СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ

Хэвлэх2018.01.17
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2018 оны анхны хуралдаанаараа 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн 2018 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 

Сонгуулийн Ерөнхий Хороо өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн саналаа Улсын Их Хуралд хүргүүлсэн. Эдгээр хуулийн төсөл боловсруулах ажилд анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэж хуралдаанаас үзэв. 

2018 оны 6 дугаар сарын сүүлийн Ням гараг, 10 дугаар сарын эхний Ням гарагт нөхөн сонгуулиуд зохион байгуулагдана. Энэ хүрээнд орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарийг боловсруулсан бөгөөд  аймаг, нийслэлийн ИТХ-аас нөхөн сонгуулийн талаарх судалгааг шинэчлэн гаргуулахаар боллоо гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.


Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.