Энд дарна уу


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ

ХэвлэхDOC Татаж авах

НЭР ДЭВШҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Дараах этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй:

1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа.

                                                                             /Сонгуулийн тухай хуулийн 139.1.1/

2.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран.

                                                                            /Сонгуулийн тухай хуулийн 139.1.1/

2017.5.2-ноос 2017.5.6-ныг дуустал

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Дөчин таван нас хүрсэн байх, /Сонгуулийн тухай хуулийн 11.7/

2. Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан буюу анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байх, /Сонгуулийн тухай хуулийн 11.7, 139.5/

3. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх, /Сонгуулийн тухай хуулийн 139.3.1/

4. Хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх, /Сонгуулийн тухай хуулийн 139.3.2/

5. Нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, /Сонгуулийн тухай хуулийн 139.3.3/

6. Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх. /Сонгуулийн тухай хуулийн 139.3.4/ /дэлгэрэнгүй мэдээлэл авах/

7. Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа “Монгол Улсын уугуул иргэн” байх, /Сонгуулийн тухай хуулийн 139.4/

8. Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх, /Сонгуулийн тухай хуулийн 139.6/

НАМ ДАНГААР НЭР ДЭВШҮҮЛЭХ

/Сонгуулийн тухай хуулийн 140 дүгээр зүйл/

1. тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх,

2. эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох,

3. нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт дараах зүйлийг нэг бүрчлэн тусгах,

    а.намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, гишүүдийн тоо;

   б.хуралдаанд оролцсон гишүүдийн ирц;

   в.нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь.

4. Нам нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.

НАМУУД ХАМТАРЧ НЭР ДЭВШҮҮЛЭХ

/Сонгуулийн тухай хуулийн 141 дүгээр зүйл/

1. Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.

Шийдвэрт дараах асуудлыг тусгана:

   а.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;

   б.хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо;

  в.сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээ.

2. Хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нэр дэвшүүлэхдээ хуульд заасан нийтлэг болон намаас нэр дэвшүүлэх журмыг баримтлан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.