Мэдээллийн ажиллагааг тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө

ХэвлэхDOC Татаж авах

Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд санал авах, санал тоолох, мэдээлэл дамжуулахтай холбогдон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 4.1.4-т заасан мэдээлэл оруулах, боловсруулах, нэгтгэх, хадгалах, хайх болон дамжуулах зэрэг мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулах дараах арга хэмжээг авна.

 

 

Хийх ажил

Хариуцах ажилтан

1

Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжид гарсан гэмтэл, саатлын шалтгааныг оношлон тогтоож санал авах байранд танилцуулах

Мэдээллийн технологийн даамал

2

Гэмтэл, саатлыг арилгах арга хэмжээг нэн даруй авах, шаардлагатай бол засвар, үйлчилгээний аймаг, нийслэл, дүүргийн мэдээллийн технологийн баг болон Мэдээллийн технологийн төвийн инженерүүдэд

хандаж тусламжийг авах

Мэдээллийн технологийн даамал

3

Гэмтэл, саатал гарсан нөхцөлд мэдээллийн ажиллагааг гэмтэл, саатал, доголдлыг арилгах хүртэл тасралтгүй явуулахын тулд дараах арга хэмжээг авах:

 

3.1.         Цахилгаан хангамж түр тасарсан тохиолдолд санал тоолох төхөөрөмжийн доорхи саналын хайрцгийн нөөц савны лацыг авч саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэх.

 

3.2.         Гарын хурууны хээгээр сонгогчийг таньж баталгаажуулах төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн цаасаар үйлдсэн жагсаалттай тулган нягталж саналын хуудас өгөх.

 

 

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч

 

3

3.3.          “Бүртгэлийн хуудас” хэвлэх төхөөрөмж доголдсон тохиолдолд гарын хурууны хээгээр танигдсан сонгогчид гараар бичсэн “Бүртгэлийн хуудас” олгох.

 

3.4.         Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд саналын хайрцгийн нөөц савны лацыг авч саналын хуудсыг саналын хайрцагт хийлгэх, санал хураалт дууссаны дараа саналын хайрцгийн нөөц саванд хийсэн саналын хуудсуудыг санал тоолох машинд хийж тоолуулах.

 

 

3.5.         Сонгуулийн автоматжуулсан системд ашиглаж буй програм хангамж доголдсон нөхцөлд мэдээллийн ажиллагааг бүхэлд нь гар ажиллагаанд энэхүү нөөц төлөвлөгөөний дагуу шилжүүлэх.

 

 

3.6.         Сонгуулийн автоматжуулсан системд доголдол гарсан нөхцөлд доголдлыг арилгахад шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл, тээвэр, холбооны болон бусад туслалцааг шуурхай үзүүлэх.

 

 

3.7.         Санал авах байр байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн аюулд өртсөн тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, мэдээллийн сүлжээ, холбоо харилцааг сэргээх, автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн аюулгүй байдлыг хангаж, гадны болзошгүй халдлага, гэмт үйлдлээс хамгаалах.

 

3.8.        Санал авах байруудад ашиглаж буй автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид учирсан гэмтэл, саатлыг арилгах талаар мэргэжил, арга зүйн болон бусад туслалцааг шуурхай үзүүлэх.

Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан

 

 

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч

 

 

 

 

 

 

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч

 

 

 

Зохих шатны Засаг дарга

 

 

 

 

 

 

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч

зохих шатны Засаг дарга, цагдаа, тагнуулын байгууллага

 

 

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв,

аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн баг, гэрээт компаниуд

4

Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах явцад автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн техник, тоног төхөөрөмж ажиллахгүй болсон, түүнийг өөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр солих, засварлах боломжгүй болсон тохиолдолд “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам”-ын дагуу гар ажиллагаанд шилжинэ:

 

 

4.1. Журмын 2.1-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг бодитой үнэлж, дүгнэлт гаргах;

 

4.2. санал авах байрны ахлах зохион байгуулагч шийдвэр гаргах;

4.3. Санал авах хайрцаг, лац, саналын хуудсыг гараар тоолоход зориулсан хүснэгт, зэрэг шаардлагатай зүйлсийг урьдчилан бэлтгэх;

4.4. Гар ажиллагаанд шилжсэн тохиолдолд ажиглагчид ажиглах нөхцөл, бололцоог бүрдүүлэх;

4.5. Гар ажиллагаанд шилжсэн тухай мэдээллийг сонгогчдод хүргэх, тайлбарлах;

4.6. Дээд шатны сонгуулийн хороонд мэдэгдэх.

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн технологийн даамал /шаардлагатай бол аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн баг/

 

 

Санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулна

5

5.1. Мэдээллийн технологийн даамал ажиллах боломжгүй болсон тохиолдолд

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан ажил үүргийг орлон гүйцэтгэх нөөц даамлыг ажиллуулна. Нөөц даамал нь суманд 1, нийслэлд арван санал авах байрны дунд тус бүр 1 байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, аймаг, дүүргийн сонгуулийн хороо, Мэдээллийн технологийн баг

 

/Энэ төлөвлөгөөнд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны  4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./

 

 


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ

Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.