Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журам

ХэвлэхDOC Татаж авах

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хөтөлнө.

 


Хоёр.Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл

2.1. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд дараах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө хамаарна:

2.1.1.   санал тоолох төхөөрөмж;

2.1.2.   өндөр хурдны скайннер;

2.1.3.   санах ойн төхөөрөмж /CF карт/;

2.1.4.   саналын хайрцаг;

2.1.5.   санал тоолох төхөөрөмжийннөөц тэжээл;

2.1.6.   хамгаалалтын соронзон түлхүүр;

2.1.7.   санал тоолох төхөөрөмжийн адаптар /залгуур/;

2.1.8.   санал тоолох төхөөрөмжийн модем;

2.1.9.   санал тоолох төхөөрөмжийн хуванцарзөөврийнцүнх;

2.1.10.   серверкомпьютер;

2.1.11.   Election Event Designer (EED) Client Application програмхангамж;

2.1.12.   Results Tally and Reporting (RTR) Client Application програм хангамж;

2.1.13.   Өгөгдөл шарах төхөөрөмж

                                              


Гурав.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг бүртгэх

3.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг бүртгэхдээ зориулалтын програм ашиглана.

3.2. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бүртгэлийн мэдээллийн сан доорх мэдээллийг агуулсан байна:

3.2.1.   техник хэрэгслийн нэр, дугаар;

3.2.2.   агуулахад ирсэн огноо;

3.2.3.   техникийн хүлээн авах шалгалтанд орсон огноо, актын дугаар;

3.2.4.   ашиглалтад хүлээн авах шалгалтанд орсон огноо;

3.2.5.   гэрчилгээний дугаар, огноо;

3.2.6.   агуулахаас гарсан огноо;

3.2.7.   техник хэрэгслийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл;

3.2.8.   ашигласан санал авах байрны нэр, дугаар;

3.2.9.   бүрэн бүтэн байдлын талаарх мэдээлэл.

 

3.3. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажлыг Мэдээллийн технологийн төвийн захирлын баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

3.4. Автоматжуулах хэрэгслийн бүртгэлийн талаарх мэдээллийн санд дор дурдсан мэдээллийг оруулна:

3.4.1.   туршилт хийх бүрд оролцсон ажилтан, огноо, тайлбар;

3.4.2.   сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу гэрчилгээ олгосон огноо, гэрчилгээний дугаар, ажлынхэсгийн мэдээлэл; 

3.4.3.   автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг агуулахаас хүлээж авсан аймаг дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн тухай мэдээлэл, хүлээлгэж өгсөн ажилтны мэдээлэл, огноо, техник хэрэгслийг ашиглах санал авах байрны нэр, дугаар;

3.4.4.   автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг агуулахад хүлээж авсан ажилтны мэдээлэл, хүлээлгэж өгсөн аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээллийн технологийн багийн тухай мэдээлэл, огноо, техник хэрэгслийг ашигласан санал авах байрны нэр, дугаар, энэ журмын 3.4.5-д заасан бүрэн бүтэн байдлын тэмдэглэл;

3.4.5.   техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлын тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана:

3.4.5.1 санал тоолох төхөөрөмжийн гадаад болон дотоод бүрэн бүтэн байдал, элэгдэл, эвдрэл, гэмтлийн талаарх мэдээлэл;

 

3.4.5.2      програм хангамжийн бүрэн бүтэн байдал, ажиллагааны талаарх мэдээлэл;

3.4.5.1.     техник хэрэгслийн иж бүрдэл.

 

Дөрөв. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг тоолох

 

4.1. Агуулахад байгаа автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос томилсон тооллогын комисс тоолно.

4.2. Агуулахад байгаа автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг жилд 1 удаа тоолно.

4.3. Тооллогын үр дүнг мэдээллийн санд оруулна.

4.4. Мэдээллийн технологийн төвийн няравт тооллогын үр дүнгийн мэдээллийг өгнө.

4.5. Мэдээллийн технологийн төвийн нягтлан бодогч техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн үнийн дүн, тоо ширхэг, элэгдэл хорогдлын тооцоог хийж тайлан мэдээ гаргана.

4.6. Энэ журмын 4.5 болон 5.1.1-т заасан тайлан мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд жил бүр хэлэлцүүлнэ.

 

Тав. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хийсэн засвар үйлчилгээг бүртгэх

 

5.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хийсэн техникийн үйлчилгээний талаарх дараах мэдээллийг мэдээллийн санд оруулна;

5.1.1.   сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд хийсэн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;

5.1.2.   санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээл бүрийг сэргээн цэнэглэсэн тухай мэдээлэл;

 

 

Зургаа. Хориглох зүйл

 

6.1. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын зөвшөөрөлгүй агуулахаас гаргах, ашиглах.

6.2. Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, аймаг, дүүргийн сонгуулийн хороо, санал авах байрны дэргэдэх мэдээллийн технологийн баг, даамлаас бусад этгээдэд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг олгох, тэднээс хүлээж авах.

6.3. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг сонгуулиас бусад үйл ажиллагаанд Мэдээллийн технологийн төвийн захирлын зөвшөөрөлгүй ашиглах.

 

/Энэ журамд Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

 

 

 


---оОо---

 


САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ





Энд дарна уу
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем


  • Энд дарна уу


    Энд дарна уу



    Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.