Сонгууль зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарь батлав

Хэвлэх2017.02.09
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж  Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.




Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж  заасан бөгөөд  хуваарьт санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт  нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажиллагаа, санал авах, дүгнэх, сонгуулийн зардал тогтоох, тайлан гаргах зэрэг асуудлыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан  тусгажээ.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулах ажлын төлөвлөгөөнд  холбогдох тогтоолын төслийг боловсруулж батлуулах, хүн ам, сонгуулийн насны хүний тоог 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар гаргуулж авах, дүрэм, журам, маягт, загварын төсөл боловруулж батлуулах, сонгуулийн  хороод, тэдгээрийн бүрэлдэхүүн, хэсэг, сонгогчдын тооны талаархи судалга  гаргах зэрэг зохион байгуулалтын ажлыг төлөвлөж тэдгээрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, ажилтны нэрсийн хамт гаргажээ. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулах, сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол,  сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.