Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Хэвлэх2018.12.19

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан болж 2018 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.


Сонгуулийн Ерөнхий Хороо энэ онд сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр онцгойлон анхаарч ажилласан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн саналаа олон нийтээр хэлэлцүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтээс санал авч, гарсан саналуудыг төслийн саналд тусгах зэрэг ажлуудыг хийж ирлээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийг сонгууль болгоны дараа өөрчилдөг биш, тогтвортой байлгах тал дээр бусад орны туршлагыг судлан өөрсдийн санал дүгнэлт, судалгаа тайланг холбогдох этгээдэд хүргүүлж ажиллах нь зүйтэйг Хорооны гишүүд онцгойлон тэмдэглэсэн юм.  


Энэ онд орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагаа 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд зарим, аймаг, сумдад явагдсан. Нийт 13 аймгийн 36 сум, 1 дүүргийн 79 хэсэгт аймгийн ИТХ-ын  мандат, сумын ИТХ-ын 54 мандат, дүүргийн ИТХ-ын 1 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 105 нэр дэвшигч өрсөлдөв.


УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах тухай УИХ-ын шийдвэр хүчингүй болсонтой холбоотойгоор тус тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох, сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай шийдвэр гаргуулах саналаа Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд дахин шинээр гаргаж хүргүүлсэн билээ. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.