Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн дүн гарлаа

Хэвлэх2018.07.05
2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.

Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий  аймгийн 30 сумын  44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна.


8 аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдав.


Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө  МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас  нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.


Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын "ТӨВ НУТАГ" эвслээс - 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч - 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.


Дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө МАН-аас 18, АН-аас 10, МАХН-аас 1, бие даан нэрээ дэвшүүлэгч-1 нийт 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн 16 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, МАХН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна 




Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.