Сонгуулийн талаар мэдээлэл хийв

Хэвлэх2017.02.13
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.



Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ, Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарь баталсан тухай дурдлаа.


Мөн тэрээр, Сонгуулийн тухай хуульд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг өдөр, хоногоор нь тодорхой заасан байдаг.Тухайлбал, хэсэг байгуулах ажил санал авах өдрөөс 120 хоногийн өмнө хийгдэнэ. Энэ 2 дугаар сард багтаагаад сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэсгээ байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлах ёстой. Мөн хоёрдугаар сард хийгдэх ёстой нэг ажил гэвэл зардлын дээд хэмжээг тогтоох асуудал байгаа. Үндэсний аудитын газар 2 дугаар сарын 26-наас өмнө нам, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох тухай сэтгүүлчдэд мэдээллээ.


Тэрээр цааш нь мэдээлэхдээ,нэгдүгээр сард Улсын Их Хурлаас санал авах өдрийг тогтоож, сонгууль товлон зарлаад байна гээд хоёрдугаар сард хэсэг байгуулах, зардлын дээд хэмжээг тогтоох, цаг хугацааны хуваарь гаргах, гуравдугаар сард сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж цахим хуудаст байршуулах, журам, заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах, дөрөвдүгээр сард сонгуулийн хороод, комиссуудыг байгуулж ажилд нь оруулах, тавдугаар сард нам, хамтарсан намууд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана, зургаадугаар сардсонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах ажиллагаа хийгдэнэ гэлээ.


Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг хэрхэн авах талаар мэдээлэхдээ, тэдгээр иргэдийн саналыг  УИХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр тус тус авсан. Энэ удаагийн сонгуулиар саналыг нь авах бөгөөд энэ ажлыг удирдан зохион байгуулах төв комиссыг Гадаад харилцааны яаман дээр, салбар комиссуудыг дипломат төлөөлөгчдийн газруудад байгуулна гэлээ.

 

Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, гадаадад байгаа иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчид нэр дэвшигч хуульд заасны дагуу ямар шаардлагыг хангасан байх ёстой, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлын талаар тодруулж мэдээлэл өгөв.

            .


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ





Энд дарна уу
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем


  • Энд дарна уу


    Энд дарна уу



    Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.