Олон улсын байгууллагын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хороонд ажиллав

Хэвлэх2019.09.11
Өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хороонд ажиллалаа. Монгол Улс 2013 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь оролцогч орноор элссэн цагаас хойш тус байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь манай улсын УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, олон улсын стандартад нийцэж буй эсэхэд өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгч ирсэн. Монгол Улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу Ардчилсан институт, хүний эрхийн албаны мэргэжилтнүүд сонгуулийн тухай хуулийн төслүүдэд санал зөвлөмжөө боловсруулж өгөхөөр ажиллаж байна.






Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.