Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2018

Хэвлэх2018.03.12

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБА

ЗАВСРЫН ТАЙЛАНГААС

 

3 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР

 

 

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

 

Товч хураангуй                                                                                          

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3 дугаар сарын 18-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 36 нэр дэвшигч материалаа Сонгуулийн төв комисст хүргүүлсэнээс 10 нь эмэгтэй нэр дэвшигч байв. Эдгээрээс СТК бүртгэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр найман нэр дэвшигчийг бүртгэсэний 7 нэр дэвшигч нь улс төрийн намаас, 1 нь бие даан нэр дэвшигч, нэг нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдохоор нэр дэвшиж байна.

 

Сүүлд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Сонгуулийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт орсоны хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сард хийгдсэн өөрчлөлтөд ЕАБХАБ-ын АИХЭА-наас гаргасан зөвлөмжөөс тусгагдсан. Гэвч эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг баталгаажуулж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр хангахтай холбоотой зарим зөвлөмж тусгагдаагүй үлдсэн байна.

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ерөнхийдөө сул явагдаж байсан хэдий ч 02-р сарын 23-ны Цэргийн баяраас хойш идэвхжсэн.                   

ОХУ нь дөрвөн шатлал бүхий сонгуулийн удирдлагын байгууллагатай, СТК-ийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

Сонгуульд саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын тоо 2018 оны 1-р сарын 1-ний байдлаар 108 сая 968.869 байгаагийн 1,875,408 нь гадаад улсад, 13, 951 нь Байконур хот дахь сонгогчид юм. Сонгуулийн тухай хуульд оруулсан сүүлийн өөрчлөлтийн дагуу зарим сонгогчид байнга оршин суугаа хаягнаасаа өөр газарт саналаа өгөх тухай хүсэлтээ харъяа сонгуулийн хороондоо хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогч давхардан бүртгэгдсэн эсэх зэрэг асуудлыг Сонгуулийн төв комисс шалгаж байна.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой зардлыг санхүүжүүлэх дансаа нээн, санхүүгийн тайлангаа Сонгуулийн төв комисст өгч сонгуулийн дүнг зарласнаас хойш нэг сарын дотор дахин зардлын тайлангаа өгөх юм.

Сонгуулийн төв комисс нь хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг сонгуулийн сурталчилгаа явуулах журмын  дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

Сонгуулийн маргааныг сонгуулийн хороод, шүүхийн байгуулагууд шийдвэрлэнэ. Дээд шүүх 02 дугаар сарын 26-ны байдлаар СТК-ийн шийдвэртэй холбоотой 60 өргөдөл, гомдол хүлээн авсанаас 47 нь хэрэгсэхгүй болсон байна. Сонгуулийн тухай хууль, СТК-ийн шийдвэртэй холбоотой 2 хэргийг шүүхийн байгууллага, Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн төв комиссын урилгаар ЕАБХАБ-ын АИХЭА нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Сонгууль ажиглах хороог 2-р сарын 5-ны өдөр байгуулсан ба Хороог Элчин сайд Ян Петерсон тэргүүлэн ажиллана. Тус Сонгууль ажиглах хороо нь үндсэн багийн 13 гишүүнийг Москва хотод, урт хугацааны 60 ажиглагчийг Орос улс даяар 31 газарт томилон ажиллуулж байна. Сонгуулийн өдөр санал хураалтын үйл ажиллагааг ажиглах богино хугацааны 420 ажиглагчийг сонгон ажиллуулах тухай хүсэлтээ гишүүн орнуудад хүргүүлээд байгаа билээ.

 

Улс төрийн орчин

ОХУ нь Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс бөгөөд 1993 оны Үндсэн хуульд заасны дагуу ОХУ нь бүгд найрамдах засаглалтай ба тус улсын тэргүүн Ерөнхийлөгч нь өргөн эрх мэдэлтэй[1] байдаг байна.

Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 2000, 2004 онуудад ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. 2008 онд Ерөнхий сайдаар, 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ба энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин улиран нэр дэвшиж байна.

ОХУ-ын хууль тогтоох байгууллага хоёр танхимаас бүрдэх ба дээд танхим нь Холбооны зөвлөл, доод танхим нь Төрийн Дум байна. Төрийн Дум нь 2016 оны 6 дугаар сард явагдсан Парламентийн сонгуулиар сонгогдсон  улс төрийн 6 намын[2] төлөөллөөс бүрдэж байна. Бүртгэлтэй улс төрийн намын тоо ОХУ-д 2012 оноос 10 дахин өсч 67 болжээ.

Сонгуулийн өдөр 35 нас хүрсэн, сүүлийн 10 жилд эх орондоо амьдарсан ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй.

Ерөнхийлөгч нь нэг мандат бүхий тойргоос 6 жилийн хугацаатай, шууд сонгогдоно. Аль ч нэр дэвшигч олонхийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчдийн хооронд дахин санал хураалт явагдана. 2008 оны 12 дугаар сард Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил болсон.

 

 

 

 


[1] Орон нутгийн захирагч, засаг захиргаа, хурлыг чөлөөлөх тухай шийдвэр гаргах, Засгийн газрын бодлого тодорхойлох, уулзалтуудад оролцох, Үндсэн хуулийн шүүх болон Дээд шүүхийн шүүгчид, Төв банкны захирал, Ерөнхий прокурор, Үндэсний радио, телевизийн захирлыг санал болгодог. Төрийн 72 байгууллагын 19 нь Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг ба эдгээрийн ихэнх нь төрийн яамд байдаг.

[2] Төрийн Думд суудал бүхий улс төрийн намууд: Нэгдсэн Орос (Единая Россия – 343 суудалтай), ОХУ-ын Коммунист нам (Коммунистическая Партия Рос.Фед-42 суудал), Оросын Либерал Ардчилсан нам (Либерал Демократическая Партия России – 39 суудал), Шударга Орос (Справедливая Россия-23 суудал), Иргэний платформ (1), Эх орон (1).





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.