Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн дүн гарлаа

Хэвлэх2018.10.15

2018 оны 10 дугаар сарын 07-нд 2 аймгийн 6 сум, нийслэлийн 1 дүүрэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 4, дүүргийн ИТХ-ын 1 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 15 нэр дэвшигч оролцов.


Дорноговь аймгийн 2 сумын 11 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 2 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны 10 дугаар сарын 12-ны өдөр явагдаж дууслаа.


Нөхөн сонгуульд:

1.    Аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө  МАН-2 нэр дэвшигч, АН-2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-1, АН-1 нэр дэвшигч олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр,

2.    Сумын ИТХ-ын 3 мандатын төлөө МАН-3, АН-2 нийт 5 хүн нэр дэвшсэнээс  МАН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр,

3.    Дүүргийн ИТХ-ын 1 мандатын төлөө МАН-1, АН-1 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигч олонхийн санал авч дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдсон байна.


Дахин сонгуульд:

4.    Сумын ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-2, АН-2 нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс

    МАН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон болно. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.