ОХУ-д нөхөн сонгууль болов

Хэвлэх2018.09.19

 

Төрийн думын гишүүний нөхөн сонгууль зургаан бүс нутгийн нэг мандаттай 7-н тойрогт явагдаж Нэгдсэн Орос намын нэр дэвшигчид 5-н тойрогт нь ялалт байгуулжээ. 

 

Мөн сонгуулиар ОХУ-ын 22 бүс нутгийн засаг захиргааны тэргүүнийг сонгосон байна. Үүнд: Алтайский, Амурскская, Владимирская, Воронежская, Ивановская, Кемеровская, Красноярский, Магаданская, Московская, Нижегородская, Омская, Орловская, Приморский, Псковская, Самарская, Тюменская, Хабаровский, Чукотский, Хакасия,Саха (Якутия), Москва хот. Сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг нь 50-аас дээш хувийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалтыг 14 хоногийн дотор явуулдаг байна.

 

Харин Москва хотын захирагчийн сонгуулиар илт давуу саналын тоогоор одоогийн захирагч Сергей Собянин дахин сонгогдов. Мөн тэрээр Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн хорооны гишүүн юм.

 

ОХУ-ын нутаг  дэвсгэрийн 16 нэгжийн хууль тогтоох байгууллагын депутатуудын шууд сонгууль мөн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын янз бүрийн түвшний сонгууль явагдсан байна.

 

Одоогийн байдлаар 4-н газарт 2 долоо хоногийн дараа дахин санал хураалт зохион байгуулахаар болоод байна. Тэдгээр газруудад санал хураалтыг 9-р сарын 23-ны өдөр зэрэг явуулахаар ажиллаж байна.





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.