Бүрэн эрх

Хэвлэх

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:


  • ард нийтийн санал асуулга болон сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах;

  • ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

  • сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;

  • ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

  • ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн зардлын төсвийг батлагдсан хэмжээний дотор хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

  • ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах;

  • ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжид заасан дүрэм, журам, заавар, баримт бичгийн загвар маягт батлах;

  • сонгуулийн төв архивыг зохион байгуулах, үүнтэй холбогдуулан архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран сонгуулийн баримт бичгийг архивт шилжүүлэх, хадгалах журам баталж мөрдүүлэх;

  • ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхэд оруулах;

  • сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал тавих;

  • ард нийтийн санал асуулга болон сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал, Засгийн газарт санал оруулах;

  • Хорооны дүрмийг хэлэлцэн батлах;

  • Хорооны төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

  • өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад туслах үүрэг бүхий төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай баримт, мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож, хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх;

  • хуульд заасан бусад бүрэн эрх.




Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.