Сонгууль зохион байгуулж буй танай арга туршлага маш чухал гэв

Хэвлэх2017.06.22

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын гишүүн Кайрат М.Осмоналиев, Акылбек Ж.Эшимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.



Уулзалтын үеэр хоёр тал сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, сонгууль зохион байгуулж буй эрх орчин зэрэг асуудлаар харилцан мэдээлэл хийлээ. Киргиз Улсын  Сонгууль болон ард нийтийн санал асуулгын төв комиссын бүтэц, бүрэлдэхүүн нь өнгөрсөн онд шинэчлэгдэн өөрчлөгджээ.


  Мөн онд парламентын болон орон нутгийн сонгууль болж, бүх нийтийн санал асуулга явагдсан байна. Тэдгээрт сонгуулийн автоматжуулсан системийг ашигласан нь ажиглагчдаас өндөр үнэлгээ авсан гэж  Киргизийн сонгуулийн байгууллагын төлөөлөгчид тэмдэглэв. 


Киргиз Улс БНСУ-ын санал тоолох автомат төхөөрөмж хэрэглэхийн сацуу гараар хяналтын тооллого хийдэг ажээ. Сонгуулийн хууль эрх зүйн орчны хувьд түүнийг үргэлж боловсронгуй болгох ажил явагдаж байгаа бөгөөд тус улс өмнө нь  сонгуулийн нэгдсэннэг хуультай байсан бол одоо сонгуулийн хуулийг төрлөөр тус тусад нь болгож боловсронгуй болгосон гэнэ.Тэдгээрт  сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлыг нарийн зохицуулсанаас гадна  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид барьцаа төлдөг, эх хэлний мэдлэгийн түвшинг харгалздаг зэрэг шалгуурыг тогтоож өгсөн байна.




Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Киргиз Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно.Тиймээс  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж буй арга туршлага бидэнд маш чухал гэдгийг  Киргиз Улсын Сонгуулийн байгууллагын төлөөлөгчид онцоллоо.


Киргиз Улс сонгуульдаа хэрэглэж буй сонгуулийн автоматжуулсан систем нь манайхтай адил бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн өмнө энэ талын монголын туршлагыг  удаа дараа ирж судалж байсан.






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.