“Сонгуулийн үйл ажиллагааг цахимжуулах нь, Хүмүүнлэгийн хэмжүүр” олон улсын бага хуралд СЕХ оролцлоо

Хэвлэх2019.09.13
ОХУ-ын Сонгуулийн төв комисс (ЦИК) энэ сарын 6-ны өдөр Москва хотын Захиргаатай хамтран “Сонгуулийн үйл ажиллагааг цахимжуулах нь, Хүмүүнлэгийн хэмжүүр” олон улсын бага хурлыг Москва хотноо зохион байгууллаа.

Олон улсын бага хуралд нийт 32 орны сонгуулийн удирдлагын байгууллагын төлөөлөгчид болон Нэгдсэн үндэстний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, бусад олон улсын байгууллагын сонгуулийн мэргэжилтнүүд, ТУХН-ын гишүүн орнуудын Парламентын ассамблей мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн албаны төлөөлөгчид оролцсон юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин олон улсын бага хурлын нээлтэд зориулсан  илгээлтдээ “Өнөөгийн цахим эринд сонгуулийн үйл ажиллагааг цахимжуулах ажил орхигдож болохгүй, гэхдээ алдаа гаргаж болохгүй” гэдгийг онцлон тэмдэглээд 9 дүгээр сарын 8-ны өдрийн Сонгуулийн нэгдсэн өдрийн их ажлын өмнө олон орны сонгуулийн байгууллага, олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд шинжээчдийг оролцуулсан энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэсэн.

Бага хурлын нээлтэд  Москва хотын дарга Сергей Собянин оролцож, Москва хотын Думын сонгуулийн үйл ажиллагаанд сонгогчийн саналыг интернетээр авах туршилтын ажиллагаа явагдах гэж байгаа талаар болон Москва хотын өдөр тутмын амьдралд техник технологийн дэвшлийг ашиглан хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” төслийн тухай оролцогчдод мэдээлэл өгөв.

Хурлын үеэр оролцогчид сонгуулийн үйл ажиллагаанд цахим технологийг өөрсдийн улсад хэрхэн ашиглаж буй туршлагаасаа солилцсон бөгөөд ОХУ-ын мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх компаниуд сонгуулийн үйл ажиллагааг технологи ашиглан зохион байгуулах талаарх өөрсдийн шийдлээсээ танилцууллаа.








Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.