ны шинэ удирдлагуудтай ажлаа юунаас эхлэх гэж буй талаар сэтгэгдлийг сонслоо.

 

СЕХ-ны өмнөх удирдлагууд таарамж муутай ажиллаж байгаа нь анзаарагддаг байсан. Та хоёрын хувьд хэл ойлголцох бол?

 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг 2006 онд УИХ баталсан. Энэ хуульд Сонгуулийн төв байгууллага нь аливаа нэг улс төрийн нам, эвслээс хараат бус байна гэдгийг заасан байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Н.Лувсанжав дарга бид хоёрын хувьд өмнө нь хамт ажиллаж байсан. Н.Лувсанжав дарга УИХ-ын Тамгын газрын даргаар, би УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Тиймээс хэл амаа авалцаад, цаашид хуулийн хүрээнд ажиллах боломжтой гэж бодож байна.

 

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн дүнг УИХ-д хэзээ өргөн барих вэ?

 

Энэ талаар СЕХ-ны 19 дүгээр тогтоолд заачихсан байгаа. Сонгогдсон нэг нэр дэвшигчийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж дууссаны дараа нэрийг нь УИХ-д өргөн барих боломжтой гэсэн хуулийн заалт байдаг юм билээ. Тэгэхээр хуулийн байгууллагын шийдвэр яаж гарахаас хамаарч нэрийг нь УИХ-д өргөн барина.

 

Тэгэхээр шүүхийн шийдвэрийг харна гэсэн үг үү?

 

Тийм, СЕХ-ны 19 дүгээр тогтоолд тэгж заасан байдаг. Тэгэхдээ бид 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгоогүй учраас тэр заалт хэвээрээ байгаа гэсэн үг.

 

Хэрэв шүүхийн шийдвэр эсрэг гарвал С.Эрдэнийн нэрийг өргөн барихгүй юу?

 

Тэрийг Хорооны хурлаар дахин авч хэлэлцэнэ. Одоо бол 19 дүгээр тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа тул тэр заалтыг барихаас өөр арга байхгүй.

 

                                               “Монголын мэдээ” сонин. 2009.1.23, №15. Ц.Болор

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.