ОРОН НУТГИЙН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

Хэвлэх2018.10.08

2018 оны 10 дугаар сарын 07-ны Ням гарагт зарим газарт Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.

 

Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2 мандат, мөн аймгуудын 3 сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын 4 мандатын төлөө нөхөн сонгууль, Дорногоьв аймгийн 2 сумын ИТХ-ын 2 мандатын төлөө дахин сонгууль явагдаж, 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 хэсэг, Замын-Үүд сумын 9 хэсгийн сонгогчдын ирц хуулинд заасан хэмжээнд хүрээгүйн улмаас буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул саналаа өгөөгүй сонгогчдын саналыг авах нэмэлт санал хураалт явагдана. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт  явуулах тухай шийдвэрийг  тухайн сумдын сонгуулийн хороо гаргаж хугацааг товлох юм.

 

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 1 мандатын төлөө АН-аас нэр дэвшигчолонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

 

Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах сумын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нар олонхийн санал авч сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

 

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.