Аймаг, сумын итх-ын нөхөн, дахин сонгуулийн Санал хураалт 6-р сарын 24-ний өдөр болно

Хэвлэх2018.06.04

Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн 6-р сарын сүүлийн Ням гараг, 10-р сарын эхний Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан. Энэ дагуу зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль 2018 оны 6-р сарын 24-ний Ням гарагт явагдах гэж байна.


Нөхөн сонгуулиуд нь Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу өмнө сонгогдсон төлөөлөгч нь төрийн албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны улмаас орон гарсан тул, дахин сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэний улмаас буюу шүүхийн шийдвэр гарсны улмаас явагдаж байгаа юм.


Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байна.


Нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар 11 аймгийн сонгуулийн хороо, 29 сумын сонгуулийн хороо, 43 хэсэгт санал авах байр байгуулагдан сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.


Нөхөн сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.


Нөхөн болон дахин сонгууль нь 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт явагдах бөгөөд нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдлээ.


  • Сумын ИТХ-ын нөхөн сонгууль – 11 аймгийн 24 сумын 29 тойрогт нийт 57 нэр дэвшигч. Үүнээс:
53 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, Төв аймагт АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл, 4 бие даан нэр дэвшигч.

  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль – 2 аймгийн  2 тойрогт 4 нэр дэвшигч.
МАН, АН-аас

  • Сумын ИТХ-ын дахин сонгууль – 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч. Үүнээс:
21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.21 нэр дэвшигч нь МАН, АН, МАХН-аас, 1 бие даан нэр дэвшигч.

 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 6-р сарын 02-ны өдөр нэгэн зэрэг олгож, сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 06-ны өдрөөс 22-ны өдрийг дуустал нийт 17 хоног үргэлжилнэ.


Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байна.  


2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН 24-НД ЯВАГДАХ

АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН

СОНГУУЛИЙН СУДАЛГАА

Аймгийн нэр

Сумын нэр

Багийн нэр

Хэсгийн тоо

Нөхөн сонгууль

1

Баян-Өлгий

1

Дэлүүн

5-р баг

1

2

Сагсай

3-р баг

1

3

Аймгийн ИТХ

Алтанцөгц сумын бүх баг

4

2

Булган

4

Тэшиг

1-р баг, Хужирт

1

4

Дундговь

5

Өлзийт

2-р баг, Буянт

1

6

Сайхан-Овоо

1р баг, Онги

1

5

Завхан

7

Тэлмэн

Өвгөдий баг

1

8

Цагаанхайрхан

Агьт баг

1

6

Өмнөговь

9

Гурвантэс

Тост

1

7

Сэлэнгэ

10

Сайхан

1-р баг, Хөтөл

1

2-р баг, Гавшгай

2

8

Төв

11

Алтанбулаг

1-р баг, Сумт

1

12

Баянчандмань

Чандмань баг

1

Замт баг

1

13

Баянхангай

1-р баг, Найрамдал

1

2-р баг, Хөшөөт

1

14

Өндөрширээт

Сант баг

1

15

Эрдэнэ

 5-р баг, Тамган

1

16

Эрдэнэсант

2-р баг, Баргилт

1

5-р баг, Улаанхудаг

1

9

Увс

17

Ховд

3-р баг, Ачит

1

10

Ховд

18

Дарви

Булаг баг

1

19

Манхан

Төгрөг гол баг

1

20

Мянгад

Баянхошуу баг

1

21

Чандмань

Жаргалант  баг

1

Сүлжээ баг

1

22

Эрдэнэбүрэн

Баянгол баг

1

11

Хөвсгөл

23

Аймгийн ИТХ –

17-р тойрог  

Цагаан-Уул сумын бүх баг

5

24

Ренчинлхүмбэ

5-р баг, Ёлт

1

25

Жаргалант

2-р баг, Цэцүүх

1

12

Хэнтий

26

Дадал

1-р баг, Онон

1

 

 

 

 

 

39

Дахин сонгууль

1

Дундговь

1

Сайнцагаан

9-р тойрог Мандал баг

1

2

Баянжаргалан

2-р тойрог - Энгэр ус /4 мандат/

1

3-р тойрог - Арагтай /6 мандат/

1

2

Ховд

3

Үенч

Цагаан түнгэ

1

4

 

АЖЛЫН АЛБА



Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.