Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Хэвлэх2018.10.18



Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос залуу сонгогчдод зориулж,  сонгууль, түүний үйл ажиллагаа,  сонгох эрхийн талаар ерөнхий ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэйгээр сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулах, хөндлөнгийн нөлөөллөөс ангид сонголт хийх чадвартай болгох “Залуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь” сургалтын хөтөлбөр хэрэгжүүллээ.

 

Энэхүү хөтөлбөрийг  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-16-ны өдрүүдэд 5 удаагийн сургалтаар нийт 387 оюутан залуусыг хамруулан сургалаа.

 

Түүнээс гадна анх саналаа өгөх иргэдэд зориулан “Ирээдүйн сонгогч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын зарим сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан сургахаар ажиллаж байна. 

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.