СОНГУУЛИЙН ХАНДИВ

Хэвлэх
/Сонгуулийн тухай хуулийн 49-52дугаар зүйл/

 

Сонгуульд нэр дэвшигчмөрийн хөтөлбөрөөтайлбарлан таниулах, сурталчлах, уулзалт, хурал цуглаан зохион байгуулах, сонгуулийн штабын бүрэлдэхүүний өдөр тутмын үйл ажиллагааны зардал зэрэг шууд ба шууд бус зардлыг санхүүжүүлэх зорилгоор иргэн ба хуулийн этгээдээс хандив авч болно.

 

Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байх бөгөөд иргэн 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив өгөхийг хуулиар зөвшөөрдөг. Мөнгөн ус андивт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх үнэ төлбөргүй үйлчилгээ хамаарна.

 

Хандивыг хэн өгч болох вэ?

 

18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн болон хуулийн этгээдийн дүрэмд нь өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.

Дараах этгээдээс хандив авахыг ХОРИГЛОНО:

-       гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;

-       олон улсын байгууллага;

-       төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

-       гадаад улсын иргэн;

-       харьяалалгүй хүн;

-       арван найман нас хүрээгүй хүн;

-       төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

-       шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд;

-       Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага;

-       байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.

 

Хандивлагчдын анхаарах зүйлс:

 

-       Жилд  зөвхөн нэг удаа нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид хандив өгч болно;

-       Иргэн, хуулийн этгээд нь хүлээн авагчийн дансанд мөнгө шилжүүлэхдээ банкны гүйлгээний баримтад РЕГИСТРИЙН ДУГААРАА заавал бичнэ;

-       Иргэн БЭЛЭН МӨНГӨӨР хандив өгч буй тохиолдолд өөрийн овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээдэд заавал тэмдэглүүлнэ;

-       Хуулийн этгээд мөнгөн хандив өгсөн бол уг хандивыг санхүү, татварын тайландаа тусгана;

-       Хуулийн этгээд бэлэн мөнгөөр хандив өгөхийг хориглоно;

-       Мөнгөн бус хандивыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчид өгнө;

-       Мөнгөн бус хандив өгч байгаа хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр ХАНДИВЫН ГЭРЭЭ байгуулна;

-       Мөнгөн бус хандивын гэрээнийүнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй.

 

Хандив хүлээн авагчийн анхаарах зүйл:

 

-      Хандивлагчийн регистрийн дугаар бичигдээгүй бол хандивыг хандив хүлээн авагч нь буцаан шилжүүлнэ.

-     Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна.

-   Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд хандивлагчийн дансанд буцаан шилжүүлнэ.

-    Хандив өгсөн этгээдийн эрх зүйн байдал нь тодорхойгүй бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.

-   Хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, хүлээн авсан хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.

 

Хандивыг улсын орлого болгох тохиолдол:


-       хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн үнийн дүнтэй хандив

-       хандив өгөхийг хориглосон этгээдээс хүлээн авсан хандив

-       хандивлагчийн эрх зүйн байдал нь тодорхой бус хандив

-       гэрээ байгуулаагүй авсан хандив

-       Буцах хаяг нь тодорхойгүй хандив

 

Хариуцлага:

 

Хандивыг хууль бусаар хүлээн авсан, өгсөн тохиолдолд гэм буруутай этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар хуульчилсан.

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.