ОХУ-ын СТК-ын дарга, хатагтай Э.А.Памфиловатай уулзав

Хэвлэх2018.03.19





Оросын Холбооны Улсын Сонгуулийн Төв Комиссын дарга, хатагтай Элла Александровна Памфилова Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотноо Сонгуулийн Төв Комиссын байранд хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр хоёр орны сонгуулийн төв байгууллагын удирдлагууд  олон жилийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаад, өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг талууд өндрөөр үнэлэхийн сацуу цаашид түүнийг идэвхтэй хөгжүүлэх нь хоёр орны эрх ашигт бүрэн нийцнэ гэдэг дээр санал нэгдлээ.  


Мөн Монгол Улс, ОХУ-ын Сонгуулийн төв байгууллагуудын хооронд  2009 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн үзэл санаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийллээ.


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга Э.А.Памфиловад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулах ажилд нь амжилт хүсэхийн сацуу,  сонгуулийн  нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгуулийн хууль тогтоомж, автоматжуулсан системийн техникийн шинэчлэлийг өндөр үнэлж, сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, оросын сонгуулийн сайн туршлагаас судлах, суралцах бололцоо олгосонд талархлаа илэрхийлсэн юм.


Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн Төв комиссын даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна. Хатагтай Э.А.Памфилова урилгыг талархан хүлээн авав.

 

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.