Монгол, Германы СЕХ-ны удирдлагууд Берлин хотноо уулзав

Хэвлэх2018.03.26

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Сонгуулийн хорооны дарга др. Георг Тийл нар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо уулзав. 

Уулзалтад  ХБНГУ-ын Сонгуулийн хорооны газрын дарга хат. К.Шорн, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар байлцав. Уулзалтын үеэр хоёр тал улсын болон орон нутгийн сонгуулийн үеэр харилцан ажилтнуудаа солилцох, Монгол Улсын СЕХ-ны мэргэжилтнүүдийг ХБНГУ-д сургах асуудлаар ярилцаж тохиролцов. Дашрамд дурьдахад хоёр байгууллага 2014 онд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байгаа болно.




Эх сурвалж: Монгол улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа элчин сайдын яам


Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.