Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн мэдээлэл, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах журам

ХэвлэхDOC Татаж авах

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэ журам нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сан, түүнтэй холбогдох бусад мэдээллийг нууцлах, нууцалсан мэдээлэлтэй харьцах ажиллагааг зохицуулна.

 

1.2. Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиуд, сонгуулийн болон бусад холбогдох хууль тогтоомжид нууцлахаар заасан мэдээллийг болон сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хаалттай байлгах мэдээллийг нууцлах арга хэмжээ авна.

 

1.3. Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах мэдээллүүд хаалттай байлгана:

1.3.1. цахим мэдээллийн санд нэвтрэх код;

1.3.2. санал тоолох төхөөрөмжийг нээх, хаах үед ашиглах код;

1.3.3. санал тоолох төхөөрөмжийн үр дүнг тэглэх код;

1.3.6. цахим гарын үсгийн түлхүүр.

1.3.5. санал хураалтын дүнг дамжуулахад ашиглагдаж буй төхөөрөмжүүдийн тохиргоо;

1.3.6. санал хураалтын дүнг дамжуулахад ашиглагдаж буй төхөөрөмжүүдийн нууц үг;

1.3.7. сүлжээний зураглал;

 

 

Хоёр. Мэдээллийг нууцлах арга хэмжээ

2.1. Энэ журмын 1.3-т заасан мэдээллийг дор дурьдсан арга хэлбэрээр нууцална:

          2.1.1. мэдээлэлд нэвтрэх түлхүүр, кодыг ашиглах;

          2.1.2. мэдээллийг хувирган кодлох;

          2.1.3. цаасан хэлбэрээр хувилсан мэдээлэлд нууцын тэмдэг дарах;

          2.1.4. нууцалсан мэдээлэлтэй харьцсан этгээдээр нууцыг хадгалах баталгаа гаргуулах.

 

2.2. Мэдээллийг нууцлах технологийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг нийлүүлэгч, мэдээллийг дамжуулах програм хангамжийг боловсруулж нийлүүлэх үйлчилгээг үзүүлж буй холбогдох компаниудтай зөвшилцөн тодорхойл но ж болно.

 

2.3. Мэдээллийг нууцлах ажиллагааг санал авах байрны дэргэд ажиллах мэдээллийн технологийн даамал, аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн баг, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв нь ажил, үйлчилгээг гүйцэтгэж буй компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

 

2.4. Энэхүү журмын хэрэгжилтэд Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон бүх шатны сонгуулийн хороод болон санал авах байрны хяналтын хэсгүүд хяналт тавина.

 

Гурав. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн нууцалсан мэдээлэлтэй харьцах

 

3.1. Бүх шатны сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан болон сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж техник хэрэгслийг ажиллуулж байгаа ажилтан тус тусын бүрэн эрх, албаны үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бол сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн нууцалсан мэдээлэлтэй харьцана.

 

3.2. Энэ журмын 3.1-д заасан этгээдүүд нууцалсан мэдээлэлтэй харьцсан тухай бүртгэлийг тухайн техник хэрэгслийг хариуцан ажиллаж буй мэдээллийн технологийн даамал болон мэдээллийн технологийн багийн үүрэг хүлээсэн ажилтан хөтөлнө.

 

3.3. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн нууцалсан мэдээлэлтэй харьцахдаа энэхүү журам болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан журмыг баримтална.

 

3.4. Зохих шатны сонгуулийн хороод болон санал авах байрны албан хэрэгцээнд болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасан албан тушаалтанд сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангаас хуулиар тогтоосон нууц мэдээллийг цаасан хэлбэрээр өгөхдөө “нууц” тэмдэг дарж олгоно.

 

3.5. Энэ журмын 3.1-д заасан этгээдүүд дор дурдсан үүрэг хүлээнэ:

 

          3.5.1. нууцалсан мэдээллийг зөвхөн өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу албан ажлын хэрэгцээнд ашиглах;

          3.5.2. албан ажлын шаардлагаар харьцсан нууцалсан мэдээллийн талаар тэдгээртэй танилцах эрхгүй этгээдүүдэд мэдээлж, задруулахгүй байх;

          3.5.3. нууцалсан мэдээлэлтэй цаасан материал, мэдээлэл хадгалж, зөөх зориулалттай техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

          3.5.4. цахим болон цаасан дээрх нууцалсан мэдээллийг ажлын хэрэгцээнээс илүү хувилахгүй байх;

          3.5.5. нууцалсан мэдээлэл бүхий техник хэрэгслийг асаалттай нь буюу ажлын горимд нь орхиж явахгүй байх;

          3.5.6. ажлын шаардлагаар хэрэглэж буй нууцалсан мэдээллийг бусад этгээд үзэж танилцахаас сэргийлэх;

          3.5.7. нууцалсан мэдээлэл зөөгчийг ажлын байрнаас дур мэдэн авч гарахгүй байх;

          3.5.8. нууцалсан мэдээллийг шаардаж авах эрх бүхий этгээд нь мэдээллийн нууцыг хадгалж, зөвхөн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ашиглах.

          

3.6. Сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдсон харилцааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан журмаар зохицуулна.

/Энэ журамд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

 

 


Энд дарна уу
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих,тайлан гаргах тухай журам
  • Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам
  • Маягт, загвар батлах тухай
  • Үнэмлэх, таних тэмдгийн загвар батлах тухай
  • Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам
  • Сонгуулийн хорооны хуралдааны дэг батлах тухай
  • Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам
  • Төрийн бус байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах журам
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журам
  • Техникийн тооллого хийх журам
  • Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч, шилжих журам
  • Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай журам
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгогчдод мэдээлэл хүргэх, санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх



  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.