Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсов

Хэвлэх2017.06.19
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь хянаж үзээд зарим асуудлыг тодорхой болгосны дараа зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

  Хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр   мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ.



Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим  гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоожшийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж  хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцлон ярив.

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.